MARK
Chapter 2
Mark | MonKJV | 2:1 | Мөн тэрбээр хэдэн өдрийн дараа Капернаум руу дахин оров. Тэгэхэд түүний айлд байгаа гэдэг нь сонсогджээ. | |
Mark | MonKJV | 2:2 | Тэгээд тэр даруй олон хүн цугларсан учир тэднийг багтаах зай бүр үүдэнд ч байсангүй. Улмаар тэр тэдэнд үг айлдлаа. | |
Mark | MonKJV | 2:4 | Тэгээд тэд шахцалдсан хүмүүсээс болоод түүн рүү ойртож чадахгүй болохдоо түүний байсан газрын дээврийг хуулжээ. Улмаар тэд нүх гаргачихаад, саа өвчтөний хэвтэж буй дэвсгэрийг буулгав. | |
Mark | MonKJV | 2:5 | Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд, Хүү минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэжээ. | |
Mark | MonKJV | 2:7 | Энэ хүн яагаад доромжлолуудыг ийнхүү хэлнэ вэ? Гэмүүдийг зөвхөн Шүтээнээс өөр хэн уучилж чадах билээ? хэмээн эргэцүүлэн суув. | |
Mark | MonKJV | 2:8 | Тэгтэл тэднийг ийнхүү дотроо эргэцүүлэхийг Есүс тэр даруй сүнсэндээ мэдээд тэдэнд, Та нар яагаад зүрх сэтгэлдээ ийм зүйлс эргэцүүлнэ вэ? | |
Mark | MonKJV | 2:9 | Саа өвчтөнд, Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос, дэвсгэрээ аваад алх гэж хэлэхийн аль нь амархан бэ? | |
Mark | MonKJV | 2:10 | Гэвч гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд, (саа өвчтөнд хэлсэн нь) | |
Mark | MonKJV | 2:12 | Тэгэхэд нь тэрбээр бүгдийн өмнө тэр даруй боссон бөгөөд дэвсгэрээ аваад явав. Тэгтэл бүгд мэл гайхаж, Шүтээнийг алдаршуулан, Бид ийм явдлыг хэзээ ч хараагүй гэлцлээ. | |
Mark | MonKJV | 2:13 | Тэгээд тэр дахин тэнгисийн эргээр явав. Тэгэхэд цугласан олон бүгд түүн дээр ирсэн бөгөөд тэр тэдэнд заан сургажээ. | |
Mark | MonKJV | 2:14 | Тийнхүү явж байхдаа татварын байранд сууж буй Алфаиосын хүү Лэвисийг хараад түүнд, Намайг дага гэв. Тэгэхэд нь тэр босож, түүнийг дагалаа. | |
Mark | MonKJV | 2:15 | Тэгээд ийм явдал болжээ. Түүний гэрт Есүсийг хажуулан хооллож байхад олон татвар хураагч болон гэмт хүмүүс Есүс ба түүний шавь нарын хамт бас сууж байв. Учир нь тэд олуулаа байсан бөгөөд түүнийг дагажээ. | |
Mark | MonKJV | 2:16 | Тэгтэл бичээчид болон Фарисачууд түүнийг татвар хураагчид мөн гэмт хүмүүсийн хамт хооллож байхыг хараад, түүний шавь нарт, Тэр яахаараа татвар хураагчид болон гэмт хүмүүстэй хамт идэж, уудаг юм бэ? гэв. | |
Mark | MonKJV | 2:17 | Есүс үүнийг сонсоод тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй. Би зөв хүмүүсийг бус, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ. | |
Mark | MonKJV | 2:18 | Тэр үед Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг байв. Тиймээс тэд түүн дээр ирээд, Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг харин таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв. | |
Mark | MonKJV | 2:19 | Тэгэхэд Есүс тэдэнд, Гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад мацаг барьж болох уу? Сүйт залуу тэдэнтэй хамт байгаа цагт тэд мацаг барьж болохгүй. | |
Mark | MonKJV | 2:20 | Харин сүйт залуу тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ. Тэгээд тэгэхэд л, тэр өдрүүдэд тэд мацаг барих болно. | |
Mark | MonKJV | 2:21 | Бас хэн ч хуучин хувцсан дээр шинэ даавууны өөдөс оёдоггүй. Тэгвээс үүнийг нөхсөн шинэ өөдөс хуучныг урж, уранхай улам дордоно. | |
Mark | MonKJV | 2:22 | Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Тэгвээс шинэ дарс туламнуудыг зад татаж, дарс асгарч улмаар туламнууд урагдана. Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийх ёстой гэжээ. | |
Mark | MonKJV | 2:23 | Тэгээд ийм явдал болжээ. Шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явсан бөгөөд шавь нар нь явж байхдаа тариан түрүүг шувтарч эхлэв. | |
Mark | MonKJV | 2:24 | Тэгтэл Фарисачууд түүнд, Ажигтун, тэд яагаад шаббаат өдөр хуульд нийцгүйг үйлдэж байгаа юм бэ? гэлээ. | |
Mark | MonKJV | 2:25 | Тэгэхэд тэр тэдэнд, Давийд өөрөө болон өөртэй нь хамт байсан хүмүүс өлсөж бас хэрэгцээ байсан үед юу хийснийг нь та нар хэзээ ч уншаагүй юу? | |
Mark | MonKJV | 2:26 | Тэрбээр тэргүүн тахилч Авиатарын өдрүүдэд Шүтээний өргөөнд орж, тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй үзмэрийн талхыг идэж мөн хамт байгсдадаа бас хэрхэн өгсөн билээ? гэв. | |
Mark | MonKJV | 2:27 | Тэгээд тэр тэдэнд, Хүн шаббаат өдрийн төлөө биш шаббаат өдөр нь хүний төлөө бүтээгдсэн. | |