MARK
Chapter 1
Mark | MonKJV | 1:2 | эш үзүүлэгч нараар, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ. | |
Mark | MonKJV | 1:3 | Цөлд хашгирагч нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуун болго гэж бичигдсэнчлэн юм. | |
Mark | MonKJV | 1:4 | Иоаннис цөлд баптизм хийж мөн гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагладаг байв. | |
Mark | MonKJV | 1:5 | Тиймээс Иудаиагийн бүх нутгаас мөн Иерусалимаас хүмүүс түүн рүү очсон бөгөөд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, бүгд түүгээр Иордан голд баптизм хийлгэжээ. | |
Mark | MonKJV | 1:6 | Харин Иоаннис тэмээний үс ноосоор хувцаслаж, ташаагаараа арьсан бүс зүүдэг байв. Мөн зэрлэг зөгийн бал болон царцаа иддэг байжээ. | |
Mark | MonKJV | 1:7 | Түүнчлэн тэр, Надаас аугаа нэгэн миний дараа ирнэ. Би түүний шаахайн үдээсийг тонгойж тайлах ч зохисгүй. | |
Mark | MonKJV | 1:8 | Үнэндээ би та нарт усаар баптизм хийсэн. Харин тэр та нарт Ариун Сүнсээр баптизм хийнэ гэж тунхагласан. | |
Mark | MonKJV | 1:9 | Улмаар тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Есүс Галийлийн Назаретаас ирж, Иорданд Иоаннисаар баптизм хийлгэв. | |
Mark | MonKJV | 1:10 | Тэгээд тэрбээр тэр даруй уснаас гарч ирэнгүүтээ тэнгэрүүд нээгдэхийг бас Сүнс тагтаа мэт өөрийнх нь дээр буухыг харлаа. | |
Mark | MonKJV | 1:11 | Тэгтэл тэнгэрээс, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэх дуу хоолой гарав. | |
Mark | MonKJV | 1:13 | Улмаар тэрбээр Сатаанд соригдон, дөч хоног цөлд байсан бөгөөд зэрлэг амьтдын дунд байв. Мөн элч нар түүнд үйлчилжээ. | |
Mark | MonKJV | 1:14 | Эдүгээ Иоаннисийг шоронд хийгдсэний дараа Есүс Галийлд ирж, Шүтээний хаанчлалын сайн мэдээг тунхаглан | |
Mark | MonKJV | 1:15 | улмаар, Цаг нь гүйцээгджээ. Шүтээний хаанчлал хаяанд байна. Та нар гэмшин эргэ бас сайн мэдээнд итгэ гэжээ. | |
Mark | MonKJV | 1:16 | Тэгээд тэрбээр Галийл тэнгисийн эргээр алхаж байхдаа тэнгист тор шидэж буй Сиймон болон түүний дүү Андреас нарыг харлаа. Учир нь тэд загасчид байжээ. | |
Mark | MonKJV | 1:17 | Улмаар Есүс тэдэнд, Та нар миний араас дага. Би та нарыг хүмүүний загасчид болгох болно гэв. | |
Mark | MonKJV | 1:19 | Тэгээд тэр тэндээс жаахан цааш яваад, Зеведаиосын Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг харав. Тэд ч бас завин дотор торнуудаа нөхөж байлаа. | |
Mark | MonKJV | 1:20 | Мөн тэр шууд тэднийг дуудав. Тэгэхэд нь тэд эцэг Зеведаиосоо хөлсний зарц нарын хамт завин дотор үлдээгээд, түүний араас явжээ. | |
Mark | MonKJV | 1:21 | Улмаар тэд Капернаум руу явлаа. Тэгээд тэрбээр шаббаат өдөр шууд синагогид орж, заан сургав. | |
Mark | MonKJV | 1:22 | Тэгэхэд хүмүүс түүний сургаалд мэл гайхлаа. Учир нь тэрбээр бичээчид шиг биш, эрх мэдэлтэй нэгний адил тэдэнд заан сургасан ажээ. | |
Mark | MonKJV | 1:24 | Назаретийн Есүс ээ, биднийг орхиоч. Бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг тань мэднэ гэж хашгирав. | |
Mark | MonKJV | 1:27 | Тэгэхэд бүгд гайхсан учраас хоорондоо, Энэ чинь юу вэ? Ямар шинэ сургаал гээч нь энэ вэ? Учир нь тэр эрх мэдэлтэйгээр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд түүнийг дуулгавартай дагах юм гэлцэв. | |
Mark | MonKJV | 1:29 | Улмаар тэд синагогиос гараад, Иакоов болон Иоаннис нарын хамт Сиймон, Андреас хоёрын гэрт шууд оров. | |
Mark | MonKJV | 1:30 | Гэтэл Сиймоны эхнэрийн ээж халууран хэвтэж байлаа. Тэгэхэд тэд эмэгтэйн талаар шууд түүнд хэлжээ. | |
Mark | MonKJV | 1:31 | Тэгтэл тэр очиж, эмэгтэйг гараас нь бариад босготол халуун түүнийг тэр даруй орхисон бөгөөд эмэгтэй тэдэнд үйлчиллээ. | |
Mark | MonKJV | 1:32 | Улмаар орой болж, нар жаргахад хүмүүс өвчтэй бүх хүнийг мөн чөтгөрүүдэд эзэмдүүлэгсдийг түүн дээр авчирчээ. | |
Mark | MonKJV | 1:34 | Тэгээд тэр янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, олон чөтгөрийг зайлуулжээ. Тэгэхэд чөтгөрүүд түүнийг таньж байсан учраас тэр тэдэнд ярихыг зөвшөөрсөнгүй. | |
Mark | MonKJV | 1:35 | Тэгээд өглөө эрт үүр цайхаас өмнө тэр босож яваад, зэлүүд газар очин, тэнд гуйлт хийв. | |
Mark | MonKJV | 1:38 | Тэгтэл тэр тэдэнд, Зэргэлдээх суурингууд руу явцгаая. Тэгвэл би тэнд ч бас номлох болно. Учир нь би үүний төлөө ирсэн гэлээ. | |
Mark | MonKJV | 1:40 | Тэгтэл уяман өвчтэй нэг хүн түүн дээр ирээд, түүнд өвдөг сөгдөн, түүнээс хичээнгүйлэн гуйж түүнд, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэв. | |
Mark | MonKJV | 1:41 | Тэгэхэд нь Есүс өрөвдөж, гараа сунган түүнд хүрээд, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэж түүнд хэллээ. | |
Mark | MonKJV | 1:42 | Тийнхүү түүнийг хэлэнгүүт уяман өвчин түүнээс тэр даруй зайлж улмаар тэр цэвэр болгогдов. | |
Mark | MonKJV | 1:44 | түүнд, Чи хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхаар. Харин замаараа яваад, тахилчид өөрийгөө харуул. Тэгээд тэдэнд гэрчлэл болгохын тулд өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасан зүйлсийг өргө гэв. | |