Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Roma MonKJV 1:1  Есүс Христийн боол Паулос би төлөөлөгч байхаар дуудагдаж, Шүтээний сайн мэдээ рүү тусгаарлагдсан.
Roma MonKJV 1:2  (Энэхүү сайн мэдээг тэрбээр эш үзүүлэгч нараараа дамжуулан, ариун бичвэрүүдэд өмнө нь амлачихсан байсан.)
Roma MonKJV 1:3  Энэ нь түүний Хүү бидний Эзэн Есүс Христийн тухай юм. Тэрбээр махбодын хувьд Давийдийн үр удмаас бий болгогдсон.
Roma MonKJV 1:4  Түүнчлэн Шүтээний Хүү болох нь үхэгсдээс босголтоор ариун байдлын сүнсний дагуу, хүч чадалтайгаар тунхаглагдсан.
Roma MonKJV 1:5  Бүх үндэстний дундах энэхүү итгэлд дуулгавартай байх байдлын төлөө, түүний нэрийн төлөө түүгээр дамжуулан бид энэрлийг мөн төлөөлөгч байхуйг хүлээн авсан билээ.
Roma MonKJV 1:6  Тэдний дунд байгаа та нар ч бас Есүс Христээр дуудагдагсад мөн.
Roma MonKJV 1:7  Шүтээнд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан Ромд байгаа бүх хүнд, та нарт энэрэл ба амар тайван бидний Эцэг Шүтээнээс болон Эзэн Есүс Христээс байг.
Roma MonKJV 1:8  Юуны өмнө, та нарын итгэл хамаг дэлхийгээр яригдаж байгаа учраас би та бүгдийн төлөө Есүс Христээр дамжуулан Шүтээндээ талархаж байна.
Roma MonKJV 1:9  Учир нь та нарын талаарх дурдалтыг би гуйлтнууддаа үргэлж, тасралтгүй хийдгийн минь гэрч бол Хүүгийнх нь сайн мэдээн дотор миний сүнсээрээ үйлчилдэг тэрхүү Шүтээн юм.
Roma MonKJV 1:10  Эдүгээ би ямар нэгэн аргаар та нар дээр Шүтээний хүслийн дагуу очихын тулд замд саадгүй гарахыг удаан хугацаагаар гуйж байна.
Roma MonKJV 1:11  Учир нь та нар эцэст нь баттай болж болохын тулд би та нарт сүнсний зарим бэлгийг өгөхөөр би та нарыг харахыг ихэд хүсдэг.
Roma MonKJV 1:12  Мөн энэ нь та нарт ч бас надад ч байдаг нийтлэг итгэлээр би та нартай хамт тайтгарахын тулд билээ.
Roma MonKJV 1:13  Эдүгээ ахан дүүс ээ, өөр Жүүд бусчуудын дунд ч байсны адил зарим жимстэйгээ би та нарын дунд бас байхын тулд та нар дээр очихыг олон удаа зорьж байсан (гэтэл өнөөг хүртэл саатуулагдлаа) гэдгийг та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна.
Roma MonKJV 1:14  Грекчүүд ба Варваарчуудад хоёуланд нь, мэргэн ба мунхагт хоёуланд нь би бол өртөн.
Roma MonKJV 1:15  Тиймээс миний хувьд, Ромд байгаа та нарт ч бас сайн мэдээг тунхаглахад бэлэн байна.
Roma MonKJV 1:16  Учир нь би Христийн сайн мэдээнээс ичдэггүй. Яагаад гэвэл энэ бол итгэдэг хүн бүрийг, эхлээд Жүүд хүнийг тэгээд бас Грек хүнийг аврал руу хүргэх Шүтээний хүч чадал юм.
Roma MonKJV 1:17  Яагаад гэвэл энэхүү сайн мэдээн дотор Шүтээний зөв байдал итгэлээс итгэл рүү илчлэгддэг. Энэ нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна хэмээн бичигдсэний дагуу юм.
Roma MonKJV 1:18  Учир нь үнэнийг зөв бус байдал дотор барьж байдаг хүмүүсийн бүхий л сүсэг бишрэлгүй байдал болон зөв бус байдлын эсрэг Шүтээний хилэгнэл тэнгэрээс илчлэгдэж байна.
Roma MonKJV 1:19  Яагаад гэвэл Шүтээнийг мэдүүлж болох зүйл нь тэдний дотор илэрхий байна. Учир нь Шүтээн үүнийг тэдэнд харуулсан.
Roma MonKJV 1:20  Яагаад гэвэл түүний үл үзэгдэх юмс болох мөнхийн хүч чадал бас Шүтээн мөн чанар нь дэлхийн бүтээгдлээс хойш бүтээгдсэн зүйлсээр дамжин тод харагдан, ойлгогдож байна. Тиймээс тэд шалтаггүй билээ.
Roma MonKJV 1:21  Яагаад гэвэл тэд Шүтээнийг мэдэхдээ түүнийг Шүтээн гэдгээр нь алдаршуулаагүй бас талархаа ч үгүй. Харин төсөөллүүддээ дэмий хоосон болсон бөгөөд мунхаг зүрх сэтгэл нь харанхуйлагджээ.
Roma MonKJV 1:22  Өөрсдийгөө мэргэн гэж тунхаглахдаа тэд мунхгууд болсон.
Roma MonKJV 1:23  Улмаар ялзаршгүй Шүтээний сүр жавхааг ялзардаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад болон мөлхөгчдийг дуурайлган хийсэн дүрсээр солив.
Roma MonKJV 1:24  Тиймээс өөрсдийнхөө биеийг өөр хоорондоо гутаах зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалаар дамжуулан бузар байдалд Шүтээн тэднийг бас тушаажээ.
Roma MonKJV 1:25  Тэд Шүтээний үнэнийг худлаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөж бас үйлчилсэн юм. Тэр бол мөнхөд ерөөгдсөн. Аминь.
Roma MonKJV 1:26  Үүнээс болоод Шүтээн тэднийг гутамшигт тачаалд тушаажээ. Учир нь бүр тэдний эмэгтэйчүүд угаас заяасан бэлгийн харьцааг заяагдсаны эсрэгээр нь сольсон.
Roma MonKJV 1:27  Мөн үүнчлэн эрчүүд ч бас эмэгтэй хүнтэй угаас заяагдсан бэлгийн харьцааг орхиж, бие биедээ шунах тачаалдаа шатжээ. Эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэн, гажуудалдаа тохирсон тийм шанг өөрсдөдөө хүлээн авч байна.
Roma MonKJV 1:28  Тэгээд тэд мэдлэг дотроо Шүтээнийг байлгахыг хүсээгүйтэй адил Шүтээн тэднийг зохисгүй зүйлсийг хийх олиггүй бодолд тушаажээ.
Roma MonKJV 1:29  Тэд бүх зөв бус байдал, садар самуун, хорон муу байдал, шунахайрал, хорон санаагаар дүүрсэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, мэхлэлт, хар санаагаар дүүрэн, далдуур муулагч,
Roma MonKJV 1:30  муучлагч, Шүтээнийг үзэн ядагч, зэвүүцэгч, бардамнагч, сайрхагч, ёрын мууг сэдэгч, эцэг эхдээ дуулгаваргүй,
Roma MonKJV 1:31  ухааралгүй, гэрээ зөрчигч, элбэрэлгүй, эвийг эвдэгч, өршөөлгүй.
Roma MonKJV 1:32  Эдгээрийг үйлдэгчид нь үхэл хүртүүштэй гэдэг Шүтээний шүүлтийг мэдсээр байж тэд зөвхөн эдгээрийг үйлддэг төдийгүй бүр эдгээрийг үйлдэгчдэд тааламжтай байдаг.