ROMANS
Chapter 7
Roma | MonKJV | 7:1 | Ахан дүүс ээ, (учир нь би хуулийг мэддэгт нь хэлж байна) хууль хүнийг амьд байх хугацаанд нь захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? | |
Roma | MonKJV | 7:2 | Яагаад гэвэл нөхөртэй эмэгтэй нөхрийгөө амьд байх хугацаанд нь түүнтэй хуулиар холбогддог. Харин нөхөр нь үхвэл тэрээр нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгддөг. | |
Roma | MonKJV | 7:3 | Тиймээс хэрэв тэрээр нөхрийгөө амьд байхад өөр эртэй гэрлэвэл завхай эм гэж дуудагдана. Харин нөхөр нь үхвэл тэр эмэгтэй мөнөөх хуулиас чөлөөтэй болдог. Иймээс тэрээр өөр эртэй гэрлэсэн ч завхай эм биш юм. | |
Roma | MonKJV | 7:4 | Мөн үүнчлэн ахан дүүс минь, та нар өөр нэгэн буюу үхэгсдээс босгогдсон түүнтэй гэрлэж болохын тулд та нар ч бас Христийн биеэр дамжин хуульд үхдэл болгогдсон. Энэ нь бид Шүтээн рүү жимс гаргахын тулд юм. | |
Roma | MonKJV | 7:5 | Учир нь биднийг махбод дотор байхад хуулиар тодорхойлогдсон гэмүүдийн шаналгалууд нь үхэл рүү жимс гаргахын тулд бидний эд эрхтнүүд дотор ажиллаж байсан. | |
Roma | MonKJV | 7:6 | Гэвч үхсэн байдалтайгаар дотор нь хоригдож байсан энэхүү хуулиас одоо чөлөөлөгдсөн. Ингэснээр бид бичиг үсгэн дэх хуучин байдал дотор бус, харин сүнсэн дэх шинэ байдал дотор үйлчлэх ёстой юм. | |
Roma | MonKJV | 7:7 | Тэгвэл бид юу гэх вэ? Хууль гэм юм уу? Огтхон ч үгүй. Үнэндээ хуулиар л биш бол би гэмийг мэддэггүй байхсан. Учир нь хууль, Чи бүү шунахайр гэж хэлээгүйсэн бол би шунахайрлыг мэдэхгүй байхсан. | |
Roma | MonKJV | 7:8 | Харин гэм тушаалаар далим хийж, миний дотор бүх төрлийн цээртэй хүслийг бий болгосон. Учир нь хуулиас ангидаар гэм нь үхдэл байсан. | |
Roma | MonKJV | 7:9 | Учир нь би нэгэн цагт хуулиас ангид амьдарч байлаа. Харин тушаал ирэхэд гэм амилсан бөгөөд би үхсэн. | |
Roma | MonKJV | 7:11 | Яагаад гэвэл гэм нь тушаалаар далим хийж, намайг мэхэлсэн бөгөөд үүгээр намайг хороожээ. | |
Roma | MonKJV | 7:13 | Тэгвэл сайн зүйл нь надад үхэл болсон юм уу? Огтхон ч үгүй. Харин гэм нь гэм гэж харагдахын тулд энэ сайн зүйлээр дамжуулан үхлийг миний дотор бий болгодог нь гэм тушаалаар дамжин хэмжээлшгүй гэмтэй болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 7:14 | Учир нь хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би бол махбодлог, гэм дор худалдагдсан. | |
Roma | MonKJV | 7:15 | Учир нь би үйлддэг зүйлээ ойлгодоггүй. Яагаад гэвэл би хүсдэг тэр зүйлээ үйлддэггүй харин үзэн яддаг тэр зүйлээ үйлддэг. | |
Roma | MonKJV | 7:16 | Тэгвэл би хүсдэггүй тэр зүйлийг үйлддэг юм бол хууль нь сайн юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. | |
Roma | MonKJV | 7:18 | Учир нь миний дотор (энэ нь миний махбод дотор) сайн биш зүйл оршдогийг би мэддэг. Яагаад гэвэл хүсэх нь надад байдаг ч сайныг хэрхэн гүйцэтгэхээ би олдоггүй. | |
Roma | MonKJV | 7:19 | Учир нь би хүсдэг тэр сайн зүйлээ үйлддэггүй. Харин хүсдэггүй тэр ёрын муу зүйлээ үйлддэг. | |
Roma | MonKJV | 7:20 | Эдүгээ би хүсдэггүйгээ үйлдвэл үүнийг хийж байгаа нь цаашид би биш, харин миний дотор оршдог гэм юм. | |
Roma | MonKJV | 7:21 | Ингээд сайныг үйлдэхийг хүсэхэд минь ёрын муу надтай хамт байдаг гэдэг нэгэн хуулийг би олж мэдлээ. | |
Roma | MonKJV | 7:23 | Гэвч оюун ухааны минь хуультай дайтдаг бас эд эрхтнүүдийн минь дотор байгаа гэмийн хуулинд намайг олзлуулдаг өөр нэгэн хуулийг би эд эрхтнүүд дотроо хардаг. | |