MARK
Chapter 10
Mark | MonKJV | 10:1 | Тэгээд тэр босоод, тэндээс Иорданы чанад дахь Иудаиагийн хил хязгаарт очив. Тэгэхэд хүмүүс дахиад түүн рүү цугларчээ. Тиймээс тэр дадсан ёсоороо тэдэнд дахин заан сургалаа. | |
Mark | MonKJV | 10:2 | Тэгтэл Фарисачууд түүн дээр ирээд, түүнийг сорин, Эр хүн эхнэрээсээ салах нь хуульд нийцтэй юү? гэж түүнээс асуув. | |
Mark | MonKJV | 10:5 | Тэгтэл Есүс хариулж, тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод энэ зааврыг тэр та нарт бичсэн. | |
Mark | MonKJV | 10:11 | Тэгэхэд тэр тэдэнд, Хэн ч бай эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэвэл түүний эсрэг завхайрал үйлдэж буй хэрэг. | |
Mark | MonKJV | 10:12 | Мөн хэрэв хэн нэг эмэгтэй нөхрөө явуулж, өөр хүнтэй гэрлэвэл тэрээр завхайрал үйлдэж буй хэрэг гэв. | |
Mark | MonKJV | 10:13 | Улмаар хүмүүс түүнийг бяцхан хүүхдүүдэд гараа хүргэг гэсэндээ тэднийг түүн рүү авчирлаа. Харин шавь нар нь авчирсан хүмүүсийг зэмлэлээ. | |
Mark | MonKJV | 10:14 | Гэтэл Есүс үүнийг хараад, ихэд дургүйцэн тэдэнд, Бяцхан хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр. Бас тэднийг бүү хоригло. Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм. | |
Mark | MonKJV | 10:15 | Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээн авахгүй хэн ч бай тэр, үүн рүү орохгүй гэлээ. | |
Mark | MonKJV | 10:17 | Улмаар түүнийг зам руу явж байхад нэг хүн гүйж ирээд, түүнд өвдөг сөгдөн, Сайн багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэж түүнээс асуулаа. | |
Mark | MonKJV | 10:18 | Тэгэхэд Есүс түүнд, Чи намайг яагаад сайн гэж хэлнэ вэ? Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй. | |
Mark | MonKJV | 10:19 | Бүү завхайрал үйлд. Бүү хүн ал. Бүү хулгай хий. Бүү худал гэрчил. Бүү мэхэл. Эцэг эхээ хүндэл гэдэг тушаалуудыг чи мэднэ гэв. | |
Mark | MonKJV | 10:21 | Тэгтэл Есүс түүнийг ширтэн харж, түүнийг хайрлан улмаар түүнд, Чамд нэг зүйл дутаж байна. Явж, юу байгаагаа зараад, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэтэй болно. Тэгээд ирж, загалмайгаа үүрээд, намайг дага гэв. | |
Mark | MonKJV | 10:22 | Гэтэл тэр энэ үгэнд гуниглаж, харуусан явж одлоо. Учир нь тэр маш их эд хөрөнгөтэй байжээ. | |
Mark | MonKJV | 10:23 | Тэгэхэд Есүс тойруулан харсан бөгөөд шавь нартаа, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд хэчнээн хэцүү орно гээч! гэв. | |
Mark | MonKJV | 10:24 | Тэгэхэд түүний үгэнд шавь нар цочирдон гайхлаа. Харин Есүс дахин хариулж, тэдэнд, Хүүхдүүд ээ, эд баялагт найддаг хүмүүсийн хувьд Шүтээний хаанчлалд орох нь хэчнээн хэцүү гээч! | |
Mark | MonKJV | 10:25 | Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэв. | |
Mark | MonKJV | 10:26 | Тэгтэл тэд хэмжээлшгүй их цочирдон гайхаж өөр хоорондоо, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлээ. | |
Mark | MonKJV | 10:27 | Гэтэл Есүс тэднийг ширтэн хараад, Энэ нь хүмүүнээр боломжгүй харин Шүтээнээр тийм биш. Учир нь Шүтээнээр бүх зүйл боломжтой гэв. | |
Mark | MonKJV | 10:29 | Тэгэхэд нь Есүс хариулж, Үнэхээр би та нарт хэлье. Миний болон сайн мэдээний төлөө орон гэр эсвэл ах дүүс эсвэл эгч дүүс эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхэд эсвэл газраа орхивол | |
Mark | MonKJV | 10:30 | одоо энэ цагт зуу дахин орон гэр, ах дүүс, эгч дүүс, хүүхдүүд мөн газрыг хавчлагатай хамт бас ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй. | |
Mark | MonKJV | 10:32 | Дараа нь тэд Иерусалим руу замаар өгсөж байлаа. Гэтэл Есүс тэдний өмнө явав. Тэгэхэд нь тэд гайхаж бас дагаж явахдаа айж байлаа. Тэгтэл тэр арван хоёрыг дахин ойртуулаад, өөртөө тохиолдох ёстой зүйлсийг тэдэнд ярьж эхлэн, | |
Mark | MonKJV | 10:33 | Ажигтун, бид Иерусалим руу өгсөж байна. Тэгээд хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана. Улмаар тэд түүнийг үхэл рүү яллаж бас түүнийг Жүүд бусчуудад тушаана. | |
Mark | MonKJV | 10:34 | Тэгэхэд нь тэд түүнийг тохуурхаад бас түүнийг ташуурдан, түүн рүү нулимна. Тэгээд түүнийг алах бөгөөд тэрбээр гурав дахь өдрөө дахин босно гэв. | |
Mark | MonKJV | 10:35 | Тэгтэл түүн дээр Зеведаиосын хөвгүүд болох Иакоов, Иоаннис нар ирээд, Багш аа, бидний гуйх юуг ч бай бидэнд хийж өгөхийг бид хүсэж байна гэлээ. | |
Mark | MonKJV | 10:37 | Тэгэхэд нь тэд түүнд, Таны сүр жавхаанд бидний нэг нь баруун гар талд чинь, нөгөө нь зүүн гар талд чинь суухыг бидэнд соёрхооч гэв. | |
Mark | MonKJV | 10:38 | Гэтэл Есүс тэдэнд, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар миний ууж буй аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэлээ. | |
Mark | MonKJV | 10:39 | Тэгэхэд нь тэд түүнд, Бид чадна гэв. Харин Есүс тэдэнд, Үнэхээр та нар миний ууж буй аяганаас ууж бас миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэнэ. | |
Mark | MonKJV | 10:40 | Гэвч миний баруун гар талд болон миний зүүн гар талд суух нь миний өгөх зүйл биш. Харин энэ нь өгөгдөх хүмүүстээ бэлтгэгдсэн гэв. | |
Mark | MonKJV | 10:41 | Тэгтэл нөгөө арав нь үүнийг сонсоод, Иакоов, Иоаннис хоёрт ихэд дургүйцэж эхэллээ. | |
Mark | MonKJV | 10:42 | Харин Есүс тэднийг дуудаад тэдэнд, Жүүд бусчуудыг захирахаар тооцогдогсод тэдний дээр ноёрхлыг хэрэгжүүлдэг. Мөн агуу нэгнүүд нь тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг гэдгийг та нар мэднэ. | |
Mark | MonKJV | 10:43 | Харин та нарын дунд ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дунд агуу нь байхыг хүсэх хэн ч бай та нарын үйлчлэгч байх болно. | |
Mark | MonKJV | 10:45 | Учир нь хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны өмнөөс амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэв. | |
Mark | MonKJV | 10:46 | Тэгээд тэд Иерихоод ирэв. Улмаар түүнийг Иерихоогоос шавь нартайгаа болон маш олон хүний хамт гарч явахад Тиймаиосын хүү сохор Бартимаиос замын хажууд гуйлга гуйн сууж байлаа. | |
Mark | MonKJV | 10:47 | Тэгээд Назаретийн Есүс явж байгааг тэр сонсоод, Давийдийн Хүү, Есүс ээ, намайг өрөвдөөч хэмээн орилж эхлэв. | |
Mark | MonKJV | 10:48 | Тэгэхэд олон хүн түүнийг чимээгүй болгохоор зандарлаа. Гэтэл тэр, Давийдийн Хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их орилов. | |
Mark | MonKJV | 10:49 | Тэгэхэд нь Есүс зогсоод, түүнийг дуудахыг тушаалаа. Тэгээд тэд сохор хүнийг дуудаж түүнд, Урам зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. | |
Mark | MonKJV | 10:51 | Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэв. Гэтэл сохор хүн түүнд, Эзэн, хараатай болохыг гэлээ. | |