ROMANS
Chapter 8
Roma | MonKJV | 8:1 | Тиймээс Христ Есүсийн дотор байж, махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу алхдаг хүмүүст эдүгээ яллагдалт үгүй. | |
Roma | MonKJV | 8:2 | Учир нь Христ Есүсийн доторх амьдралын Сүнсний хууль нь намайг гэм ба үхлийн хуулиас чөлөөлсөн. | |
Roma | MonKJV | 8:3 | Яагаад гэвэл хууль юуг хийж чадаагүй байсан тэр зүйл дотроо махбодоор дамжин сул дорой байсан учраас Шүтээн өөрийнхөө Хүүг гэмт махбодын адил байдал дотор мөн гэмээс болоод илгээж, гэмийг махбод дотор ялласан. | |
Roma | MonKJV | 8:4 | Энэ нь махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу алхдаг бидний дотор хуулийн зөв байдал биелэгдэхийн тулд юм. | |
Roma | MonKJV | 8:5 | Яагаад гэвэл махбодын дагуу байгчид нь махбодын зүйлсийг харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний зүйлсийг боддог. | |
Roma | MonKJV | 8:6 | Учир нь махбодын дагуух бодол санаатай байх нь үхэл харин сүнсний дагуух бодол санаатай байх нь амьдрал ба амар тайван юм. | |
Roma | MonKJV | 8:7 | Яагаад гэвэл махбодлог бодол санаа нь Шүтээний эсрэг дайсагнал мөн. Учир нь энэ нь Шүтээний хуульд захирагддаггүй үнэндээ чадах ч үгүй. | |
Roma | MonKJV | 8:9 | Харин Шүтээний Сүнс та нарын дотор оршиж байвал та нар махбод дотор бус, харин Сүнсэн дотор байгаа хэрэг. Эдүгээ хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэрбээр түүнийх биш юм. | |
Roma | MonKJV | 8:10 | Мөн Христ та нарын дотор байвал гэмээс болоод бие үхдэл харин зөв байдлаас болоод Сүнс амьдрал юм. | |
Roma | MonKJV | 8:11 | Гэхдээ Есүсийг үхэгсдээс босгосон түүний Сүнс та нарын дотор оршвол Христийг үхэгсдээс босгосон тэрбээр та нарын дотор оршдог өөрийн Сүнсээр та нарын үхэх биесийг ч бас амилуулах болно. | |
Roma | MonKJV | 8:12 | Тиймээс ахан дүүс ээ, бид бол өртөнгүүд. Гэхдээ махбодод, махбодын дагуу амьдрахад биш. | |
Roma | MonKJV | 8:13 | Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх болно. Харин Сүнсээр дамжуулан биеийн үйл хэргүүдийг үхүүлбэл амьдрах болно. | |
Roma | MonKJV | 8:15 | Учир нь айдас руу дахиад хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн Сүнсийг хүлээн авсан. Түүгээр бид, Аав, Эцэг гэж хашгирдаг. | |
Roma | MonKJV | 8:17 | Улмаар хүүхдүүд нь юм бол бас өв залгамжлагчид буюу Шүтээний өв залгамжлагчид бас Христтэй хамтран өв залгамжлагчид мөн. Хэрэв тийм бол бид ч бас хамтдаа алдаршуулагдахын тулд түүнтэй хамт зовдог. | |
Roma | MonKJV | 8:18 | Учир нь өнөө үеийн зовлон зүдүүрүүд нь бидний дотор илчлэгдэх тэрхүү яруу алдартай харьцуулагдах үнэ цэнэгүй гэж би үздэг. | |
Roma | MonKJV | 8:19 | Учир нь бүтээлийн тэсэж ядсан харуулдалт нь Шүтээний хөвгүүдийн ил болгогдолтыг хүлээж байна. | |
Roma | MonKJV | 8:20 | Учир нь бүтээл сайн дураараа биш, харин өөрийг нь найдвар дотор захирсан түүнээс болоод хоосролд захирагдаж байсан. | |
Roma | MonKJV | 8:21 | Яагаад гэвэл бүтээл өөрөө ч бас ялзралын боолчлолоос Шүтээний хүүхдүүдийн сүр жавхаат эрх чөлөө рүү чөлөөлөгдөнө. | |
Roma | MonKJV | 8:22 | Учир нь бүтээл бүхэлдээ өнөөг хүртэл хамтдаа ёолж бас дуншиж байгаа гэдгийг бид мэддэг. | |
Roma | MonKJV | 8:23 | Улмаар зөвхөн тэдгээр нь ч биш мөн Сүнсний анхны жимснүүдтэй бид ч бас өөрсдөө хүртэл дотроо үрчлүүлэлтийг ялангуяа өөрсдийн биеийн зольж авалтыг хүлээн ёолж байна. | |
Roma | MonKJV | 8:24 | Учир нь бид найдвараар аврагдсан. Гэхдээ харагдчихаад байгаа найдвар нь найдвар биш юм. Учир нь хүн юунд харж буй зүйлийн төлөө найдсаар байх вэ? | |
Roma | MonKJV | 8:26 | Тэгээд үүнчлэн Сүнс ч бас бидний сул дорой байдлуудад тусалдаг. Учир нь шаардлагатай байхуйн дагуу бид юуны төлөө гуйхаа мэддэггүй. Харин Сүнс өөрөө бидний төлөө өгүүлшгүй ёолоонтойгоор зуучилдаг. | |
Roma | MonKJV | 8:27 | Мөн Шүтээний хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучилдаг учраас түүний бодол санаа юу болохыг зүрх сэтгэлүүдийг нягтлан шинжигч тэр мэддэг. | |
Roma | MonKJV | 8:28 | Улмаар бүх зүйл Шүтээнийг хайрлагсдын, түүний зорилгын дагуу дуудагдагсад болсон тэдний сайны төлөө хамтдаа ажилладаг гэдгийг бид мэддэг. | |
Roma | MonKJV | 8:29 | Яагаад гэвэл тэр тэднийг урьдаас мэдэж байсан. Хүү нь олон ахан дүүсийн дунд ууган нь байхын тулд тэрбээр тэднийг түүний дүр төрхтэй адил болгохоор бас урьдаас шийдсэн байжээ. | |
Roma | MonKJV | 8:30 | Түүнчлэн тэрбээр хэнийг урьдаас шийдсэн тэднийгээ бас дуудсан. Мөн хэнийг дуудсан тэднийгээ бас цагаатгасан. Улмаар хэнийг цагаатгасан тэднийгээ бас алдаршуулсан. | |
Roma | MonKJV | 8:31 | Тэгвэл бид эдгээр зүйлийн талаар юу гэх вэ? Хэрэв Шүтээн бидний төлөө юм бол хэн бидний эсрэг байж чадах вэ? | |
Roma | MonKJV | 8:32 | Хүүгээ хэлтрүүлээгүй харин ч бид бүгдийн төлөө түүнийг тушаасан тэрбээр бүх зүйлийг түүний хамт хэрхэн бидэнд бас үнэгүй өгөхгүй байх билээ? | |
Roma | MonKJV | 8:34 | Хэн ялладаг нь юм бэ? Христ үхсэн, тийм ээ, илүүтэйгээр бүр босгогдсон. Тэрбээр бүр Шүтээний баруун гар талд байгаа. Тэрбээр бас бидний төлөө зуучилдаг. | |
Roma | MonKJV | 8:35 | Хэн биднийг Христийн хайраас салгах вэ? Гай зовлон уу, эсвэл гутрал уу, эсвэл хавчлага уу, эсвэл өлсгөлөн үү, эсвэл нүцгэн байдал уу, эсвэл аюул уу, эсвэл илд үү? | |
Roma | MonKJV | 8:36 | Энэ нь, Бид таны төлөө бүхэл өдөржин алагдсан. Бид нядалгааны хонь мэт тооцогдсон гэж бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 8:37 | Гэвч биднийг хайрласан түүгээр дамжуулан бид энэ бүх зүйл дотор байлдан дагуулагчдаас ч илүү юм. | |
Roma | MonKJV | 8:38 | Учир нь үхэл ч, амьдрал ч, элч нар ч, эрх мэдэлтнүүд ч, хүч чадлууд ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, | |