Site uses cookies to provide basic functionality.

OK
MARK
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 16
Mark MonKJV 16:1  Тэгээд шаббаат өдөр өнгөрөхөд Марийа Магдалиний мөн Иакоов, Салооми нарын эх Марийа анхилуун үнэртэн худалдан авсан нь очиж түүнийг тослохын тулд юм.
Mark MonKJV 16:2  Улмаар тэд долоо хоногийн эхний өдрийн өглөө маш эрт нар мандаж байхад булш руу очжээ.
Mark MonKJV 16:3  Тэгээд тэд өөр хоорондоо, Хэн бидэнд булшны үүднээс чулууг өнхрүүлж өгөх билээ? гэлцэв.
Mark MonKJV 16:4  Улмаар тэд харахдаа чулуу өнхрүүлэгдсэн байхыг харлаа. Яагаад гэвэл энэ нь маш том байжээ.
Mark MonKJV 16:5  Тэгээд тэд булш руу орж байхдаа урт цагаан хувцас өмссөн залуу баруун талд сууж байхыг хараад цочирдов.
Mark MonKJV 16:6  Гэтэл тэр тэдэнд, Бүү цочирд. Та нар цовдлогдсон Назаретийн Есүсийг хайж байна. Тэр босгогдсон. Тэр энд байхгүй. Түүнийг тавьсан газрыг нь хар.
Mark MonKJV 16:7  Харин замаараа явж, түүний шавь нар болон Пээтрост, Тэр та нарын өмнө Галийл руу явж байна. Та нарт хэлснийх нь дагуу та нар түүнийг тэнд харна гэж хэл гэв.
Mark MonKJV 16:8  Улмаар тэд айн дагжиж бас гайхаж байсан тул булшнаас түргэн гарч зугтав. Бас хэнд ч юу ч хэлсэнгүй. Учир нь тэд айсан байжээ.
Mark MonKJV 16:9  Эдүгээ Есүс босгогдоод, долоо хоногийн эхний өдрийн үүрээр анх Марийа Магдалинийд үзэгдэв. Тэрбээр долоон чөтгөрийг энэ эмэгтэйгээс зайлуулж байсан юм.
Mark MonKJV 16:10  Энэ эмэгтэй явж, түүнтэй хамт байдаг байсан хүмүүсийг гашуудан уйлалдаж байх үед хэлжээ.
Mark MonKJV 16:11  Гэсэн ч түүнийг амьд бас эмэгтэйд үзэгдсэн гэдгийг тэд сонсоод итгэсэнгүй.
Mark MonKJV 16:12  Үүний дараа хөдөө рүү алхаж яваа тэдний хоёрт нь тэрбээр өөр төрхөөр үзэгджээ.
Mark MonKJV 16:13  Тэгээд тэд явж, бусдадаа хэлэв. Тэдэнд ч бас итгэсэнгүй.
Mark MonKJV 16:14  Дараа нь арван нэгийг хажуулан хооллож байхад тэр тэдэнд үзэгдэж, тэдний итгэлгүй байдал болон зүрх сэтгэлийн хатууг зэмлэв. Яагаад гэвэл босгогдсоных нь дараа түүнийг харсан хүмүүст тэд итгээгүй.
Mark MonKJV 16:15  Тэгээд тэр тэдэнд, Та нар даян дэлхийгээр явж, бүтээл бүрт сайн мэдээг тунхагла.
Mark MonKJV 16:16  Итгэдэг бас баптизм хийлгэсэн нь аврагдана. Харин үл итгэдэг нь яллагдана.
Mark MonKJV 16:17  Мөн итгэдэг хүмүүсийг эдгээр шинж тэмдэг дагана. Тэд чөтгөрүүдийг миний нэрээр зайлуулж, шинэ хэлүүдээр ярина.
Mark MonKJV 16:18  Тэд могойнуудыг гартаа барина. Тэгээд тэд ямар нэгэн үхлийн юм уувал энэ нь тэдэнд хор учруулахгүй. Тэд гараа өвчтэй хүмүүсийн дээр тавих бөгөөд тэд эдгэрнэ гэв.
Mark MonKJV 16:19  Ингээд Эзэн тэдэнд ийн хэлчихээд тэнгэр лүү авагдаж улмаар Шүтээний баруун гар талд заларсан юм.
Mark MonKJV 16:20  Харин тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамтран ажиллаж, дагалдах шинж тэмдгүүдээр үгийг баталж байлаа. Аминь.