MARK
Chapter 9
Mark | MonKJV | 9:1 | Тэгээд тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Энд зогсож буй хүмүүсийн зарим нь Шүтээний хаанчлал хүч чадлын хамт ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй гэжээ. | |
Mark | MonKJV | 9:2 | Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг дагуулаад, тусдаа тэдний хамт өндөр ууланд гарлаа. Тэгээд тэр тэдний өмнө хувирав. | |
Mark | MonKJV | 9:3 | Тэгэхэд хувцас нь гялалзсан, цас мэт цав цагаан болов. Дэлхий дээрх нэг ч угаагч ийм цагаан болгож чадахгүй. | |
Mark | MonKJV | 9:5 | Тэгэхэд Пээтрос хариулж Есүст, Раввий, бид энд байгаа нь сайн боллоо. Тиймээс бид гурван цацар хийе. Танд нэгийг, Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв. | |
Mark | MonKJV | 9:7 | Тэгтэл үүл гарч, тэднийг бүрхэв. Улмаар үүлнээс, Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс гэх дуу хоолой гарлаа. | |
Mark | MonKJV | 9:8 | Тэгээд тэд гэнэт эргэн тойрноо хараад, өөрсөдтэй нь хамт зөвхөн Есүсээс өөр хэн ч байхгүйг мэдлээ. | |
Mark | MonKJV | 9:9 | Улмаар уулнаас буух зуураа, хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл харсан зүйлсээ хэнд ч хэлж болохгүйг тэр тэдэнд тушаав. | |
Mark | MonKJV | 9:10 | Тиймээс тэд энэ үгийг өөрсдөдөө хадгалж, үхэгсдээс босгогдоно гэдэг нь ямар утгатайг хоорондоо хэлэлцжээ. | |
Mark | MonKJV | 9:11 | Улмаар тэд, Эхлээд Элийа ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? хэмээн түүнээс асуулаа. | |
Mark | MonKJV | 9:12 | Харин тэр хариулж тэдэнд, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээдэг. Түүнчлэн хүмүүний Хүү олон зүйлээр шаналж бас ад үзэгдэх ёстой гэж түүний тухай хэрхэн бичигдсэн байдаг билээ. | |
Mark | MonKJV | 9:13 | Харин би та нарт хэлье. Тэр Элийа үнэхээр ирсэн бөгөөд түүний талаар бичигдсэнчлэн хүмүүс хүссэн бүхнээ түүнд үйлдсэн гэв. | |
Mark | MonKJV | 9:14 | Тэгээд тэр шавь нар дээрээ ирэхдээ тэднийг тойрсон үй олон хүнийг бас тэдэнтэй хэлэлцэж байгаа бичээчдийг харлаа. | |
Mark | MonKJV | 9:15 | Тэгтэл бүх хүн түүнийг тэр даруй харчихаад, ихэд гайхан, түүн рүү гүйлдэн түүнтэй мэндэлжээ. | |
Mark | MonKJV | 9:17 | Тэгтэл цугласан олноос нэг нь хариулж, Багш аа, би хэлгүй сүнстэй хүүгээ танд авчирлаа. | |
Mark | MonKJV | 9:18 | Тэгээд тэр түүнийг хаа ч хамаагүй эзэмдэж, түүнийг татвалзуулдаг. Улмаар тэр хөөс сахруулдаг, шүдээ хавирдаг бас хөшдөг. Тэгээд уг сүнсийг зайлуулахын тулд би таны шавь нартай ярьсан боловч тэд чадсангүй гэлээ. | |
Mark | MonKJV | 9:19 | Харин тэр түүнд хариулан, Ээ итгэлгүй үеийнхэн, би та нартай хамт хэр удаан байх билээ? Хэр удаан та нарыг тэвчих юм бэ? Түүнийг над руу авчир гэв. | |
Mark | MonKJV | 9:20 | Тэгэхэд тэд хүүг түүн дээр авчирлаа. Тэгээд тэрбээр хүүг харах үед сүнс түүнийг шууд татвалзуулжээ. Тэгтэл хүү газар унаж, хөөс сахруулан хөлбөрөв. | |
Mark | MonKJV | 9:21 | Тэгээд тэр эцгээс нь, Энэ түүнд ирснээс хойш хэр хугацаа болж байна? гэж асуув. Тэгэхэд тэр, Нялхаас нь. | |
Mark | MonKJV | 9:22 | Тэгээд түүнийг устгахын тулд гал руу бас ус руу байнга хаядаг. Үнэхээр та ямар нэгэн зүйл хийж чадах бол биднийг өрөвдөөч. Бидэнд туслаач гэлээ. | |
Mark | MonKJV | 9:24 | Тэгэхэд мөнөөх хүүгийн эцэг тэр даруй хашгиран, Эзэн минь, би итгэж байна. Миний үл итгэлд туслаач гэж нулимстайгаар хэллээ. | |
Mark | MonKJV | 9:25 | Гэтэл Есүс хүмүүсийн гүйлдэн ирж буй хараад, бузар сүнсийг зандран түүнд, Хэлгүй, дүлий сүнс ээ, би чамд тушааж байна. Түүнээс гар. Цаашид түүн рүү бүү ор гэв. | |
Mark | MonKJV | 9:26 | Тэгтэл сүнс хашгирч, түүнийг ихэд татвалзуулаад, түүнээс гарлаа. Тэгэхэд хүү үхдэл мэт болов. Тиймээс олон хүн, Тэр үхчихлээ гэжээ. | |
Mark | MonKJV | 9:28 | Тэгээд түүнийг айлд орсон байх үед шавь нар нь түүнээс, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуув. | |
Mark | MonKJV | 9:29 | Тэгэхэд тэр тэдэнд, Гуйлт болон мацгаас өөр юугаар ч ийм төрлийг гаргаж чадахгүй гэлээ. | |
Mark | MonKJV | 9:30 | Тэгээд тэндээс тэд хөдөлж, Галийлаар дайрсан бөгөөд хэнд ч мэдэгдэхийг тэр хүссэнгүй. | |
Mark | MonKJV | 9:31 | Учир нь тэр шавь нартаа заан сургаж улмаар тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Улмаар тэд түүнийг алах бөгөөд тэр алагдсаныхаа дараа гурав дахь өдрөө босно гэлээ. | |
Mark | MonKJV | 9:33 | Ингээд тэр Капернаумд ирлээ. Тэгээд айлд байхдаа тэр тэднээс, Зам зуур та нар хоорондоо юу гэж маргалдаад байсан бэ? гэж асуув. | |
Mark | MonKJV | 9:34 | Харин тэд дуугүй байлаа. Учир нь зам зуур тэд хоорондоо хэн нь хамгийн агуу талаар маргалджээ. | |
Mark | MonKJV | 9:35 | Улмаар тэр суугаад, арван хоёрыг дуудан тэдэнд, Хэн нэгэн тэргүүнд байхыг хүсвэл бүгдийн сүүлд бас бүгдийн үйлчлэгч байх болно гэв. | |
Mark | MonKJV | 9:36 | Тэгээд нэгэн хүүхдийг авчраад, тэдний дунд түүнийг зогсоолоо. Улмаар түүнийг тэврээд тэдэнд, | |
Mark | MonKJV | 9:37 | Ийм хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг биш, харин намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв. | |
Mark | MonKJV | 9:38 | Тэгэхэд Иоаннис хариулж, түүнд, Багш аа, биднийг дагадаггүй нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид харсан. Тэгээд тэр биднийг дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэлээ. | |
Mark | MonKJV | 9:39 | Гэтэл Есүс, Түүнийг бүү хоригло. Яагаад гэвэл миний нэрээр гайхамшгийг үйлдэх атлаа төд удалгүй намайг муучилж чадах хүн байхгүй. | |
Mark | MonKJV | 9:41 | Яагаад гэвэл та нарыг Христийнх гэдгээс болоод миний нэрээр та нарт аяга ус уулгах хэн ч бай тэр хүн, үнэхээр би та нарт хэлье, тэрбээр шагналаа огт алдахгүй. | |
Mark | MonKJV | 9:42 | Мөн надад итгэдэг багачуудын нэгийг бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүлгээд, тэнгист хаягдах нь дээр. | |
Mark | MonKJV | 9:43 | Түүнчлэн гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу явахдаа хоёр гартай байснаас амьдрал руу эрэмдэг орох нь чамд дээр. | |
Mark | MonKJV | 9:45 | Мөн хөл чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу хаягдахдаа хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон орох нь чамд дээр. | |
Mark | MonKJV | 9:47 | Бас нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж ав. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас Шүтээний хаанчлал руу нэг нүдтэй орох нь чамд дээр. | |