Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Roma MonKJV 12:1  Тиймээс ахан дүүс ээ, би та нараас Шүтээний өршөөлүүдээр хичээнгүйлэн гуйя. Та нар өөрсдийн биеийг Шүтээнд тааламжит амьд, ариун тахил болгон өргө. Энэ нь та нарын утга учиртай үйлчлэл юм.
Roma MonKJV 12:2  Түүнчлэн энэ дэлхийтэй бүү нийцэгтүн. Харин оюун бодлынхоо шинэчлэлтээр өөрчлөгд. Энэ нь Шүтээний хүсэл юу нь сайн бас тааламжит мөн төгс болохыг та нар өөрсдөдөө батлахын тулд юм.
Roma MonKJV 12:3  Учир нь өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бодох биш, харин Шүтээнээс хүн бүрт оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүлээр бод гэдгийг би та нарын дундах хүн бүрт надад өгөгдсөн энэрлээр дамжуулан хэлж байна.
Roma MonKJV 12:4  Учир нь нэг биед олон эд эрхтэн байдаг бөгөөд эд эрхтэн бүр адил үүрэггүй байдаг шиг,
Roma MonKJV 12:5  үүнчлэн олуулаа байдаг бид Христ дотор нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эд эрхтнүүд мөн.
Roma MonKJV 12:6  Тиймээс бидэнд өгөгдсөн энэрлийн дагуу бэлгүүд нь өөр өөр байдаг тул хэрэв энэ нь эш үзүүлэлт аваас итгэлийн хэр хэмжээний дагуу эш үзүүлцгээе.
Roma MonKJV 12:7  Хэрэв үйлчлэлт бол үйлчлэлтээрээ, заан сургадаг нь заахуйгаараа,
Roma MonKJV 12:8  урамшуулдаг нь урамшуулалтаараа, өгдөг нь чин сэтгэлээрээ, удирддаг нь хичээл зүтгэлээрээ, өршөөл үзүүлдэг нь баяртайгаар үйлчилцгээе.
Roma MonKJV 12:9  Хайр нь хуурамч дүргүй байг. Ёрын мууг жигш. Сайн зүйлтэй наалд.
Roma MonKJV 12:10  Ахан дүүсэг хайраар нэг нэгнээ энхрийл. Хүндэтгэл дотор нэг нь нөгөөгөө илүү дээр гэж үз.
Roma MonKJV 12:11  Үйл хэрэгт бүү хойрго бай. Сүнсэн дотор шат. Эзэнд үйлчилсээр бай.
Roma MonKJV 12:12  Найдвар дотор хөөрөн баяссаар бай. Зовлон зүдүүр дотор тэвчсээр бай. Гуйлтанд үргэлж шууд бай.
Roma MonKJV 12:13  Ариун хүмүүсийн хэрэгцээнд нийлүүлсээр бай. Зочломтгой байдлыг баримтал.
Roma MonKJV 12:14  Та нарыг хавчдаг хүмүүсийг ерөө. Ерөө тэгээд бүү хараа.
Roma MonKJV 12:15  Хөөрөн баясагчидтай хөөрөн баяс. Мөн гашуудан уйлагчидтай гашуудан уйл.
Roma MonKJV 12:16  Нэг нэгэн рүүгээ ижил санаагаар ханд. Дээгүүр юм бүү санаж бод харин дорд хүмүүстэй дорд бай. Өөрсдийнхөөрөө бүү мэргэн бай.
Roma MonKJV 12:17  Ёрын мууг ёрын муугаар хэнд ч бүү хариул. Бүх хүний мэлмийд шударга байх зүйлсийг харгалз.
Roma MonKJV 12:18  Хэрэв боломжтой бол, өөрөөсөө хамаарах хэрээр бүх хүнтэй эвтэй амьдар.
Roma MonKJV 12:19  Хайрлагдагсад аа, өөрсдөө бүү өшөө ав. Харин хилэгнэлд зай тавь. Учир нь Эзэн, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна гэж хэлж байна хэмээн бичигдсэн байдаг.
Roma MonKJV 12:20  Тиймээс дайсан чинь өлсөж байвал түүнийг хоолло. Хэрэв тэр цангаж байвал түүнийг ундаал. Учир нь чи ийн үйлдсэнээрээ түүний толгой дээр галтай нүүрснүүд овоолох болно.
Roma MonKJV 12:21  Ёрын мууд бүү ялагд харин ёрын мууг сайнаар ял.