Site uses cookies to provide basic functionality.

OK
PHILEMON
Up
1
Toggle notes
Chapter 1
Phil MonKJV 1:1  Есүс Христийн хоригдол Паулосоос мөн дүү Тимоотеосоос бидэнд эрхэмлэн хайрлагдсан, хамтран зүтгэгч Филиймон чамд,
Phil MonKJV 1:2  бас хайрлагдсан Апфиа болон бидний хамтран байлдагч Аархиппос нарт бас чиний гэрт буй чуулганд.
Phil MonKJV 1:3  Бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван та нарт байг.
Phil MonKJV 1:4  Би гуйлтууддаа үргэлж чамайг дурдан, Шүтээндээ талархдаг нь,
Phil MonKJV 1:5  Эзэн Есүс рүү болон бүх ариун хүмүүс рүү байдаг чиний тэрхүү хайр болон итгэлийг сонсдог учраас юм.
Phil MonKJV 1:6  Энэ нь чиний итгэлийн хуваалцалт нь Христ Есүс дотор чамд байдаг тэрхүү сайн зүйл бүрийг хүлээн зөвшөөрөхүйгээр дамжуулан үр нөлөөтэй болж болохын тулд юм.
Phil MonKJV 1:7  Учир нь чиний хайран дотор бидэнд асар их баяр хөөр ба тайтгарал байдаг. Яагаад гэвэл дүү чамаар ариун хүмүүсийн цээжин доторх нь сэргээгдсэн.
Phil MonKJV 1:8  Тиймээс нийцтэй зүйлийг чамд тушаах их зориг надад Христ дотор байдаг хэдий ч,
Phil MonKJV 1:9  илүүтэйгээр хайраас болоод, Паулос гэгч өтөлсөн бөгөөд эдүгээ бас Христийн хоригдол байгаа нэгний хувиар би чамаас хичээнгүйлэн гуйя.
Phil MonKJV 1:10  Би чамаас хүү Онийсимосынхоо төлөө хичээнгүйлэн гуйж байна. Түүнийг би хүлээснүүд дотроо төрүүлсэн.
Phil MonKJV 1:11  Тэрбээр өнгөрсөн хугацаанд чамд ашиг тустай биш байсан боловч одоо чамд болон надад ашиг тустай.
Phil MonKJV 1:12  Би түүнийг буцаан явуулсан. Тиймээс миний цээжин доторх болох түүнийг чи хүлээн ав.
Phil MonKJV 1:13  Тэр чиний оронд сайн мэдээний хүлээснүүд дотор надад үйлчилж болохын тулд би түүнийг өөртэйгээ байлгахыг хүсэж байсан.
Phil MonKJV 1:14  Гэвч чиний санаа бодолгүйгээр би юу ч хийхийг хүсэхгүй байна. Энэ нь чиний тус шаардлагын дагуу байх ёстой учраас биш, харин хүслийн чинь дагуу байхын тулд юм.
Phil MonKJV 1:15  Учир нь тэрбээр түр зуур явсан нь чи түүнийг мөнхөд хүлээн авах ёстой гэдэг энэ зүйлийн төлөө байсан байж болох юм.
Phil MonKJV 1:16  Эдүгээ боол гэдгээр нь биш, харин боолоос ч илүүтэйгээр, ялангуяа надад гэхдээ бүр илүүтэйгээр чамд, махбод дотор бас Эзэн дотор аль алинд нь эрхэмлэн хайрлагдсан ах дүүгийн ёсоор хүлээн авах ёстой бус уу?
Phil MonKJV 1:17  Тиймээс хэрэв чи намайг хамтрагчаа гэж үздэг бол түүнийг намайг мэтээр хүлээн ав.
Phil MonKJV 1:18  Хэрэв тэр чамд буруу юм хийсэн эсвэл чамд өртэй бол үүнийг нь миний тооцоонд оруул.
Phil MonKJV 1:19  Паулос би өөрийн гараар бичиж байна. Би бүрэн төлнө. Тэгээд ч чи өөрөө хүртэл надад ямар өртэйг би чамд хэлэлтгүй.
Phil MonKJV 1:20  Тийм ээ, дүү минь, би чиний талаар Эзэн дотор баярлая. Миний цээжин доторхыг Эзэн дотор сэргээ.
Phil MonKJV 1:21  Чи хэлснээс минь илүүг бас хийнэ гэдгийг би мэддэг тул, чиний дуулгавартай байдалд би бат итгэлтэй байгаа учраас чамд бичлээ.
Phil MonKJV 1:22  Харин үүний зэрэгцээ надад бас байрлах газар бэлд. Учир нь та нарын гуйлтуудаар дамжуулан би та нарт өгөгдөнө гэдэгт бат найдаж байна.
Phil MonKJV 1:23  Христ Есүс дэх надтай хамт хоригдогч Епафраас,
Phil MonKJV 1:24  миний хамтран зүтгэгч Мааркос, Арийстархос, Димаас, Лукаас нар чамд мэнд хүргэж байна.
Phil MonKJV 1:25  Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нарын сүнстэй хамт байг. Аминь.