Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 9
Roma MonKJV 9:1  Би Христийн дотор үнэнийг хэлж байна, би худал хэлээгүй, Ариун Сүнсэн доторх ухамсар минь ч бас гэрчилж байна.
Roma MonKJV 9:2  Энэ нь би зүрх сэтгэлдээ асар их харуусалтай бөгөөд байнгын зовиуртай байдаг гэдэг нь юм.
Roma MonKJV 9:3  Учир нь махбодын дагуух өөрийн ахан дүүс, хамаатнуудынхаа төлөө би өөрөө Христээс салж хараагдъя гэж хүсэж болдог ч болоосой.
Roma MonKJV 9:4  Тэд бол Израйльчууд юм. Тэдэнд үрчлүүлэлт, яруу алдар, гэрээнүүд, хууль өгөлт, үйлчлэл мөн амлалтууд хамаатай.
Roma MonKJV 9:5  Тэд бол эцэг өвгөд бөгөөд Христ махбодын хувьд тэднээс гаралтай. Тэр бол бүхний дээр, мөнхөд ивээгдсэн Шүтээн юм. Аминь.
Roma MonKJV 9:6  Шүтээний үг нөлөөгөө алдсан хэрэг биш юм. Учир нь Израйлиас байдаг болгон нь Израйль биш.
Roma MonKJV 9:7  Бас Аврахаамын үр удам тул бүгдээрээ хүүхдүүд нь гэсэн хэрэг биш, харин, Чиний үр удам Ицхаакаар нэрлэгдэх болно гэжээ.
Roma MonKJV 9:8  Энэ нь, Махбодын хүүхдүүд болох тэд бол Шүтээний хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд үр удамд тооцогддог гэсэн үг юм.
Roma MonKJV 9:9  Учир нь, Би энэ үед ирэх бөгөөд Сараа хүүтэй болсон байна гэсэн энэ нь амлалтын үг юм.
Roma MonKJV 9:10  Мөн зөвхөн энэ ч биш, харин бас Ривкаа нэг хүнээр буюу бидний эцэг Ицхаакаар жирэмсэлсэн тэр үед
Roma MonKJV 9:11  (Учир нь хүүхдүүдийг хараахан мэндлээгүй бас сайн эсвэл муу юуг ч үйлдээгүй байхад Шүтээний зорилго үйл хэргүүдээр бус, харин дууддаг түүний сонголтын дагуу байхын тулд)
Roma MonKJV 9:12  түүнд, Том нь багадаа үйлчлэх болно гэж хэлэгджээ.
Roma MonKJV 9:13  Энэ нь, Би Иакоовыг хайрласан харин Эсаавыг үзэн ядсан гэж бичигдсэний дагуу юм.
Roma MonKJV 9:14  Тэгвэл бид юу гэх вэ? Шүтээнд зөв бус байдал байдаг юм уу? Огтхон ч үгүй.
Roma MonKJV 9:15  Учир нь тэрбээр Мошээд, Би өршөөх хүнээ өршөөнө мөн өрөвдөх хүнээ өрөвдөнө гэсэн байдаг.
Roma MonKJV 9:16  Тиймээс энэ нь хүсдэг хүнээс ч биш бас гүйдэг хүнээс ч биш, харин өршөөл үзүүлдэг Шүтээнээс юм.
Roma MonKJV 9:17  Учир нь бичвэр Фараонд, Би хүч чадлаа чамаар дамжуулан үзүүлэхийн тулд бас миний нэр бүх дэлхийгээр тунхаглагдахын тулд энэхүү зорилгын төлөө чамайг босгосон гэж хэлсэн байдаг.
Roma MonKJV 9:18  Тийм учраас тэрбээр хүссэн хүнээ өршөөдөг бас хүссэн хүнээ хатууруулдаг.
Roma MonKJV 9:19  Тэгвэл чи надад, Тэр яагаад алдаа олсоор байдаг юм бэ? Учир нь хэн түүний хүслийн эсрэг зогссон юм бэ? гэж хэлнэ.
Roma MonKJV 9:20  Үгүй дээ хүн минь, Шүтээний өөдөөс хариулдаг чи хэн юм бэ? Урлагдсан нь урласандаа, Намайг яагаад ингэж урласан юм бэ? гэж хэлэх үү?
Roma MonKJV 9:21  Нэг бөөн шавраас хүндэтгэлд зориулсан нэг ваар бас үл хүндэтгэлд зориулсан өөр нэг ваар хийх шаврын дээгүүрх эрх мэдэл ваарчинд байхгүй гэж үү?
Roma MonKJV 9:22  Хэрэв хилэгнэлээ харуулахыг бас хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байгаа Шүтээн устгалд тохирсон хилэгнэл хүртэгч ваарнуудыг их тэвчээртэйгээр тэвчиж,
Roma MonKJV 9:23  улмаар энэ нь яруу алдар луу урьдаас бэлдсэн тэрхүү өршөөл хүртэгч ваарнуудад яруу алдрынхаа баялгуудыг
Roma MonKJV 9:24  зөвхөн Жүүдүүдээс төдийгүй мөн Жүүд бусчуудаас өөрийнхөө дуудсан хүмүүс буюу бидэнд мэдүүлэхийн тулд байсан юм бол юу гэх вэ?
Roma MonKJV 9:25  Яг л түүний бас Хошеад, Миний ард түмэн байгаагүй тэднийг миний ард түмэн бас хайрлагдаагүй байсныг нь түүний хайрлагдагсад гэж би дуудна.
Roma MonKJV 9:26  Тэгээд хаана тэдэнд, Та нар миний ард түмэн биш гэж хэлэгдсэн тэр газарт ийм зүйл болно. Тэнд тэд амьд Шүтээний хүүхдүүд гэж дуудагдана гэж хэлсэнчлэн юм.
Roma MonKJV 9:27  Ишаиа ч бас Израйлийн талаар, Израйлийн хүүхдүүдийн тоо тэнгисийн элс мэт байлаа ч үлдэгсэд нь аврагдана.
Roma MonKJV 9:28  Учир нь тэрбээр мөнөөх ажлыг дуусгах бөгөөд үүнийг зөв байдал дотор богиносгоно. Яагаад гэвэл Эзэн дэлхий дээр богинохон ажил хийнэ гэж хашгирсан.
Roma MonKJV 9:29  Мөн Ишаиа өмнө нь яг л, цэбаагийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Соодома шиг болж бас Гооморратай адил болгогдох байлаа гэж хэлсэнчлэн юм.
Roma MonKJV 9:30  Тэгвэл бид юу гэх вэ? Зөв байдлын араас мөшгөөгүй Жүүд бусчууд нь зөв байдлыг, бүр итгэлээс байдаг тэрхүү зөв байдлыг хүртсэн.
Roma MonKJV 9:31  Харин зөв байдлын хуулийн араас мөшгөсөн Израйль нь зөв байдлын хуульд хүрээгүй.
Roma MonKJV 9:32  Яагаад? Яагаад гэвэл тэд үүнийг итгэлээр бус, харин хуулийн үйл хэргүүдээр байдаг мэт эрж хайсан. Учир нь тэд тэрхүү бүдрүүлэх чулуунд бүдэрсэн.
Roma MonKJV 9:33  Энэ нь, Ажигтун, Би нэгэн бүдрүүлэх чулуу ба бүдрүүлэлтийн хадыг Сионд тавьж байна. Тэгээд түүнд итгэдэг хэн ч бай ичээгдэхгүй хэмээн бичигдсэний дагуу юм.