ROMANS
Chapter 2
Roma | MonKJV | 2:1 | Тиймээс шүүдэг хүн бүр ээ, чи шалтаггүй. Учир нь өөр хүнийг шүүдэг зүйлсээрээ чи өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг чи адил зүйлсийг үйлддэг. | |
Roma | MonKJV | 2:2 | Харин Шүтээний шүүлт нь ийм зүйлс үйлдэгчдийн эсрэг үнэний дагуу байдаг гэдгийг бид бат мэддэг. | |
Roma | MonKJV | 2:3 | Мөн ийм зүйлс үйлдэгчдийг шүүдэг бөгөөд адилхан зүйлсийг үйлддэг хүн ээ, чи Шүтээний шүүлтээс зайлна гэж бодож байна уу? | |
Roma | MonKJV | 2:4 | Эсвэл Шүтээний элэгсэг чанар чамайг гэмшин эргэлт рүү хөтөлдөг гэдгийг мэдэхгүйгээр түүний элэгсэг чанар, тэвчээр болон хатуужлын баялгуудыг чи дорд үзэж байна уу? | |
Roma | MonKJV | 2:5 | Харин чиний хатуу байдал болон үл гэмшин эргэх байдлын дагуу зүрх сэтгэл чинь Шүтээний хилэгнэл ба зөв шүүлтийн илчлэлтийн өдөрт чамд хилэгнэлийг хуримтлуулж байна. | |
Roma | MonKJV | 2:7 | Сайныг үйлдэхүй дотор яруу алдрыг бас хүндэтгэлийг бас мөхөшгүй байдлыг тэвчээртэйгээр эрэлхийлэгчдэд мөнхийн амьдралыг, | |
Roma | MonKJV | 2:8 | харин маргалддаг бас үнэнд дуулгаваргүй байдаг атлаа зөв бус байдалд дуулгавартай байгчдад зэвүүцэл ба хилэгнэлийг, | |
Roma | MonKJV | 2:9 | гай зовлон ба тарчлалыг ёрын мууг үйлддэг хүн бүрийн дээр, эхлээд Жүүдүүдийн тэгээд Жүүд бусчуудын сэтгэл дээр, | |
Roma | MonKJV | 2:10 | харин сайныг үйлддэг хүн бүрт яруу алдар, хүндэтгэл бас амар тайвныг, эхлээд Жүүдүүдэд тэгээд Жүүд бусчуудад өгнө. | |
Roma | MonKJV | 2:12 | Яагаад гэвэл хуульгүйгээр гэм үйлдсэн болгон нь хуульгүйгээр бас мөхөх болно. Мөн хуулийн дотор гэм үйлдсэн болгон нь хуулиар шүүгдэх болно. | |
Roma | MonKJV | 2:13 | (Учир нь хуулийг сонсогчид нь Шүтээний өмнө зөв шударга биш, харин хуулийг үйлдэгчид нь зөвтгөгдөнө. | |
Roma | MonKJV | 2:14 | Яагаад гэвэл хууль байдаггүй Жүүд бусчууд хуульд агуулагдсан зүйлсийг төрөлх чанараасаа үйлдэх үед хууль байдаггүй тэдэнд тэдгээр нь хууль юм. | |
Roma | MonKJV | 2:15 | Энэ нь тэдний зүрх сэтгэл дотор бичигдсэн хуулийн үйлсийг харуулдаг. Үүнийг тэдний ухамсар ч бас гэрчилдэг бөгөөд бодлууд нь энэ зуур нэг бол бие биенээ буруутгаж эсвэл хаацайлж байдаг.) | |
Roma | MonKJV | 2:16 | Мөнөөх өдөр болоход Шүтээн хүмүүсийн нууцуудыг миний сайн мэдээний дагуу Есүс Христээр шүүнэ. | |
Roma | MonKJV | 2:17 | Ажигтун, чи Жүүд гэж дуудагддаг бөгөөд хуульд тулгуурладаг бас Шүтээнийх гэдгээрээ сайрхдаг. | |
Roma | MonKJV | 2:18 | Түүнчлэн хуулиас зааварчлуулсан тул түүний хүслийг мэддэг бөгөөд онц сайн зүйлсийг шалган баталдаг. | |
Roma | MonKJV | 2:20 | мунхгийн зааварлагч, нялхаст хуулин дахь үнэний бас мэдлэгийн хэлбэртэй багш мөн гэдэгтээ бат итгэлтэй байдаг. | |
Roma | MonKJV | 2:21 | Тиймээс бусдад заан сургадаг чи өөрийгөө сургадаггүй юм уу? Бүү хулгайл гэж номлодог чи хулгайлдаг уу? | |
Roma | MonKJV | 2:22 | Хүн завхайрал үйлдэх ёсгүй гэж хэлдэг чи завхайрдаг уу? Дүрснүүдийг жигшдэг чи сүмийг тонодог уу? | |
Roma | MonKJV | 2:24 | Яагаад гэвэл бичигдсэний дагуу Шүтээний нэр та нараар дамжин Жүүд бусчуудын дунд доромжлогддог. | |
Roma | MonKJV | 2:25 | Учир нь хэрэв чи хуулийг сахидаг бол хөвч хөндүүлэлт үнэхээр ашиг тустай. Гэвч хэрэв чи хуулийг зөрчигч бол хөвч хөндүүлэлт чинь хөвч үл хөндүүлэлт болгогддог. | |
Roma | MonKJV | 2:26 | Тиймээс хэрэв хөвч үл хөндүүлэлт нь хуулийн зөв байдлыг сахивал түүний хөвч үл хөндүүлэлт нь хөвч хөндүүлэлтэнд тооцогдох биш үү? | |
Roma | MonKJV | 2:27 | Түүнчлэн хэрэв төрөлхөөс хөвч хөндүүлэлтгүй байдаг нь хуулийг биелүүлбэл үсэг болон хөвч хөндүүлэлтээр хуулийг зөрчдөг чамайг шүүх бус уу? | |