Site uses cookies to provide basic functionality.

OK
MARK
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Mark MonKJV 1:1  Шүтээний Хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл нь
Mark MonKJV 1:2  эш үзүүлэгч нараар, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ.
Mark MonKJV 1:3  Цөлд хашгирагч нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуун болго гэж бичигдсэнчлэн юм.
Mark MonKJV 1:4  Иоаннис цөлд баптизм хийж мөн гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагладаг байв.
Mark MonKJV 1:5  Тиймээс Иудаиагийн бүх нутгаас мөн Иерусалимаас хүмүүс түүн рүү очсон бөгөөд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, бүгд түүгээр Иордан голд баптизм хийлгэжээ.
Mark MonKJV 1:6  Харин Иоаннис тэмээний үс ноосоор хувцаслаж, ташаагаараа арьсан бүс зүүдэг байв. Мөн зэрлэг зөгийн бал болон царцаа иддэг байжээ.
Mark MonKJV 1:7  Түүнчлэн тэр, Надаас аугаа нэгэн миний дараа ирнэ. Би түүний шаахайн үдээсийг тонгойж тайлах ч зохисгүй.
Mark MonKJV 1:8  Үнэндээ би та нарт усаар баптизм хийсэн. Харин тэр та нарт Ариун Сүнсээр баптизм хийнэ гэж тунхагласан.
Mark MonKJV 1:9  Улмаар тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Есүс Галийлийн Назаретаас ирж, Иорданд Иоаннисаар баптизм хийлгэв.
Mark MonKJV 1:10  Тэгээд тэрбээр тэр даруй уснаас гарч ирэнгүүтээ тэнгэрүүд нээгдэхийг бас Сүнс тагтаа мэт өөрийнх нь дээр буухыг харлаа.
Mark MonKJV 1:11  Тэгтэл тэнгэрээс, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэх дуу хоолой гарав.
Mark MonKJV 1:12  Тэгээд Сүнс түүнийг шууд цөл рүү туулаа.
Mark MonKJV 1:13  Улмаар тэрбээр Сатаанд соригдон, дөч хоног цөлд байсан бөгөөд зэрлэг амьтдын дунд байв. Мөн элч нар түүнд үйлчилжээ.
Mark MonKJV 1:14  Эдүгээ Иоаннисийг шоронд хийгдсэний дараа Есүс Галийлд ирж, Шүтээний хаанчлалын сайн мэдээг тунхаглан
Mark MonKJV 1:15  улмаар, Цаг нь гүйцээгджээ. Шүтээний хаанчлал хаяанд байна. Та нар гэмшин эргэ бас сайн мэдээнд итгэ гэжээ.
Mark MonKJV 1:16  Тэгээд тэрбээр Галийл тэнгисийн эргээр алхаж байхдаа тэнгист тор шидэж буй Сиймон болон түүний дүү Андреас нарыг харлаа. Учир нь тэд загасчид байжээ.
Mark MonKJV 1:17  Улмаар Есүс тэдэнд, Та нар миний араас дага. Би та нарыг хүмүүний загасчид болгох болно гэв.
Mark MonKJV 1:18  Тэгэхэд нь тэд торнуудаа шууд орхин, түүнийг дагалаа.
Mark MonKJV 1:19  Тэгээд тэр тэндээс жаахан цааш яваад, Зеведаиосын Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг харав. Тэд ч бас завин дотор торнуудаа нөхөж байлаа.
Mark MonKJV 1:20  Мөн тэр шууд тэднийг дуудав. Тэгэхэд нь тэд эцэг Зеведаиосоо хөлсний зарц нарын хамт завин дотор үлдээгээд, түүний араас явжээ.
Mark MonKJV 1:21  Улмаар тэд Капернаум руу явлаа. Тэгээд тэрбээр шаббаат өдөр шууд синагогид орж, заан сургав.
Mark MonKJV 1:22  Тэгэхэд хүмүүс түүний сургаалд мэл гайхлаа. Учир нь тэрбээр бичээчид шиг биш, эрх мэдэлтэй нэгний адил тэдэнд заан сургасан ажээ.
Mark MonKJV 1:23  Тэгтэл тэдний синагогид бузар сүнстэй нэгэн эр байсан бөгөөд тэр,
Mark MonKJV 1:24  Назаретийн Есүс ээ, биднийг орхиоч. Бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг тань мэднэ гэж хашгирав.
Mark MonKJV 1:25  Тэгэхэд Есүс түүнийг, Амаа хамхи. Тэгээд түүнээс гар гэж зандарлаа.
Mark MonKJV 1:26  Тэгтэл бузар сүнс түүнийг татвалзуулан, чанга дуугаар орилоод, түүнээс гарч одов.
Mark MonKJV 1:27  Тэгэхэд бүгд гайхсан учраас хоорондоо, Энэ чинь юу вэ? Ямар шинэ сургаал гээч нь энэ вэ? Учир нь тэр эрх мэдэлтэйгээр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд түүнийг дуулгавартай дагах юм гэлцэв.
Mark MonKJV 1:28  Эдүгээ түүний алдар цуу Галийлийн эргэн тойрны бүх нутгаар тэр даруй тархжээ.
Mark MonKJV 1:29  Улмаар тэд синагогиос гараад, Иакоов болон Иоаннис нарын хамт Сиймон, Андреас хоёрын гэрт шууд оров.
Mark MonKJV 1:30  Гэтэл Сиймоны эхнэрийн ээж халууран хэвтэж байлаа. Тэгэхэд тэд эмэгтэйн талаар шууд түүнд хэлжээ.
Mark MonKJV 1:31  Тэгтэл тэр очиж, эмэгтэйг гараас нь бариад босготол халуун түүнийг тэр даруй орхисон бөгөөд эмэгтэй тэдэнд үйлчиллээ.
Mark MonKJV 1:32  Улмаар орой болж, нар жаргахад хүмүүс өвчтэй бүх хүнийг мөн чөтгөрүүдэд эзэмдүүлэгсдийг түүн дээр авчирчээ.
Mark MonKJV 1:33  Тэгэхэд хот даяараа үүдэнд нь цугласан байв.
Mark MonKJV 1:34  Тэгээд тэр янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, олон чөтгөрийг зайлуулжээ. Тэгэхэд чөтгөрүүд түүнийг таньж байсан учраас тэр тэдэнд ярихыг зөвшөөрсөнгүй.
Mark MonKJV 1:35  Тэгээд өглөө эрт үүр цайхаас өмнө тэр босож яваад, зэлүүд газар очин, тэнд гуйлт хийв.
Mark MonKJV 1:36  Тэгэхэд нь Сиймон болон түүнтэй хамт байсан хүмүүс араас нь мөшгөлөө.
Mark MonKJV 1:37  Улмаар тэд түүнийг олоод түүнд, Бүгд таныг хайж байна гэжээ.
Mark MonKJV 1:38  Тэгтэл тэр тэдэнд, Зэргэлдээх суурингууд руу явцгаая. Тэгвэл би тэнд ч бас номлох болно. Учир нь би үүний төлөө ирсэн гэлээ.
Mark MonKJV 1:39  Тэгээд тэрбээр Галийл даяар синагогиудад нь номлож мөн чөтгөрүүдийг зайлуулжээ.
Mark MonKJV 1:40  Тэгтэл уяман өвчтэй нэг хүн түүн дээр ирээд, түүнд өвдөг сөгдөн, түүнээс хичээнгүйлэн гуйж түүнд, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэв.
Mark MonKJV 1:41  Тэгэхэд нь Есүс өрөвдөж, гараа сунган түүнд хүрээд, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэж түүнд хэллээ.
Mark MonKJV 1:42  Тийнхүү түүнийг хэлэнгүүт уяман өвчин түүнээс тэр даруй зайлж улмаар тэр цэвэр болгогдов.
Mark MonKJV 1:43  Тэгээд тэр түүнд хатуу сануулаад, түүнийг шууд явуулахдаа
Mark MonKJV 1:44  түүнд, Чи хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхаар. Харин замаараа яваад, тахилчид өөрийгөө харуул. Тэгээд тэдэнд гэрчлэл болгохын тулд өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасан зүйлсийг өргө гэв.
Mark MonKJV 1:45  Гэтэл тэр яваад, болсон явдлыг улам их тараан тунхаглаж эхлэв. Тиймээс Есүс уг хот руу цаашид ил орж чадахгүй харин гадна нь эзгүй газруудад байх болжээ. Гэсэн ч хүмүүс түүн рүү зүг бүрээс ирэв.