I CORINTHIANS
Chapter 13
I Co | MonKJV | 13:1 | Би хүмүүний болон элч нарын хэлүүдээр ярьдаг байлаа ч надад хайрлахуй байхгүй бол би хангинах харанга эсвэл цангинах цан болно. | |
I Co | MonKJV | 13:2 | Мөн би эш үзүүлэлтийн бэлэгтэй бас бүх нууцыг болон бүх мэдлэгийг ойлгодог байлаа ч, түүнчлэн надад бүх итгэл байгаад, би уулсыг нүүлгэж чадлаа ч, хайрлахуй байхгүй бол би юу ч биш. | |
I Co | MonKJV | 13:3 | Мөн би ядуусыг хооллохоор бүх хөрөнгөө тавилаа ч бас биеэ шатаалгахаар өглөө ч, хайрлахуй байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй. | |
I Co | MonKJV | 13:4 | Хайрлахуй тэвчдэг бөгөөд элэгсэг. Хайрлахуй атаархдаггүй. Хайрлахуй өөрөөрөө бардамнан сайрхдаггүй, ихэрхдэггүй, | |
I Co | MonKJV | 13:5 | зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрэлхийлдэггүй, амархан өдөөгддөггүй, ёрын мууг боддоггүй, | |
I Co | MonKJV | 13:7 | Бүх зүйлийг далдалдаг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчин туулдаг. | |
I Co | MonKJV | 13:8 | Хайрлахуй хэзээ ч үгүй болдоггүй. Харин эш үзүүлэлтүүд байгаа бол тэдгээр нь үгүй болно. Бас хэлүүд байгаа бол тэдгээр нь зогсоно. Мөн мэдлэг байгаа бол тэр нь байхгүй болно. | |
I Co | MonKJV | 13:11 | Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьдаг, хүүхэд шиг ойлгодог, хүүхэд шиг боддог байсан. Харин би эр хүн болохдоо хүүхэд байдлаа орхисон. | |
I Co | MonKJV | 13:12 | Учир нь эдүгээ бид толинд бүдэг бадаг харж байна. Харин тэр үед нүүр нүүрээ харна. Одоо би хэсгээр нь мэдэж байна. Харин би мэдэгдэж байгаа шигээ тэр үед би бас мэдэх болно. | |