EPHESIANS
Chapter 2
Ephe | MonKJV | 2:2 | Эдгээрийн дотор та нар өнгөрсөн үед энэ дэлхийн замын дагуу, агаарын эрх мэдлийн хунтайжийн дагуу алхдаг байсан. Тэрхүү сүнс дуулгаваргүй байдлын хүүхдүүд дотор одоо ажиллаж байна. | |
Ephe | MonKJV | 2:3 | Тэдний дунд бид бүгд өөрсдийн махбодын тачаалууд дотор өнгөрсөн үед байж, оюун бодол ба махбодын хүслүүдийг биелүүлэн амьдарч байсан бөгөөд яг л бусдын адил төрөлхөөсөө хилэгнэлийн хүүхдүүд байсан. | |
Ephe | MonKJV | 2:5 | бүр биднийг гэмүүд дотор үхэгсэд байхад хайрлаж, биднийг Христтэй хамт амилуулан (энэрлээр та нар аврагдсан), | |
Ephe | MonKJV | 2:6 | бас Христ Есүс дотор биднийг хамтад нь босгоод, тэнгэрийн газруудад биднийг хамтад нь суулгасан. | |
Ephe | MonKJV | 2:7 | Энэ нь тэрбээр элэгсэг байдлаараа өөрийн энэрлийн хязгааргүй баялгуудыг Христ Есүсээр дамжуулан ирэх үеүдэд бидэнд харуулахын тулд юм. | |
Ephe | MonKJV | 2:8 | Учир нь та нар итгэлээр дамжуулан энэрлээр аврагдсан бөгөөд энэ нь өөрсдөөс чинь биш. Энэ бол Шүтээний бэлэг юм. | |
Ephe | MonKJV | 2:10 | Учир нь бид бол сайн үйлсүүдийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний урлал юм. Шүтээн биднийг эдгээрийн дотор алхуулахаар урьдаас бэлтгэсэн байжээ. | |
Ephe | MonKJV | 2:11 | Тиймээс та нар өнгөрсөн хугацаанд махбодоор Жүүд бусчууд байснаа санацгаа. Махбодод гараар үйлдэгдсэн хөвч хөндүүлэлттэй гэж нэрлэгдэгсдээр та нар хөвч хөндүүлэлтгүй гэж нэрлэгддэг. | |
Ephe | MonKJV | 2:12 | Яагаад гэвэл тэр үед та нар Христгүй, Израйлийн иргэншилд харь хүн, амлалтын гэрээнүүдэд гадны хүмүүс байж, та нарт найдвар байхгүй бас энэ дэлхийд Шүтээнгүй байсан. | |
Ephe | MonKJV | 2:13 | Харин урьд нь алс хол байсан та нар одоо Христ Есүс дотор Христийн цусаар ойр болгогдсон. | |
Ephe | MonKJV | 2:14 | Учир нь тэр бол бидний амар тайван мөн. Тэрбээр хоёуланг нь нэг болгож, бидний хоорондох тусгаарлалтын ханыг нурааж, | |
Ephe | MonKJV | 2:15 | дайсагналыг буюу захирамжууд дахь тушаалуудын хуулийг өөрийнхөө махбод дотор хүчингүй болгосон. Энэ нь хоёроос нэг шинэ хүнийг өөрийнхөө дотор бүтээхийн тулд юм. Ингэснээр амар тайвныг бий болгож байна. | |
Ephe | MonKJV | 2:16 | Тэгээд энэ нь дайсагналыг үхүүлсэн тэрхүү загалмайгаар дамжуулан тэрбээр хоёуланг нь нэг биеийн дотор Шүтээнтэй эвлэрүүлэхийн тулд юм. | |
Ephe | MonKJV | 2:17 | Тэгээд тэр ирсэн бөгөөд хол байсан та нарт бас ойр байсан тэдэнд амар тайвныг тунхагласан. | |
Ephe | MonKJV | 2:18 | Учир нь бидний аль аль нь түүгээр дамжуулан Эцэг рүү нэг Сүнсээр нэвтрэх эрхтэй болдог. | |
Ephe | MonKJV | 2:19 | Тиймээс одоо та нар цаашид гадны хүмүүс ба цагаачид биш, харин ариун хүмүүсийн хамт иргэншил нэгтэй бас Шүтээний гэрийнхэн | |
Ephe | MonKJV | 2:20 | бөгөөд төлөөлөгчид болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгон байгуулагдсан. Есүс Христ өөрөө булангийн гол чулуу юм. | |