ROMANS
Chapter 3
Roma | MonKJV | 3:3 | Тэгвэл зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний үл итгэл Шүтээний итгэмжтэй байдлыг үр нөлөөгүй болгох уу? | |
Roma | MonKJV | 3:4 | Огтхон ч үгүй. Шүтээн үнэн харин хүн бүр худалч болог. Энэ нь, Та үгсээрээ зөвтгөгдөж бас та шүүгдэхдээ ялахын тулд юм хэмээн бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 3:5 | Гэтэл бидний зөв бус байдал Шүтээний зөв байдлыг батлан харуулдаг юм бол бид юу гэх вэ? Өшөө авдаг Шүтээн зөв бус гэж үү? (Би хүмүүний хувиар хэлж байна.) | |
Roma | MonKJV | 3:7 | Учир нь Шүтээний үнэн миний худал хуурмагаар дамжин яруу алдар луу нь илүү бялхдаг юм бол гэмтний ёсоор яагаад би бас л шүүгдсэн хэвээр байдаг билээ? | |
Roma | MonKJV | 3:8 | Тэгвэл оронд нь, Сайныг гаргахын тулд ёрын мууг үйлдэцгээе гэж болохгүй гэж үү? (яг л бид гүжирдүүлсэн шигээр бас биднийг ийн хэлдэг гэж зарим нь баталдаг шигээр.) Тэгсэн бол тэдний яллалт зөв шударга юм. | |
Roma | MonKJV | 3:9 | Тэгвэл юу гэж? Бид тэднээс илүү дээр юм уу? Үгүй ээ, огтхон ч үгүй. Учир нь тэднийг бүгд гэмийн дор байдаг гэдгийг нь бид Жүүдүүд болон Жүүд бусчуудын аль алинд нь өмнө нь баталж байсан. | |
Roma | MonKJV | 3:12 | Тэд бүгд замаас гарч яваад, хамтдаа ашиггүй болжээ. Сайныг үйлддэг нь нэг ч байдаггүй, бүр нэг ч үгүй. | |
Roma | MonKJV | 3:13 | Тэдний хоолой бол онгорхой булш. Тэд хэлээрээ мэхэлцгээсэн. Тэдний уруул дор хорт могойнуудын хор байдаг. | |
Roma | MonKJV | 3:19 | Эдүгээ хуулийн өгүүлдэг юу ч бай тэр нь хуулийн дор байдаг хүмүүст хандан өгүүлдэг гэдгийг бид мэддэг. Энэ нь ам бүр хамхигдаж мөн дэлхий бүхэлдээ Шүтээний өмнө гэм буруутай болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 3:20 | Тиймээс ганц ч махбод хуулийн үйлсүүдээр түүний мэлмийд цагаатгагдахгүй. Учир нь гэмийн тухай мэдлэг хуулиар байдаг. | |
Roma | MonKJV | 3:21 | Харин хууль болон эш үзүүлэгч нараар гэрчлэгдсээр байгаа Шүтээний зөв байдал нь одоо хуулиас ангид ил болгогдож байна. | |
Roma | MonKJV | 3:22 | Бүр Шүтээний зөв байдал нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжин итгэдэг бүгдэд буюу бүгдийн дээр байдаг. Учир нь ямар ч ялгаа байхгүй. | |
Roma | MonKJV | 3:24 | Христ Есүс дотор байдаг тэрхүү зольж авалтаар дамжуулан энэрлээр нь үнэгүй цагаатгагддаг. | |
Roma | MonKJV | 3:25 | Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Шүтээн түүнийг эвлэрүүлэгч болгосон нь Шүтээн зөв байдлаа өөрийнхөө тэвчээр доторх урьдын гэмүүдээс уучлалтаар тунхаглахын тулд, | |
Roma | MonKJV | 3:26 | өөрийнхөө зөв байдлыг өнөө цагт тунхаглахын тулд юм. Энэ нь тэрбээр зөв шударга бөгөөд Есүст итгэдэг хүний цагаатгагч нь байхын тулд юм. | |
Roma | MonKJV | 3:27 | Тэгвэл сайрхал хаана байна вэ? Энэ нь хасагдсан. Ямар хуулиар? Үйлсүүдийнхээр үү? Үгүй, харин итгэлийн хуулиар. | |
Roma | MonKJV | 3:29 | Шүтээн зөвхөн Жүүдүүдийнх үү? Жүүд бусчуудынх ч бас биш үү? Тийм ээ, бас Жүүд бусчуудынх ч мөн. | |
Roma | MonKJV | 3:30 | Үзвээс хөвч хөндүүлэлтийг итгэлээр бас хөвч үл хөндүүлэлтийг ч итгэлээр дамжуулан цагаатгах нь нэг л Шүтээн юм. | |