Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 6
Roma MonKJV 6:1  Тэгвэл бид юу гэх вэ? Энэрэл бялхаж болохын тулд бид гэм дотор байсаар байх уу?
Roma MonKJV 6:2  Огтхон ч үгүй. Гэмийн хувьд үхчихсэн бид үүн дотор цаашид яаж амьдрах юм бэ?
Roma MonKJV 6:3  Биднээс Есүс Христ рүү баптизм хийлгэсэн болгон нь түүний үхэл рүү баптизм хийлгэсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
Roma MonKJV 6:4  Тиймээс бид баптизмаар дамжуулан түүнтэй хамт үхэл рүү булшлагдсан нь Христ үхэгсдээс Эцэгийн яруу алдраар босгогдсоны адил мөн үүнчлэн бид ч бас амьдралын шинэ байдал дотор алхахын тулд юм.
Roma MonKJV 6:5  Учир нь бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, түүний босголттой ч адил байдалд бас байх болно.
Roma MonKJV 6:6  Гэмийн бие устгагдахын тулд бидний хуучин хүн түүнтэй хамт цовдлогдсон гэдэг энэ зүйлийг мэдэж байгаагаараа бид цаашид гэмд боолчлогдох ёсгүй.
Roma MonKJV 6:7  Яагаад гэвэл үхсэн хүн нь гэмээс чөлөөлөгдсөн.
Roma MonKJV 6:8  Эдүгээ хэрэв бид Христтэй хамт үхсэн юм бол түүнтэй хамт бас амьдарна гэдэгтээ итгэдэг.
Roma MonKJV 6:9  Үхэгсдээс босгогдсон Христ дахин үхэхгүй гэдгийг мэддэг. Үхэл түүнийг цаашид ноёлохгүй.
Roma MonKJV 6:10  Яагаад гэвэл тийнхүү тэр үхсэн нь гэм рүү ганц удаа үхсэн хэрэг. Харин тэр ийнхүү амьдарч байгаа нь Шүтээн рүү амьдарч байгаа хэрэг.
Roma MonKJV 6:11  Үүнчлэн та нар ч бас өөрсдийгөө гэм рүү үнэхээр үхсэн харин бидний Эзэн Есүс Христээр Шүтээн рүү амьдарч байгаа гэж тооц.
Roma MonKJV 6:12  Тиймээс үхэх бие дотроо гэм ноёрхохыг бүү зөвшөөр. Учир нь та нар үүний хүсэл тачаалууд дотор үүнд дуулгавартай байх ёстой болдог.
Roma MonKJV 6:13  Мөн та нар эд эрхтнүүдээ зөв бус байдлын багаж хэрэгсэл шиг гэмд бүү тавьж өг. Харин Шүтээнд өөрсдийгөө үхэгсдээс амилагсад шиг мөн эд эрхтнүүдээ зөв байдлын багаж хэрэгсэл шиг Шүтээнд тавьж өг.
Roma MonKJV 6:14  Учир нь гэм та нарын дээр ноёрхохгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор бус, харин энэрэл дор байдаг.
Roma MonKJV 6:15  Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин энэрэл дор байгаа учраас гэм хийх үү? Огтхон ч үгүй.
Roma MonKJV 6:16  Та нар өөрсдийгөө хэнд дуулгавартай боолууд нь байхаар тушаана энэ нь үхэлд хүргэх гэмийнх ч бай эсвэл зөв байдалд хүргэх дуулгавартай байдлынх ч бай, дуулгавартай байгаа түүндээ боолууд нь гэдгээ мэдэхгүй гэж үү?
Roma MonKJV 6:17  Харин та нар гэмийн боолууд байсан боловч та нарт хүргэгдсэн тэрхүү сургаалын хэв маягт зүрх сэтгэлээсээ дуулгавартай байсан тул Шүтээн талархагдаг.
Roma MonKJV 6:18  Тэгээд гэмээс чөлөөлөгдсөн та нар зөв байдлын боолууд болсон.
Roma MonKJV 6:19  Махбодын чинь сул дорой байдлаас болоод би хүмүүний ёсоор ярьж байна. Учир нь та нар эд эрхтнүүдээ хууль бус байдал руу бузар байдал ба хууль буст боолууд болгон тушаасан шигээ мөн эдүгээ эд эрхтнүүдээ ариун байдал руу зөв байдалд боолууд болгон тушаа.
Roma MonKJV 6:20  Учир нь та нар гэмийн боолууд байхдаа зөв байдлаас чөлөөтэй байсан.
Roma MonKJV 6:21  Та нарын одоо ичээд байгаа тэдгээр зүйл дотор тэр үед та нарт ямар жимс байсан билээ? Учир нь тэдгээр зүйлийн төгсгөл нь үхэл юм.
Roma MonKJV 6:22  Харин эдүгээ гэмээс чөлөөлөгдөн улмаар Шүтээний боолууд болсон та нар ариун байдал руу жимстэй байгаа бөгөөд төгсгөл нь мөнхийн амьдрал билээ.
Roma MonKJV 6:23  Учир нь гэмийн цалин бол үхэл. Харин Шүтээний бэлэг бол бидний Эзэн Есүс Христээр байдаг мөнхийн амьдрал билээ.