ROMANS
Chapter 14
Roma | MonKJV | 14:1 | Итгэл дотор сул дорой хүнийг та нар хүлээн ав. Гэхдээ эргэлзээтэй маргаануудын төлөө биш. | |
Roma | MonKJV | 14:2 | Яагаад гэвэл нэг нь бүх зүйлийг идэж болно гэж итгэдэг. Харин сул дорой нөгөөх нь ногоо иддэг. | |
Roma | MonKJV | 14:3 | Иддэг нь иддэггүйгээ бүү ад үзэг. Мөн иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Шүтээн түүнийг хүлээн авсан. | |
Roma | MonKJV | 14:4 | Бусдын зарцыг шүүдэг чи хэн юм бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Тийм ээ, тэр зогсоогдоно. Учир нь Шүтээн түүнийг зогсоох чадвартай. | |
Roma | MonKJV | 14:5 | Хэн нэг нь нэг өдрийг нөгөөгөөс нь дээгүүрт тооцдог байхад өөр нэг нь өдөр бүрийг адилд тооцдог. Хүн бүр өөрийнхөө оюун бодол дотор бүрэн үнэмшүүлэгдсэн байг. | |
Roma | MonKJV | 14:6 | Тухайн өдрийг авч үздэг нь Эзэн рүү авч үздэг хэрэг. Тухайн өдрийг авч үздэггүй нь Эзэн рүү авч үздэггүй хэрэг. Иддэг нь Эзэн рүү иддэг хэрэг. Учир нь тэрбээр Шүтээнд талархал өргөдөг. Мөн иддэггүй нь Эзэн рүү иддэггүй хэрэг бөгөөд Шүтээнд талархал өргөдөг. | |
Roma | MonKJV | 14:7 | Яагаад гэвэл бидний хэн нь ч өөр лүүгээ амьдардаггүй бас хэн нь ч өөр лүүгээ үхдэггүй. | |
Roma | MonKJV | 14:8 | Учир нь бид амьдарвал Эзэн рүү амьдардаг. Мөн үхвэл Эзэн рүү үхдэг. Тиймээс бид амьдарлаа ч эсвэл үхлээ ч бид бол Эзэнийх юм. | |
Roma | MonKJV | 14:9 | Учир нь Христ үхэгсдийн бас амьдрагчдын хоёулангийнх нь Эзэн байхын тулд энэ төгсгөл рүү үхсэн бас боссон бас амилсан. | |
Roma | MonKJV | 14:10 | Гэтэл чи юунд ах дүүгээ шүүнэ вэ? Мөн чи юунд ах дүүгээ дорд үзнэ вэ? Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө зогсох болно. | |
Roma | MonKJV | 14:11 | Яагаад гэвэл, Би амьд учраас өвдөг бүхэн надад сөгдөнө мөн хэл бүхэн Шүтээнд хүлээн зөвшөөрнө гэж Эзэн хэлж байна хэмээн бичигдсэн байдаг. | |
Roma | MonKJV | 14:13 | Тиймээс цаашид нэг нэгнээ шүүхгүй байцгаая. Гэхдээ хэн ч ах дүүгийнхээ замд бүдрүүлэх саад эсвэл унагаах занга тавихгүй байх гэдэг үүнийг шүүн бод. | |
Roma | MonKJV | 14:14 | Юу ч өөрөөрөө бузар биш. Харин ямар нэг зүйлийг бузар гэж үздэг хүнд тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүсээр мэддэг бөгөөд үнэмшүүлэгдсэн. | |
Roma | MonKJV | 14:15 | Гэхдээ хэрэв чиний ах дүү хоолоор чинь гомдоогдсон бол эдүгээ чи хайр халамжаар алхахгүй байна. Түүнийг хоолоороо бүү устга. Христ түүний төлөө үхсэн юм. | |
Roma | MonKJV | 14:17 | Учир нь Шүтээний хаанчлал бол хоол ба уух юм биш, харин Ариун Сүнсэн доторх зөв байдал мөн амар тайван бас баяр хөөр юм. | |
Roma | MonKJV | 14:18 | Учир нь эдгээрийн дотор Христэд үйлчилдэг хүн Шүтээнд тааламжтай бас хүмүүсээс сайшаалтай. | |
Roma | MonKJV | 14:19 | Тиймээс амар тайвныг бий болгодог зүйлсийн, бас нэг нь нөгөөгөө босгон байгуулж болох зүйлсийн араас мөшгөцгөөе. | |
Roma | MonKJV | 14:20 | Хоолноос болоод Шүтээний ажлыг бүү устга. Үнэхээр бүх зүйл цэвэр ариун. Харин бүдрэлттэйгээр идэх нь тэр хүнд ёрын муу юм. | |
Roma | MonKJV | 14:21 | Ах дүү чинь бүдэрч эсвэл бүдрүүлэгдэж эсвэл сул дорой болгогдож байгаа махыг идэхгүй бас дарсыг ч уухгүй мөн юуг ч үйлдэхгүй байх нь сайн. | |
Roma | MonKJV | 14:22 | Чамд итгэл байдаг уу? Үүнийгээ Шүтээний өмнө өөртөө байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө буруутгадаггүй хүн жаргалтай. | |