Site uses cookies to provide basic functionality.

OK
GALATIANS
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 6
Gala MonKJV 6:1  Ахан дүүс ээ, хэрэв хүн буруу зүйлд гүйцэгдэн автвал сүнслэг байдаг та нар тийм нэгнийг номхон байдлын сүнсэн дотор сэргээн босго. Чи ч бас соригдчихгүйн тулд өөрийгөө анхаар.
Gala MonKJV 6:2  Нэг нэгнийхээ ачаа дарамтуудыг үүрэлц. Тэгээд Христийн хуулийг ийнхүү биелүүл.
Gala MonKJV 6:3  Учир нь хэрэв хүн юу ч биш байж, өөрийгөө ямар нэгэн юм мөн гэж бодвол тэрбээр өөрийгөө хуурч байна.
Gala MonKJV 6:4  Харин хүн бүр өөрийнхөө ажил үйлсийг шалгаг. Тэгээд тэр үедээ тэрбээр өөр хүнд биш, харин ганцхан өөртөө хөөрөн баярлах болно.
Gala MonKJV 6:5  Учир нь хүн бүр өөрийнхөө ачааг үүрнэ.
Gala MonKJV 6:6  Гэвч үгийг заалгадаг нь заадаг хүнтэйгээ бүх сайн зүйл дотор хуваалцаг.
Gala MonKJV 6:7  Бүү мэхлэгд. Шүтээн элэг доог болгогддоггүй. Учир нь хүмүүн юу тарьж байна, түүнийгээ бас хураана.
Gala MonKJV 6:8  Яагаад гэвэл махбод руу тарьдаг нь махбодоос ялзралыг хураана. Харин Сүнс рүү тарьдаг нь Сүнснээс мөнхийн амьдралыг хураана.
Gala MonKJV 6:9  Тийнхүү бүгдээрээ сайныг үйлдэхдээ цуцахгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал хураах ёстой цагтаа хураана.
Gala MonKJV 6:10  Тиймээс бидэнд боломж гарах үед нь бүх хүнд, ялангуяа итгэлийн гэрийнхэнд сайныг үйлдэцгээе.
Gala MonKJV 6:11  Өөрийнхөө гараар ямар том захиа бичсэнийг минь та нар харж байна.
Gala MonKJV 6:12  Махбодод таатай харагдахыг хүсдэг хүн болгон зөвхөн Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд л та нарыг хөвч хөндүүлэхийг албаддаг.
Gala MonKJV 6:13  Учир нь хөвч хөндүүлсэн тэд ч хуулийг сахидаггүй. Харин тэд та нарын махбодоор сайрхахын тулд та нарыг хөвч хөндүүлсэн байхыг хүсдэг.
Gala MonKJV 6:14  Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр зүйлээр сайрхах явдал надад бүү байг. Түүгээр дэлхий миний хувьд бас би дэлхийн хувьд цовдлогдчихсон.
Gala MonKJV 6:15  Учир нь Христ Есүс дотор хөвч хөндүүлэлт ч, хөвч үл хөндүүлэлт ч ямар ч зүйлд хүчгүй, харин шинэ бүтээл л юм.
Gala MonKJV 6:16  Тэгээд энэ дүрмийн дагуу алхдаг болгонд, тэдэн дээр бас Шүтээний Израйль дээр амар тайван ба өршөөл байдаг.
Gala MonKJV 6:17  Үүнээс хойш ямар ч хүн надад төвөг бүү удаг. Учир нь би өөрийн биедээ Эзэн Есүсийн тэмдгүүдийг тээдэг.
Gala MonKJV 6:18  Ахан дүүс ээ, бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нарын сүнстэй хамт байг. Аминь.