PHILEMON
Chapter 1
Phil | MonKJV | 1:1 | Есүс Христийн хоригдол Паулосоос мөн дүү Тимоотеосоос бидэнд эрхэмлэн хайрлагдсан, хамтран зүтгэгч Филиймон чамд, | |
Phil | MonKJV | 1:2 | бас хайрлагдсан Апфиа болон бидний хамтран байлдагч Аархиппос нарт бас чиний гэрт буй чуулганд. | |
Phil | MonKJV | 1:5 | Эзэн Есүс рүү болон бүх ариун хүмүүс рүү байдаг чиний тэрхүү хайр болон итгэлийг сонсдог учраас юм. | |
Phil | MonKJV | 1:6 | Энэ нь чиний итгэлийн хуваалцалт нь Христ Есүс дотор чамд байдаг тэрхүү сайн зүйл бүрийг хүлээн зөвшөөрөхүйгээр дамжуулан үр нөлөөтэй болж болохын тулд юм. | |
Phil | MonKJV | 1:7 | Учир нь чиний хайран дотор бидэнд асар их баяр хөөр ба тайтгарал байдаг. Яагаад гэвэл дүү чамаар ариун хүмүүсийн цээжин доторх нь сэргээгдсэн. | |
Phil | MonKJV | 1:9 | илүүтэйгээр хайраас болоод, Паулос гэгч өтөлсөн бөгөөд эдүгээ бас Христийн хоригдол байгаа нэгний хувиар би чамаас хичээнгүйлэн гуйя. | |
Phil | MonKJV | 1:10 | Би чамаас хүү Онийсимосынхоо төлөө хичээнгүйлэн гуйж байна. Түүнийг би хүлээснүүд дотроо төрүүлсэн. | |
Phil | MonKJV | 1:11 | Тэрбээр өнгөрсөн хугацаанд чамд ашиг тустай биш байсан боловч одоо чамд болон надад ашиг тустай. | |
Phil | MonKJV | 1:12 | Би түүнийг буцаан явуулсан. Тиймээс миний цээжин доторх болох түүнийг чи хүлээн ав. | |
Phil | MonKJV | 1:13 | Тэр чиний оронд сайн мэдээний хүлээснүүд дотор надад үйлчилж болохын тулд би түүнийг өөртэйгээ байлгахыг хүсэж байсан. | |
Phil | MonKJV | 1:14 | Гэвч чиний санаа бодолгүйгээр би юу ч хийхийг хүсэхгүй байна. Энэ нь чиний тус шаардлагын дагуу байх ёстой учраас биш, харин хүслийн чинь дагуу байхын тулд юм. | |
Phil | MonKJV | 1:15 | Учир нь тэрбээр түр зуур явсан нь чи түүнийг мөнхөд хүлээн авах ёстой гэдэг энэ зүйлийн төлөө байсан байж болох юм. | |
Phil | MonKJV | 1:16 | Эдүгээ боол гэдгээр нь биш, харин боолоос ч илүүтэйгээр, ялангуяа надад гэхдээ бүр илүүтэйгээр чамд, махбод дотор бас Эзэн дотор аль алинд нь эрхэмлэн хайрлагдсан ах дүүгийн ёсоор хүлээн авах ёстой бус уу? | |
Phil | MonKJV | 1:18 | Хэрэв тэр чамд буруу юм хийсэн эсвэл чамд өртэй бол үүнийг нь миний тооцоонд оруул. | |
Phil | MonKJV | 1:19 | Паулос би өөрийн гараар бичиж байна. Би бүрэн төлнө. Тэгээд ч чи өөрөө хүртэл надад ямар өртэйг би чамд хэлэлтгүй. | |
Phil | MonKJV | 1:20 | Тийм ээ, дүү минь, би чиний талаар Эзэн дотор баярлая. Миний цээжин доторхыг Эзэн дотор сэргээ. | |
Phil | MonKJV | 1:21 | Чи хэлснээс минь илүүг бас хийнэ гэдгийг би мэддэг тул, чиний дуулгавартай байдалд би бат итгэлтэй байгаа учраас чамд бичлээ. | |
Phil | MonKJV | 1:22 | Харин үүний зэрэгцээ надад бас байрлах газар бэлд. Учир нь та нарын гуйлтуудаар дамжуулан би та нарт өгөгдөнө гэдэгт бат найдаж байна. | |
Phil | MonKJV | 1:24 | миний хамтран зүтгэгч Мааркос, Арийстархос, Димаас, Лукаас нар чамд мэнд хүргэж байна. | |