Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Roma MonKJV 4:1  Тэгвэл махбодын хувьд бидний эцэг Аврахаам юуг олсон гэж бид хэлэх вэ?
Roma MonKJV 4:2  Учир нь Аврахаам үйлсүүдээрээ цагаатгагдсан бол үүгээрээ сайрхах байсан. Гэхдээ Шүтээний өмнө биш.
Roma MonKJV 4:3  Учир нь бичвэр юу гэж хэлдэг вэ? Аврахаам Шүтээнд итгэсэн бөгөөд энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан.
Roma MonKJV 4:4  Эдүгээ хөдөлмөрлөдөг хүний хувьд шагнал нь энэрэлд биш, харин авах өрөнд тооцогддог.
Roma MonKJV 4:5  Харин хөдөлмөрлөдөггүй боловч сүсэг бишрэлгүй хүнийг цагаатгадаг түүнд итгэдэг хүний итгэл нь зөв байдалд тооцогддог.
Roma MonKJV 4:6  Яг үүнчлэн Шүтээн зөв байдлыг үйлсүүдгүйгээр тооцож байгаа ийм хүний жаргалтай байдлыг Давийд ч бас тодорхойлохдоо,
Roma MonKJV 4:7  Хууль бус байдлууд нь уучлагдаж мөн гэмүүд нь халхлагдсан хүмүүс жаргалтай.
Roma MonKJV 4:8  Эзэн гэмийг нь үл тооцох тэр хүн жаргалтай гэсэн байдаг.
Roma MonKJV 4:9  Тэгвэл энэ жаргалтай байдал зөвхөн хөвч хөндүүлэлтэнд үү эсвэл хөвч үл хөндүүлэлтэнд ч бас уу? Яагаад гэвэл итгэл Аврахаамыг зөв байдалд тооцуулсан гэж бид ярьдаг.
Roma MonKJV 4:10  Тэгвэл яаж тооцуулсан бэ? Тэрбээр хөвч хөндүүлэлтэнд байхдаа юу эсвэл хөвч үл хөндүүлэлтэнд байхдаа юу? Хөвч хөндүүлэлтэнд биш, харин хөвч үл хөндүүлэлтэнд.
Roma MonKJV 4:11  Тэгээд тэрбээр хөвч хөндүүлээгүй байхдаа итгэлийн зөв байдлын тамга болох хөвч хөндүүлэлтийн тэмдгийг хүлээн авчээ. Энэ нь хөвч хөндүүлээгүй ч итгэдэг бүх хүний эцэг нь тэр байхын тулд, зөв байдал тэдэнд ч бас тооцогдож болохын тулд юм.
Roma MonKJV 4:12  Улмаар Аврахаам бол зөвхөн хөвч хөндүүлэлтийн бус хүмүүст төдийгүй бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний энэ эцэгт байсан тэрхүү итгэлийн мөрөөр алхагчдад хөвч хөндөлтийн эцэг юм.
Roma MonKJV 4:13  Учир нь тэрбээр дэлхийг өвлөгч байна гэдэг амлалт Аврахаамд болон түүний үр удамд хуулиар бус, харин итгэл дэх зөв байдлаар ирсэн.
Roma MonKJV 4:14  Яагаад гэвэл хуулиар байдаг хүмүүс нь өвлөгчид юм бол итгэл хоосон болгогдож бас амлалт нөлөөгүй болно.
Roma MonKJV 4:15  Учир нь хууль хилэгнэлийг ажиллуулдаг. Яагаад гэвэл хаана хууль үгүй тэнд хууль зөрчилт үгүй.
Roma MonKJV 4:16  Тийм учраас амлалт нь энэрлээр байхын тулд итгэлээс байдаг. Ийнхүү эцэстээ амлалт нь бүх үр удамд, зөвхөн хуулиар байдагт нь ч төдийгүй бас Аврахаамын итгэлээр байдагт нь ч баттай байх юм. Тэр бол бид бүгдийн эцэг билээ.
Roma MonKJV 4:17  (Энэ нь, Би чамайг олон үндэстний эцэг болгосон хэмээн бичигдсэний дагуу юм.) Үхэгсдийг амилуулдаг мөн байхгүйг байгаа шигээр дууддаг Шүтээний өмнө тэрбээр түүнд итгэсэн.
Roma MonKJV 4:18  Тэрбээр, Чиний үр удам ийнхүү бий болно гэж хэлэгдсэний дагуу тэрбээр олон үндэстний эцэг болно гэдэг найдварт найдвар байхгүй байхад итгэсэн.
Roma MonKJV 4:19  Тэгээд итгэлээр дорой байгаагүй тэрбээр зуугаад настай байхдаа эдүгээ өөрийн биеийг үхдэл бас Сараагийн умайг ч үхэжсэн байдалтай гэж үзсэнгүй.
Roma MonKJV 4:20  Тэрбээр Шүтээний амлалтанд үл итгэлээр гуйваагүй. Харин итгэлээр бат байж, Шүтээнд алдрыг өргөдөг байсан.
Roma MonKJV 4:21  Мөн түүний амласан зүйлд, бас биелүүлж чадна гэдэгт нь тэрбээр бүрэн үнэмшсэн.
Roma MonKJV 4:22  Тэгээд ийнхүү энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан юм.
Roma MonKJV 4:23  Эдүгээ энэ нь түүнийг тооцуулсан гэдэг нь зөвхөн түүний төлөө бус,
Roma MonKJV 4:24  харин бидний төлөө ч бас бичигдсэн юм. Хэрэв бидний Эзэн Есүсийг үхэгсдээс босгосон түүнд бид итгэвэл энэ нь биднийг тооцуулна.
Roma MonKJV 4:25  Тэрбээр бидний алдаа зөрчлийн төлөө тушаагдсан бөгөөд бидний цагаатгалын төлөө босгогдсон.