Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 6
Hebr MonKJV 6:1  Тийм учраас Христийн сургаалын анхдагч зарчмуудыг орхих буюу үхсэн үйлсүүдээс гэмшин эргэлтийн, Шүтээн рүү хандсан итгэлийн,
Hebr MonKJV 6:2  баптизмуудын сургаалын мөн гар тавилтын, үхэгсдээс босголтын бас мөнхийн шүүлтийн талаарх суурийг дахин тавилгүй, төгс байдал руу өөрсдийгөө хүргэцгээе.
Hebr MonKJV 6:3  Түүнчлэн хэрэв Шүтээн зөвшөөрвөл бид үүнийг хийнэ.
Hebr MonKJV 6:4  Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрийн бэлгийг амталсан бас Ариун Сүнсийг хүртэлцэгчид болгогдсон
Hebr MonKJV 6:5  мөн Шүтээний сайн үг болоод ирэх дэлхийн хүч чадлуудыг амталсан тэр хүмүүсийн хувьд
Hebr MonKJV 6:6  хэрэв тэд унах аваас тэд Шүтээний Хүүг өөрсдөдөө дахин цовдолж, түүнийг ил шившиг болгож байгаа тул тэднийг гэмшин эргэлт рүү дахин шинэчлэх боломжгүй.
Hebr MonKJV 6:7  Учир нь өөрийнхөө дээр байнга ордог борооноос уун, хүмүүсээр өөрийгөө боловсруулуулж улмаар тэдэнд тохирсон ургамлуудыг ургуулдаг газар нь Шүтээнээс ивээл хүлээн авдаг.
Hebr MonKJV 6:8  Харин өргөстэй бутнууд ба өргөст ургамал тээдэг нь гологдсон байх бөгөөд хараалд ойрхон байна. Үүний төгсгөл нь шатаагдахуй руу юм.
Hebr MonKJV 6:9  Харин хайрлагдагсад аа, хэдийгээр бид ийн ярьж байгаа ч та нарын талаарх илүү сайн зүйлст бас авралыг дагалддаг зүйлст бат итгэлтэй болгогдсон.
Hebr MonKJV 6:10  Учир нь Шүтээн бол та нарын хайрын үйлс болон хөдөлмөрийг мартахаар шударга бус биш. Та нар эдгээрийг түүний нэрийн төлөө харуулсан. Ингэхдээ та нар ариун хүмүүсийн төлөө үйлчилсэн бас үйлчилж байна.
Hebr MonKJV 6:11  Мөн та нарын нэг бүр чинь найдварын бүрэн баталгаа руу байдаг яг энэ зүтгэлийг эцэс хүртэл харуулаасай гэж бид хүсэж байна.
Hebr MonKJV 6:12  Энэ нь та нар хойрго биш, харин итгэл болон тэвчээрээр дамжуулан амлалтуудыг өвлөгсдийг даган дуурайгчид байхын тулд юм.
Hebr MonKJV 6:13  Учир нь Шүтээн Аврахаамд амлалт өгөхдөө илүү агуу нэгнээр амлах боломжгүй учраас өөрөөрөө тангараглан,
Hebr MonKJV 6:14  Би үнэхээр чамайг ивээлээр ивээнэ. Мөн би чамайг үржүүлэн үржүүлнэ гэсэн.
Hebr MonKJV 6:15  Улмаар тэрбээр тэвчээртэйгээр туулсныхаа эцэст энэхүү амлалтыг тийнхүү хүртсэн.
Hebr MonKJV 6:16  Учир нь хүмүүс үнэндээ илүү агуу зүйлээр андгайлдаг. Тэгээд баталгааны төлөөх тангараг нь тэдний хувьд бүх маргааны төгсгөл болдог.
Hebr MonKJV 6:17  Яг үүнчлэн амлалтыг өвлөгчдөд Шүтээн өөрийнхөө зорилгын хувиршгүй байдлыг илүү бялхсанаар харуулахыг хүсэн, тангаргаар баталсан.
Hebr MonKJV 6:18  Энэ нь өмнөө тавигдсан найдвараас зуурах гэж хоргодох газар луу дүрвэн зугтсан бид хувиршгүй хоёр зүйлээр хүчтэй тайтгарлыг олж авахын тулд юм. Энэ хоёрын тухайд Шүтээн худлаа хэлэх боломжгүй байсан.
Hebr MonKJV 6:19  Бидэнд байдаг сэтгэлийн зангуу мэт энэхүү найдвар нь тодорхой бөгөөд бас баттай. Мөн энэ нь хөшигнөөс дотогших руу ордог.
Hebr MonKJV 6:20  Бидний төлөө тийш түрүүлж орогч буюу Есүс нь Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу мөнхийн тэргүүн тахилч болгогдсон.