EPHESIANS
Chapter 1
Ephe | MonKJV | 1:1 | Шүтээний хүслээр Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос Ээфэсост буй ариун хүмүүст бас Христ Есүс доторх итгэмжит хүмүүст, | |
Ephe | MonKJV | 1:3 | Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Шүтээн магтагдана. Тэр биднийг тэнгэрийн газруудад байдаг бүх сүнслэг ерөөлүүдээр Христ дотор ерөөсөн нь | |
Ephe | MonKJV | 1:4 | дэлхийн сууриас өмнө биднийг түүн дотор сонгосны дагуу юм. Энэ нь бид түүний өмнө хайр дотор ариун бөгөөд гэм зэмгүй байхын тулд билээ. | |
Ephe | MonKJV | 1:5 | Хүслийнхээ сайн тааллын дагуу Есүс Христээр дамжуулан биднийг өөртөө үрчлүүлэлтийн хүүхдүүд болгохоор урьдаас тогтоосон нь | |
Ephe | MonKJV | 1:6 | өөрийнхөө энэрлийн яруу алдрын магтаалын төлөө юм. Энэ энэрлээр тэр биднийг хайрлагдсан түүн дотор тааламжит болгосон. | |
Ephe | MonKJV | 1:7 | Түүний цусаар дамжуулан чөлөөлөлт буюу гэмүүдээс уучлахуй нь түүн дотор бидэнд энэрлийн баялгуудын дагуу байдаг. | |
Ephe | MonKJV | 1:9 | өөртөө шийдсэн байсан тэрхүү сайн тааллынхаа дагуу бидэнд хүслийнхээ нууцыг мэдүүлсэн. | |
Ephe | MonKJV | 1:10 | Энэ нь тэрбээр Христ доторх тэнгэрт ч бас газар дээр ч байгаа тэр бүх зүйлийг цаг хугацааны дүүрэн байдлын зохицуулалт дор түүн дотор нэгтгэхийн тулд юм. | |
Ephe | MonKJV | 1:11 | Урьдаас тогтоогдсон байсан зорилгынх нь дагуу бид түүн дотор өв залгамжлалыг бас хүртсэн. Тэрбээр бүх зүйлийг өөрийнхөө хүслийн зорилгын дагуу ажиллуулдаг. | |
Ephe | MonKJV | 1:13 | Та нарыг аварсан авралын сайн мэдээ буюу үнэний үгийг сонссоныхоо дараа та нар ч бас түүнд бат найдсан. Түүнд бас итгэснийхээ дараа та нар амлалтын Ариун Сүнсээр тамгалаатай. | |
Ephe | MonKJV | 1:14 | Энэ Сүнс бол худалдан авагдсан эзэмшлийн чөлөөлөлт хүртэлх, түүний яруу алдрын магтаалын төлөөх бидний өв залгамжлалын урьдчилгаа юм. | |
Ephe | MonKJV | 1:15 | Тиймээс Эзэн Есүст итгэх та нарын итгэл ба бүх ариун хүмүүсийн төлөөх хайрын чинь тухай би бас сонсоод, | |
Ephe | MonKJV | 1:17 | Энэ нь бидний Эзэн Есүс Христийн Шүтээн буюу яруу алдрын Эцэг та нарт мэргэн ухааны ба илчлэлтийн сүнсийг түүний мэдлэг дотор өгөг гэсэндээ юм. | |
Ephe | MonKJV | 1:18 | Та нарын ойлголтын мэлмий гийгүүлэгдсэн тул та нар түүний дуудлагын найдвар гэж юу болохыг бас ариун хүмүүс дэх өв залгамжлалынх нь яруу алдрын баялгууд гэж юу болохыг | |
Ephe | MonKJV | 1:19 | бас түүний аугаа хүч чадлын ажиллагааны дагуу итгэдэг бидэнд зориулсан хүч чадлынх нь хязгааргүй агуу байдал гэж юу болохыг мэднэ. | |
Ephe | MonKJV | 1:21 | бүх захиргаа, эрх мэдэл, хүч чадал, ноёрхлоос мөн зөвхөн энэ дэлхийд биш, харин бас хожим ирэх дэлхийд ч нэрлэгдсэн нэр бүрээс илүү дээгүүрх өөрийнхөө баруун гарт суулгахдаа түүний дотор харуулсан. | |
Ephe | MonKJV | 1:22 | Тэгээд бүх зүйлийг түүний хөл доор захируулж бас түүнд чуулганы бүх зүйлийг захирах тэргүүн байхуйг соёрхсон. | |