Site uses cookies to provide basic functionality.

OK
MARK
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 9
Mark MonKJV 9:1  Тэгээд тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Энд зогсож буй хүмүүсийн зарим нь Шүтээний хаанчлал хүч чадлын хамт ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй гэжээ.
Mark MonKJV 9:2  Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг дагуулаад, тусдаа тэдний хамт өндөр ууланд гарлаа. Тэгээд тэр тэдний өмнө хувирав.
Mark MonKJV 9:3  Тэгэхэд хувцас нь гялалзсан, цас мэт цав цагаан болов. Дэлхий дээрх нэг ч угаагч ийм цагаан болгож чадахгүй.
Mark MonKJV 9:4  Тэгтэл тэдэнд Элийа Мошээгийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
Mark MonKJV 9:5  Тэгэхэд Пээтрос хариулж Есүст, Раввий, бид энд байгаа нь сайн боллоо. Тиймээс бид гурван цацар хийе. Танд нэгийг, Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв.
Mark MonKJV 9:6  Учир нь тэд маш их айсан байсан тул тэр юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
Mark MonKJV 9:7  Тэгтэл үүл гарч, тэднийг бүрхэв. Улмаар үүлнээс, Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс гэх дуу хоолой гарлаа.
Mark MonKJV 9:8  Тэгээд тэд гэнэт эргэн тойрноо хараад, өөрсөдтэй нь хамт зөвхөн Есүсээс өөр хэн ч байхгүйг мэдлээ.
Mark MonKJV 9:9  Улмаар уулнаас буух зуураа, хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл харсан зүйлсээ хэнд ч хэлж болохгүйг тэр тэдэнд тушаав.
Mark MonKJV 9:10  Тиймээс тэд энэ үгийг өөрсдөдөө хадгалж, үхэгсдээс босгогдоно гэдэг нь ямар утгатайг хоорондоо хэлэлцжээ.
Mark MonKJV 9:11  Улмаар тэд, Эхлээд Элийа ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? хэмээн түүнээс асуулаа.
Mark MonKJV 9:12  Харин тэр хариулж тэдэнд, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээдэг. Түүнчлэн хүмүүний Хүү олон зүйлээр шаналж бас ад үзэгдэх ёстой гэж түүний тухай хэрхэн бичигдсэн байдаг билээ.
Mark MonKJV 9:13  Харин би та нарт хэлье. Тэр Элийа үнэхээр ирсэн бөгөөд түүний талаар бичигдсэнчлэн хүмүүс хүссэн бүхнээ түүнд үйлдсэн гэв.
Mark MonKJV 9:14  Тэгээд тэр шавь нар дээрээ ирэхдээ тэднийг тойрсон үй олон хүнийг бас тэдэнтэй хэлэлцэж байгаа бичээчдийг харлаа.
Mark MonKJV 9:15  Тэгтэл бүх хүн түүнийг тэр даруй харчихаад, ихэд гайхан, түүн рүү гүйлдэн түүнтэй мэндэлжээ.
Mark MonKJV 9:16  Тэгэхэд тэр бичээчдээс, Та нар тэдэнтэй юу хэлэлцэнэ вэ? гэж асуулаа.
Mark MonKJV 9:17  Тэгтэл цугласан олноос нэг нь хариулж, Багш аа, би хэлгүй сүнстэй хүүгээ танд авчирлаа.
Mark MonKJV 9:18  Тэгээд тэр түүнийг хаа ч хамаагүй эзэмдэж, түүнийг татвалзуулдаг. Улмаар тэр хөөс сахруулдаг, шүдээ хавирдаг бас хөшдөг. Тэгээд уг сүнсийг зайлуулахын тулд би таны шавь нартай ярьсан боловч тэд чадсангүй гэлээ.
Mark MonKJV 9:19  Харин тэр түүнд хариулан, Ээ итгэлгүй үеийнхэн, би та нартай хамт хэр удаан байх билээ? Хэр удаан та нарыг тэвчих юм бэ? Түүнийг над руу авчир гэв.
Mark MonKJV 9:20  Тэгэхэд тэд хүүг түүн дээр авчирлаа. Тэгээд тэрбээр хүүг харах үед сүнс түүнийг шууд татвалзуулжээ. Тэгтэл хүү газар унаж, хөөс сахруулан хөлбөрөв.
Mark MonKJV 9:21  Тэгээд тэр эцгээс нь, Энэ түүнд ирснээс хойш хэр хугацаа болж байна? гэж асуув. Тэгэхэд тэр, Нялхаас нь.
Mark MonKJV 9:22  Тэгээд түүнийг устгахын тулд гал руу бас ус руу байнга хаядаг. Үнэхээр та ямар нэгэн зүйл хийж чадах бол биднийг өрөвдөөч. Бидэнд туслаач гэлээ.
Mark MonKJV 9:23  Харин Есүс түүнд, Хэрэв чи итгэж чадвал итгэдэг хүнд бүх зүйл боломжтой гэв.
Mark MonKJV 9:24  Тэгэхэд мөнөөх хүүгийн эцэг тэр даруй хашгиран, Эзэн минь, би итгэж байна. Миний үл итгэлд туслаач гэж нулимстайгаар хэллээ.
Mark MonKJV 9:25  Гэтэл Есүс хүмүүсийн гүйлдэн ирж буй хараад, бузар сүнсийг зандран түүнд, Хэлгүй, дүлий сүнс ээ, би чамд тушааж байна. Түүнээс гар. Цаашид түүн рүү бүү ор гэв.
Mark MonKJV 9:26  Тэгтэл сүнс хашгирч, түүнийг ихэд татвалзуулаад, түүнээс гарлаа. Тэгэхэд хүү үхдэл мэт болов. Тиймээс олон хүн, Тэр үхчихлээ гэжээ.
Mark MonKJV 9:27  Харин Есүс түүнийг гараас нь барьж, түүнийг өндийлгөв. Тэгэхэд тэр бослоо.
Mark MonKJV 9:28  Тэгээд түүнийг айлд орсон байх үед шавь нар нь түүнээс, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуув.
Mark MonKJV 9:29  Тэгэхэд тэр тэдэнд, Гуйлт болон мацгаас өөр юугаар ч ийм төрлийг гаргаж чадахгүй гэлээ.
Mark MonKJV 9:30  Тэгээд тэндээс тэд хөдөлж, Галийлаар дайрсан бөгөөд хэнд ч мэдэгдэхийг тэр хүссэнгүй.
Mark MonKJV 9:31  Учир нь тэр шавь нартаа заан сургаж улмаар тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Улмаар тэд түүнийг алах бөгөөд тэр алагдсаныхаа дараа гурав дахь өдрөө босно гэлээ.
Mark MonKJV 9:32  Харин тэд ярьсан зүйлийг нь ойлгоогүй бөгөөд түүнээс асуухаас эмээв.
Mark MonKJV 9:33  Ингээд тэр Капернаумд ирлээ. Тэгээд айлд байхдаа тэр тэднээс, Зам зуур та нар хоорондоо юу гэж маргалдаад байсан бэ? гэж асуув.
Mark MonKJV 9:34  Харин тэд дуугүй байлаа. Учир нь зам зуур тэд хоорондоо хэн нь хамгийн агуу талаар маргалджээ.
Mark MonKJV 9:35  Улмаар тэр суугаад, арван хоёрыг дуудан тэдэнд, Хэн нэгэн тэргүүнд байхыг хүсвэл бүгдийн сүүлд бас бүгдийн үйлчлэгч байх болно гэв.
Mark MonKJV 9:36  Тэгээд нэгэн хүүхдийг авчраад, тэдний дунд түүнийг зогсоолоо. Улмаар түүнийг тэврээд тэдэнд,
Mark MonKJV 9:37  Ийм хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг биш, харин намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв.
Mark MonKJV 9:38  Тэгэхэд Иоаннис хариулж, түүнд, Багш аа, биднийг дагадаггүй нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид харсан. Тэгээд тэр биднийг дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэлээ.
Mark MonKJV 9:39  Гэтэл Есүс, Түүнийг бүү хоригло. Яагаад гэвэл миний нэрээр гайхамшгийг үйлдэх атлаа төд удалгүй намайг муучилж чадах хүн байхгүй.
Mark MonKJV 9:40  Учир нь бидний эсрэг биш хүн бидний талд байдаг.
Mark MonKJV 9:41  Яагаад гэвэл та нарыг Христийнх гэдгээс болоод миний нэрээр та нарт аяга ус уулгах хэн ч бай тэр хүн, үнэхээр би та нарт хэлье, тэрбээр шагналаа огт алдахгүй.
Mark MonKJV 9:42  Мөн надад итгэдэг багачуудын нэгийг бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүлгээд, тэнгист хаягдах нь дээр.
Mark MonKJV 9:43  Түүнчлэн гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу явахдаа хоёр гартай байснаас амьдрал руу эрэмдэг орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:44  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:45  Мөн хөл чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу хаягдахдаа хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:46  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:47  Бас нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж ав. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас Шүтээний хаанчлал руу нэг нүдтэй орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:48  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:49  Учир нь хүн бүр галаар давслагдана. Мөн тахил болгон давсаар давслагдана.
Mark MonKJV 9:50  Давс бол сайн. Харин давс давслаг чанараа алдвал үүнийг та нар юугаар амтлах вэ? Өөрсдөдөө давстай бай. Мөн нэг нэгтэйгээ эв найртай бай гэлээ.