Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 14
Roma MonKJV 14:1  Итгэл дотор сул дорой хүнийг та нар хүлээн ав. Гэхдээ эргэлзээтэй маргаануудын төлөө биш.
Roma MonKJV 14:2  Яагаад гэвэл нэг нь бүх зүйлийг идэж болно гэж итгэдэг. Харин сул дорой нөгөөх нь ногоо иддэг.
Roma MonKJV 14:3  Иддэг нь иддэггүйгээ бүү ад үзэг. Мөн иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Шүтээн түүнийг хүлээн авсан.
Roma MonKJV 14:4  Бусдын зарцыг шүүдэг чи хэн юм бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Тийм ээ, тэр зогсоогдоно. Учир нь Шүтээн түүнийг зогсоох чадвартай.
Roma MonKJV 14:5  Хэн нэг нь нэг өдрийг нөгөөгөөс нь дээгүүрт тооцдог байхад өөр нэг нь өдөр бүрийг адилд тооцдог. Хүн бүр өөрийнхөө оюун бодол дотор бүрэн үнэмшүүлэгдсэн байг.
Roma MonKJV 14:6  Тухайн өдрийг авч үздэг нь Эзэн рүү авч үздэг хэрэг. Тухайн өдрийг авч үздэггүй нь Эзэн рүү авч үздэггүй хэрэг. Иддэг нь Эзэн рүү иддэг хэрэг. Учир нь тэрбээр Шүтээнд талархал өргөдөг. Мөн иддэггүй нь Эзэн рүү иддэггүй хэрэг бөгөөд Шүтээнд талархал өргөдөг.
Roma MonKJV 14:7  Яагаад гэвэл бидний хэн нь ч өөр лүүгээ амьдардаггүй бас хэн нь ч өөр лүүгээ үхдэггүй.
Roma MonKJV 14:8  Учир нь бид амьдарвал Эзэн рүү амьдардаг. Мөн үхвэл Эзэн рүү үхдэг. Тиймээс бид амьдарлаа ч эсвэл үхлээ ч бид бол Эзэнийх юм.
Roma MonKJV 14:9  Учир нь Христ үхэгсдийн бас амьдрагчдын хоёулангийнх нь Эзэн байхын тулд энэ төгсгөл рүү үхсэн бас боссон бас амилсан.
Roma MonKJV 14:10  Гэтэл чи юунд ах дүүгээ шүүнэ вэ? Мөн чи юунд ах дүүгээ дорд үзнэ вэ? Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө зогсох болно.
Roma MonKJV 14:11  Яагаад гэвэл, Би амьд учраас өвдөг бүхэн надад сөгдөнө мөн хэл бүхэн Шүтээнд хүлээн зөвшөөрнө гэж Эзэн хэлж байна хэмээн бичигдсэн байдаг.
Roma MonKJV 14:12  Тийм учраас бидний хүн бүр Шүтээнд өөрийн талаарх тайланг тавина.
Roma MonKJV 14:13  Тиймээс цаашид нэг нэгнээ шүүхгүй байцгаая. Гэхдээ хэн ч ах дүүгийнхээ замд бүдрүүлэх саад эсвэл унагаах занга тавихгүй байх гэдэг үүнийг шүүн бод.
Roma MonKJV 14:14  Юу ч өөрөөрөө бузар биш. Харин ямар нэг зүйлийг бузар гэж үздэг хүнд тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүсээр мэддэг бөгөөд үнэмшүүлэгдсэн.
Roma MonKJV 14:15  Гэхдээ хэрэв чиний ах дүү хоолоор чинь гомдоогдсон бол эдүгээ чи хайр халамжаар алхахгүй байна. Түүнийг хоолоороо бүү устга. Христ түүний төлөө үхсэн юм.
Roma MonKJV 14:16  Тиймээс та нарын сайн нь бүү муу хэлэгдэг.
Roma MonKJV 14:17  Учир нь Шүтээний хаанчлал бол хоол ба уух юм биш, харин Ариун Сүнсэн доторх зөв байдал мөн амар тайван бас баяр хөөр юм.
Roma MonKJV 14:18  Учир нь эдгээрийн дотор Христэд үйлчилдэг хүн Шүтээнд тааламжтай бас хүмүүсээс сайшаалтай.
Roma MonKJV 14:19  Тиймээс амар тайвныг бий болгодог зүйлсийн, бас нэг нь нөгөөгөө босгон байгуулж болох зүйлсийн араас мөшгөцгөөе.
Roma MonKJV 14:20  Хоолноос болоод Шүтээний ажлыг бүү устга. Үнэхээр бүх зүйл цэвэр ариун. Харин бүдрэлттэйгээр идэх нь тэр хүнд ёрын муу юм.
Roma MonKJV 14:21  Ах дүү чинь бүдэрч эсвэл бүдрүүлэгдэж эсвэл сул дорой болгогдож байгаа махыг идэхгүй бас дарсыг ч уухгүй мөн юуг ч үйлдэхгүй байх нь сайн.
Roma MonKJV 14:22  Чамд итгэл байдаг уу? Үүнийгээ Шүтээний өмнө өөртөө байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө буруутгадаггүй хүн жаргалтай.
Roma MonKJV 14:23  Харин эргэлзэж буй нь идвэл яллагддаг. Яагаад гэвэл итгэлээр идэхгүй байгаа хэрэг. Учир нь итгэлээс бус юу ч бай гэм мөн.