ROMANS
Chapter 13
Roma | MonKJV | 13:1 | Сэтгэл бүр дээрх эрх мэдлүүддээ захирагдаг. Учир нь Шүтээнээс л биш бол эрх мэдэл гэж байхгүй. Харин байгаа эрх мэдлүүд нь Шүтээнээр тогтоогдсон байдаг. | |
Roma | MonKJV | 13:2 | Тиймээс эрх мэдлийг эсэргүүцсэн хэн боловч Шүтээний тогтоолыг эсэргүүцэж буй хэрэг бөгөөд эсэргүүцэгчид нь өөрсдөдөө ял хүлээн авна. | |
Roma | MonKJV | 13:3 | Учир нь захирагчид бол сайн үйл хэргүүдэд бус, харин ёрын мууд айдас юм. Тэгвэл та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Тэгээд та тэр хүнээс магтаалтай байна. | |
Roma | MonKJV | 13:4 | Яагаад гэвэл тэрбээр таны хувьд сайны төлөөх Шүтээний үйлчлэгч юм. Харин та ёрын мууг үйлддэг бол айгтун. Учир нь тэрбээр илд дэмий зүүдэггүй. Яагаад гэвэл тэр бол Шүтээний үйлчлэгч бөгөөд ёрын мууг үйлддэг хүнд хилэгнэлийг гүйцэтгэдэг өшөө авагч юм. | |
Roma | MonKJV | 13:5 | Тиймээс та нар зөвхөн хилэгнэлээс болоод биш, харин ухамсраас болоод бас захирагддаг байх ёстой. | |
Roma | MonKJV | 13:6 | Учир нь энэ шалтгаанаас болоод та нар ч бас татвар төлдөг. Яагаад гэвэл тэд бол яг энэ зүйлийг үргэлжлүүлэн хийж, Шүтээний үйлчлэгчид байдаг. | |
Roma | MonKJV | 13:7 | Тиймээс бүгдэд төлөх ёстойгоо төл. Татварын хүнд татварыг, гаалийн хүнд гаалийн татварыг төл. Айх хүнээсээ ай. Хүндлэх хүнээ хүндэл. | |
Roma | MonKJV | 13:8 | Нэг нэгнээ хайрлахаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Яагаад гэвэл бусдыг хайрлаж буй хүн хуулийг биелүүлж буй хэрэг. | |
Roma | MonKJV | 13:9 | Учир нь, Чи бүү завхайрал үйлд. Чи бүү аллага үйлд. Чи бүү хулгай хий. Чи бүү худал гэрчил. Чи бүү шунахайр гэдэг энэ нь, бас өөр ямар нэгэн хууль байх аваас тэр нь, Чи ойрынхноо өөрийн адил хайрла гэдэг энэхүү үгэнд товчхон дүгнэгддэг. | |
Roma | MonKJV | 13:10 | Хайр ойрын хүндээ ямар ч хорон мууг үйлддэггүй. Тиймээс хайр бол хуулийг биелүүлэхүй юм. | |
Roma | MonKJV | 13:11 | Мөн түүнчлэн та нар мөнөөх цагийг мэдэж байгаа тул нойрноос сэрэх тэр цаг нь одоо юм. Учир нь бидний аврал бидний итгэсэн үеэс одоо илүү ойрхон байна. | |
Roma | MonKJV | 13:12 | Шөнө өнгөрч харин мөнөөх өдөр хаяанд байна. Тиймээс харанхуй байдлын үйл хэргүүдийг хаяж, гэрлийн хуяг дуулгыг өмсөцгөөе. | |
Roma | MonKJV | 13:13 | Замбараагүйтэл болон согтуурал дотор бус, завхайрал болон садар самуун дотор бус, хэрүүл болон атаархал дотор бус, өдрөөр мэт зүй зохистой алхацгаая. | |