Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 10
Roma MonKJV 10:1  Ахан дүүс ээ, Израйлийн төлөөх Шүтээн рүү хандсан миний зүрх сэтгэлийн хүсэл бас гуйлт бол тэд аврагдах нь юм.
Roma MonKJV 10:2  Учир нь тэд Шүтээний төлөө зүтгэлтэй гэхдээ энэ нь мэдлэгийн дагуу биш гэдгийг би гэрчилж байна.
Roma MonKJV 10:3  Яагаад гэвэл Шүтээний зөв байдлыг мэддэггүй бас өөрсдийнхөө зөв байдлыг тогтоохыг эрмэлздэг тэд өөрсдийгөө Шүтээний зөв байдалд захируулаагүй.
Roma MonKJV 10:4  Учир нь Христ бол итгэдэг хүн бүрт зөв байдлын төлөөх хуулийн төгсгөл юм.
Roma MonKJV 10:5  Яагаад гэвэл хуулиас байдаг зөв байдлыг Мошээ тодорхойлохдоо, Тэдгээрийг үйлддэг хүн тэдгээрээр амьдарна гэсэн байдаг.
Roma MonKJV 10:6  Харин итгэлээс байдаг зөв байдал нь, Чи зүрх сэтгэл дотроо, Хэн тэнгэр лүү (энэ нь, Христийг дээрээс доош авчрахын тулд) өгсөх вэ?
Roma MonKJV 10:7  эсвэл, Хэн ёроолгүй гүн рүү (энэ нь, Христийг үхэгсдээс дээш авчрахын тулд) буух вэ? хэмээн бүү хэл гэж ийн өгүүлдэг.
Roma MonKJV 10:8  Харин энэ нь юу гэдэг билээ? Үг чамд ойрхон бүр чиний аманд мөн зүрх сэтгэл дотор чинь байна. Энэ нь бидний номлодог итгэлийн энэхүү үг юм.
Roma MonKJV 10:9  Энэ нь, хэрэв чи Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон гэдэгт зүрх сэтгэлдээ итгэвэл аврагдана гэдэг нь юм.
Roma MonKJV 10:10  Учир нь хүн зөв байдал руу зүрх сэтгэлээр итгэдэг. Мөн аврал руу амаар хүлээн зөвшөөрөлт үйлдэгддэг.
Roma MonKJV 10:11  Яагаад гэвэл бичвэр, Түүнд итгэдэг хэн ч бай ичээгдэхгүй гэж хэлдэг.
Roma MonKJV 10:12  Учир нь Жүүд болон Грек хүний хооронд ялгаа байхгүй. Яагаад гэвэл бүгдийн дээрх нэг Эзэн өөрийг нь дууддаг бүхэнд элбэг баян.
Roma MonKJV 10:13  Учир нь Эзэний нэрийг дуудах хэн ч бай аврагдана.
Roma MonKJV 10:14  Тэгвэл түүнд итгээгүй хүмүүс түүнийг хэрхэн дуудах билээ? Мөн түүний тухай сонсоогүй тэд түүнд яаж итгэх билээ? Түүнчлэн тэд тунхаглагчгүйгээр яаж сонсох билээ?
Roma MonKJV 10:15  Бас, Амар тайвны сайн мэдээг тунхаглаж, сайн зүйлсийн баярт мэдээг авчрагчдын хөл юутай үзэсгэлэнтэй вэ! гэж бичигдсэн байдаг шиг тэд илгээгдэхгүй л бол хэрхэн тунхаглах билээ?
Roma MonKJV 10:16  Гэтэл тэд бүгдээрээ сайн мэдээнд дуулгавартай байгаагүй. Учир нь Ишаиа, Эзэн, хэн бидний сонсгосонд итгэсэн бэ? гэсэн байдаг.
Roma MonKJV 10:17  Иймд итгэл нь сонсолтоос бөгөөд сонсолт нь Шүтээний үгээр ирдэг.
Roma MonKJV 10:18  Харин би хэлье. Тэд сонссон биш үү? Үнэхээр тийм, тэдний дуу хоолой бүх газар луу бас тэдний үгс дэлхийн зах хязгаарууд руу тархсан.
Roma MonKJV 10:19  Харин би хэлье. Израйль мэдээгүй гэж үү? Эхлээд Мошээ, Ард түмэн биш тэднээр би та нарын атаархлыг өдөөх бөгөөд мунхаг үндэстнээр та нарыг уурлуулах болно гэсэн байдаг.
Roma MonKJV 10:20  Харин Ишаиа маш зоригтой байж улмаар, Намайг эрж хайгаагүй хүмүүст би олдсон. Намайг эрж сураглаагүйд нь би ил болгогдсон гэсэн байдаг.
Roma MonKJV 10:21  Гэвч тэрбээр Израйльд, Дуулгаваргүй бас эсэргүүцэгч ард түмэн рүү би бүхэл өдөржингөө хоёр гараа сунгасан гэсэн байдаг.