REVELATION OF JOHN
Chapter 10
Reve | MonKJV | 10:1 | Мөн үүлээр хувцасласан өөр нэгэн хүчирхэг элч тэнгэрээс буухыг би харлаа. Тэгэхэд түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний царай нар мэт мөн хөл нь галан баганууд мэт байв. | |
Reve | MonKJV | 10:2 | Түүнчлэн түүний гарт жижиг ном дэлгээтэй байлаа. Мөн тэрбээр баруун хөлөө тэнгис дээр бас зүүнээ газар дээр тавьжээ. | |
Reve | MonKJV | 10:3 | Улмаар арслан архирах мэт чанга дуугаар хашгирсан бөгөөд түүнийг хашгирахад долоон аянга өөрсдийн дуу хоолойгоор ярилаа. | |
Reve | MonKJV | 10:4 | Тэгээд долоон аянга дуу хоолойгоороо ярих үед би бичих гэв. Гэтэл тэнгэрээс надад, Долоон аянгын ярьсан зүйлсийг битүүмжил. Бас эдгээрийг битгий бич гэж хэлэх дуу хоолойг би сонслоо. | |
Reve | MonKJV | 10:5 | Түүнчлэн тэнгис дээр болон газар дээр зогсохыг нь би харсан мөнөөх элч тэнгэр өөд гараа өргөж | |
Reve | MonKJV | 10:6 | улмаар цаашид цаг байхгүй гэдгийг мөнхийн мөнхөд амьд, тэнгэр болон үүн доторх бүгдийг бас дэлхий болон үүн доторх бүгдийг мөн тэнгис болон үүн доторх бүгдийг бүтээсэн түүгээр тангараглав. | |
Reve | MonKJV | 10:7 | Харин долоо дахь элчийн дуу хоолойн өдрүүдэд, түүнийг бүрээдэж эхлэхэд Шүтээний нууц нь эш үзүүлэгч буюу боолууддаа түүний тунхаглаж байсны дагуу бүрэн биелэгдэх ёстой. | |
Reve | MonKJV | 10:8 | Мөн тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу хоолой надтай дахин ярьж, Явж, тэнгис дээр болон газар дээр зогсож байгаа элчийн гар дахь дэлгээтэй жижиг номыг ав гэлээ. | |
Reve | MonKJV | 10:9 | Тэгээд би элч рүү очиж улмаар түүнд, Надад жижиг номоо өгөөч гэв. Тэгэхэд тэр надад, Үүнийг аваад, ид. Улмаар энэ ходоодыг чинь хорсгох боловч аман дотор чинь бал мэт чихэрлэг байх болно гэлээ. | |
Reve | MonKJV | 10:10 | Тэгээд би элчийн гараас жижиг номыг авч улмаар үүнийг идэв. Тэгэхэд энэ нь миний аман дотор бал мэт чихэрлэг байлаа. Тэгээд би үүнийг идэнгүүт ходоод минь хорссон юм. | |