MARK
Chapter 13
Mark | MonKJV | 13:1 | Тэгээд түүнийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг түүнд, Багш аа, ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач! гэлээ. | |
Mark | MonKJV | 13:2 | Тэгэхэд Есүс хариулж түүнд, Чи энэ нүсэр барилгуудыг харж байна уу? Энд чулуу чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй гэв. | |
Mark | MonKJV | 13:3 | Тэгээд сүмийн эсрэг талд байдаг Чидуны уулан дээр түүнийг сууж байхад Пээтрос, Иакоов, Иоаннис, Андреас нар түүнээс аминчлан, | |
Mark | MonKJV | 13:4 | Энэ зүйлс хэзээ болохыг мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байхыг бидэнд хэлээч? гэж асуулаа. | |
Mark | MonKJV | 13:5 | Тэгэхэд Есүс тэдэнд хариулан ийн хэлж эхлэв. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлчихгүйн тулд болгоомжил. | |
Mark | MonKJV | 13:6 | Учир нь олон хүн миний нэрээр, Би бол Христ гэж хэлж ирнэ. Тэгээд олныг төөрөлдүүлнэ. | |
Mark | MonKJV | 13:7 | Мөн та нар дайн болон дайны сургуудыг сонсохдоо бүү түгш. Учир нь ийм зүйлс болох ёстой. Харин төгсгөл нь хараахан биш. | |
Mark | MonKJV | 13:8 | Учир нь үндэстний дэргэд үндэстэн мөн хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт газар хөдлөлтүүд болж бас өлсгөлөнгүүд, үймээн самуунууд бий болно. Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм. | |
Mark | MonKJV | 13:9 | Харин өөрсдөдөө анхаар. Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана. Тэгээд та нар синагогиуд дотор зодуулна. Мөн та нар надаас болоод захирагчид болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө хүргэгдэнэ. | |
Mark | MonKJV | 13:11 | Харин тэд та нарыг аваачиж тушаах үед юу ярихаа урьдаас бүү бод. Бас урьдаас бүү эргэцүүл. Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч бай түүнийг ярь. Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин Ариун Сүнс юм. | |
Mark | MonKJV | 13:12 | Эдүгээ ах дүү нь ах дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна. | |
Mark | MonKJV | 13:13 | Тэгээд та нар миний нэрээс болоод бүгдэд үзэн ядагдана. Харин эцэс хүртэл нь тэвчих тэр хүн л аврагдана. | |
Mark | MonKJV | 13:14 | Харин та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүр нь байх ёсгүй газраа байж байгааг хараад, (уншдаг нь ойлгог) тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтаг. | |
Mark | MonKJV | 13:15 | Дээвэр дээр байгаа хүн гэр лүүгээ бүү бууг. Бас гэрээсээ ямар нэг юм авахаар бүү орог. | |
Mark | MonKJV | 13:19 | Учир нь тэр өдрүүдэд Шүтээний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл болоогүй бас хэзээ ч болохгүй тийм гай зовлон ирнэ. | |
Mark | MonKJV | 13:20 | Мөн тэр өдрүүдийг Эзэн богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин тэр сонгосон сонгогдогсдынхоо төлөө тэр өдрүүдийг богиносгосон. | |
Mark | MonKJV | 13:21 | Түүнчлэн хэрэв хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ энд байна. Эсвэл, Ажигтун, тэр тэнд байна гэж хэлбэл бүү итгэ. | |
Mark | MonKJV | 13:22 | Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирж улмаар боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ. | |
Mark | MonKJV | 13:24 | Харин тэдгээр өдрүүдэд тэрхүү гай зовлонгийн дараа нар харанхуйлагдаж, сар гэрлээ өгөхгүй болно. | |
Mark | MonKJV | 13:26 | Тэгээд дараа нь хүмүүний Хүүг үүлсийн дунд агуу хүч чадал болон сүр жавхаатай ирэхийг хүмүүс харна. | |
Mark | MonKJV | 13:27 | Улмаар тэр үед тэрбээр элч нараа илгээж, сонгогдогсдоо газрын хязгаараас тэнгэрийн хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулна. | |
Mark | MonKJV | 13:28 | Эдүгээ инжир модноос зүйрлэл суралц. Мөчир нь хэдийнээ зөөлөн болж, навчис гаргах үед зун ойрхон байгааг та нар мэддэг. | |
Mark | MonKJV | 13:29 | Тиймээс та нар эдгээр зүйл ийн болохыг харахдаа энэ нь ойрхон бүр үүднүүд дээр байгааг мэд. | |
Mark | MonKJV | 13:32 | Харин тэр өдөр ба цагийн талаар Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрт буй элч нар ч бас Хүү ч мэддэггүй. | |
Mark | MonKJV | 13:33 | Та нар болгоомжил. Сонор сэргэг бай бас гуйлт хий. Учир нь тэр цаг хэзээ гэдгийг та нар мэдэхгүй. | |
Mark | MonKJV | 13:34 | Учир нь хүмүүний Хүү бол боолууддаа эрх мэдэл мөн хүн бүрт ажлыг нь өгөөд, үүдний сахиулд сонор сэргэг байхыг тушаан, гэрээ орхиж, холын аянд гарч буй хүнтэй адил юм. | |
Mark | MonKJV | 13:35 | Тиймээс та нар сонор сэргэг бай. Учир нь гэрийн эзэн үдэш эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодох үед эсвэл өглөө ч юм уу хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. | |