MARK
Chapter 6
Mark | MonKJV | 6:2 | Тэгээд шаббаат өдөр болоход тэр синагогид заан сургаж эхлэв. Тэгэхэд сонсож байсан олон алмайран гайхаж, Энэ хүн хаанаас эдгээр зүйлтэй болчихоо вэ? Түүнд өгөгдсөн энэ мэргэн ухаан юу гээч вэ? Учир нь ийм аугаа үйлсүүд хүртэл түүний гараар хийгдэж байх юм. | |
Mark | MonKJV | 6:3 | Энэ чинь Марийагийн хүү бас Иакоов, Иосийс, Иудаас ба Сиймон нарын ах нөгөө мужаан биш үү? Түүний эмэгтэй дүү нар бидэнтэй хамт энд байгаа биш үү? гэв. Ийнхүү тэд түүнд бүдэрчээ. | |
Mark | MonKJV | 6:4 | Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт, төрөл садан дундаа болон орон гэрээсээ өөр газар хүндлэлгүй байдаггүй гэв. | |
Mark | MonKJV | 6:5 | Улмаар тэр цөөн өвчтэй хүн дээр гар тавьж эдгээснээс өөр аугаа үйлсийг тэнд хийж чадсангүй. | |
Mark | MonKJV | 6:6 | Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод гайхав. Тиймээс тэр заан сургасаар эргэн тойрны тосгодоор явлаа. | |
Mark | MonKJV | 6:7 | Улмаар тэрбээр арван хоёрыг дуудан, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдлийг өгөөд, тэднийг хоёр хоёроор нь илгээж эхлэв. | |
Mark | MonKJV | 6:8 | Тэгээд аян замдаа таягнаас өөр юу ч, бүсэндээ богц ч, талх ч, мөнгө ч авахгүй байхыг | |
Mark | MonKJV | 6:11 | Тэгээд хэн ч бай та нарыг хүлээж авахгүй бас сонсохгүй бол та нар тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөл доорх тоосоо сэгсэр. Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөрт энэ нь Соодома, Гооморрагийн хувьд тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно гэв. | |
Mark | MonKJV | 6:13 | Мөн тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй байсан олон хүнийг тосоор тосолсон бөгөөд тэднийг эдгээлээ. | |
Mark | MonKJV | 6:14 | Тэгтэл Ироодис хаан түүний тухай сонсов (яагаад гэвэл түүний нэр гадуур түгсэн байжээ). Улмаар тэр, Нөгөө Иоаннис Баптист үхэгсдээс босгогдсон байна. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. | |
Mark | MonKJV | 6:15 | Бусад хүмүүс, Тэр бол Элийа бас бусад нь, Тэр бол эш үзүүлэгч эсвэл эш үзүүлэгч нарын нэг шиг байна гэжээ. | |
Mark | MonKJV | 6:16 | Харин үүнийг Ироодис сонсоод, Энэ бол миний толгойг нь авсан Иоаннис байна. Тэр үхэгсдээс босгогджээ гэв. | |
Mark | MonKJV | 6:17 | Учир нь Ироодис өөрөө дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиастай гэрлэсэн байсан тул түүнээс болоод хүн илгээн, Иоаннисийг барьж, түүнийг шоронд хүлсэн байжээ. | |
Mark | MonKJV | 6:18 | Учир нь Иоаннис Ироодист, Дүүгийнхээ эхнэрийг авах нь танд хуульд нийцгүй гэж хэлсэн аж. | |
Mark | MonKJV | 6:20 | Учир нь Ироодис Иоаннисаас эмээдэг байсан бөгөөд түүнийг зөв шударга бас ариун хүн гэдгийг мэдэж, түүнийг хамгаалдаг байв. Бас тэр түүнийг сонсоод, олон зүйл хийдэг байжээ. Мөн түүнийг баяртайгаар сонсдог байлаа. | |
Mark | MonKJV | 6:21 | Тэгтэл Ироодис төрсөн өдрөөрөө өөрийн ихэс дээдэс, мянгатын дарга нар болон Галийлийн тэргүүлэгчдэд оройн зоог барьсан нь тохиромжтой өдөр болжээ. | |
Mark | MonKJV | 6:22 | Тэр үед мөнөөх Иродиасын охин ирж бүжиглээд, Ироодис болон түүнтэй хамт сууж байсан хүмүүст таалагджээ. Хаан охинд, Юу ч бай хүссэнээ надаас гуй. Би чамд өгье гэв. | |
Mark | MonKJV | 6:23 | Мөн тэр түүнд, Юу ч бай надаас гуй. Хаанчлалынхаа талыг ч болов би чамд өгнө гэж тангараглалаа. | |
Mark | MonKJV | 6:24 | Харин тэр охин яваад ээждээ, Би юу гуйх вэ? гэхэд нь тэр, Иоаннис Баптистийн толгойг гэжээ. | |
Mark | MonKJV | 6:25 | Тэгтэл охин шууд хаан дээр яаралтай ирээд, Яг одоо Иоаннис Баптистийн толгойг царан дээр надад өгөхийг би хүсэж байна гэж гуйлаа. | |
Mark | MonKJV | 6:26 | Тэгэхэд нь хаан ихэд гуниглав. Гэсэн ч тангарагаасаа мөн хамт сууж байсан хүмүүсээс болоод түүнд татгалзахыг хүссэнгүй. | |
Mark | MonKJV | 6:27 | Тэгээд хаан цаазлагчийг тэр даруй илгээн, түүний толгойг авчрахыг тушаав. Тэгэхэд нь тэр явж, шоронд толгойг нь авчээ. | |
Mark | MonKJV | 6:28 | Улмаар түүний толгойг царан дээр авчирч, түүнийг охинд өгөв. Тэгтэл охин түүнийг ээждээ өглөө. | |
Mark | MonKJV | 6:29 | Тэгэхэд түүний шавь нар энэ тухай сонсоод ирж, шарилыг нь аван, түүнийг булшинд тавьжээ. | |
Mark | MonKJV | 6:30 | Тэгээд төлөөлөгчид Есүс дээр цугларлаа. Улмаар юу хийснээ бас юу заан сургаснаа бүгдийг нь түүнд ярив. | |
Mark | MonKJV | 6:31 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар өөрсдөө эзгүй газарт тусдаа оч. Тэгээд жаахан амар гэлээ. Учир нь тэнд олон хүн ирж бас явдаг байжээ. Тиймээс тэдэнд хооллох боломж байдаггүй байв. | |
Mark | MonKJV | 6:33 | Тэгэхэд тэдний явахыг хүмүүс харсан бөгөөд олон хүн түүнийг таньж, бүх хотоос тийшээ явган гүйлдэн улмаар тэднээс урьтаж очжээ. Улмаар түүн рүү хамтдаа ирэв. | |
Mark | MonKJV | 6:34 | Тэгээд Есүс гарч ирэхдээ олон хүнийг харсан бөгөөд тэд хоньчингүй хонь мэт байсан тул тэдний төлөө өрөвдөх сэтгэл нь төрөв. Тиймээс тэрбээр олон зүйлийг тэдэнд заан сургаж эхэлжээ. | |
Mark | MonKJV | 6:35 | Улмаар аль хэдийн өдрийн ихэнх өнгөрсөн байхад шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар. Одоо өдрийн ихэнх нь өнгөрчихлөө. | |
Mark | MonKJV | 6:36 | Тэднийг явуулаач. Тэд эргэн тойрны нутаг болон тосгод руу явж, өөрсдөдөө талх худалдаж аваг. Учир нь тэдэнд идэх юм юу ч байхгүй байна гэв. | |
Mark | MonKJV | 6:37 | Тэгтэл тэр хариулж тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэлээ. Тэгэхэд нь тэд түүнд, Бид явж, хоёр зуун динаарионы талх худалдаж аваад тэдэнд идүүлэхээр өгөх үү? гэв. | |
Mark | MonKJV | 6:38 | Харин тэр тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? Яваад хар гэлээ. Тэгэхэд тэд олж мэдээд, Тав бас хоёр загас байна гэв. | |
Mark | MonKJV | 6:39 | Тэгээд тэрбээр бүх хүнийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгахыг тэдэнд тушаалаа. | |
Mark | MonKJV | 6:41 | Тэгээд тэрбээр таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд харан ерөөгөөд, талхнуудыг хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өглөө. Мөн хоёр загасыг ч бүх хүнд хүртээв. | |
Mark | MonKJV | 6:45 | Тэгээд тэрбээр хүмүүсийг тараах зуураа шавь нартаа завинд орж, нөгөө талд буй Витсайда руу явахыг даруй шаардлаа. | |
Mark | MonKJV | 6:47 | Улмаар үдэш болоход завь тэнгисийн дунд байсан бөгөөд тэр ганцаараа газар дээр байлаа. | |
Mark | MonKJV | 6:48 | Тэгээд тэрбээр арайхийн сэлүүрдэж буй тэднийг харав. Учир нь салхи тэдний эсрэг байжээ. Улмаар тэр шөнийн дөрөв дэх манааны үед тэнгис дээгүүр алхсаар тэдэн рүү ирж, дэргэдүүр нь өнгөрөх гэж байв. | |
Mark | MonKJV | 6:50 | Учир нь бүгд түүнийг харсан бөгөөд айн түгшив. Тиймээс тэрбээр тэр даруй тэдэнтэй ярьсан бөгөөд тэдэнд, Зоригтой бай. Би байна. Бүү ай гэлээ. | |
Mark | MonKJV | 6:51 | Тэгээд түүнийг завь руу тэдний зүг явахад салхи зогсжээ. Тэгэхэд нь тэд дотроо хэмжээлшгүй алмайран улмаар гайхлаа. | |
Mark | MonKJV | 6:52 | Учир нь тэд талхны тухай ойлгоогүй байжээ. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа. | |
Mark | MonKJV | 6:55 | ойр хавийн бүх нутгаар гүйлдэн, түүнийг байгаа гэж сонссон газар луу өвчтэй хүмүүсийг дэвсгэр дээр нь авчирч эхлэв. | |