ROMANS
Chapter 16
Roma | MonKJV | 16:1 | Улмаар би Кенхреаи дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч дүү Фойвийг та нарт сайшаан танилцуулж байна. | |
Roma | MonKJV | 16:2 | Энэ нь түүнийг та нар ариун хүмүүсийн ёсоор Эзэн дотор хүлээн авч, түүнд та нараас хэрэгтэй болох ямар ч ажилд нь туслахын тулд юм. Учир нь тэрээр олон хүний бас миний ч туслагч байсан. | |
Roma | MonKJV | 16:4 | Тэд миний амийн төлөө хүзүүгээ тавьж байсан. Тэдэнд зөвхөн би бус, харин бас Жүүд бусчуудын бүх чуулган талархдаг. | |
Roma | MonKJV | 16:5 | Түүнчлэн тэдний гэрт байдаг чуулганд мэнд хүргээрэй. Миний ихэд хайрласан Епаинетост мэнд хүргээрэй. Тэр бол Ахаиагаас Христ рүү ирсэн анхны жимс юм. | |
Roma | MonKJV | 16:7 | Миний хамаатан бөгөөд хамт шоронд хоригдогч Андрооникос, Иуниас хоёрт мэнд хүргээрэй. Тэд бол төлөөлөгчдийн дунд нэр цуутай. Тэд бас надаас өмнө Эзэн дотор байсан. | |
Roma | MonKJV | 16:9 | Христ доторх бидний туслагч Урваноос болон миний хайрласан Стаахюс нарт мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:10 | Христ дотор сайшаагдсан Апеллийст мэнд хүргээрэй. Аристоовулосынханд мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:11 | Миний хамаатан Иродионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байдаг Нааркиссосынханд мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:12 | Трюфаина, Трюфооса хоёрт мэнд хүргээрэй. Тэд Эзэн дотор хөдөлмөрлөдөг. Хайрлагдсан Персист мэнд хүргээрэй. Тэрбээр Эзэн дотор маш их хөдөлмөрлөсөн. | |
Roma | MonKJV | 16:14 | Асюнгкритос, Флегон, Иермаас, Патроовас, Иермийс болон тэдэнтэй хамт байдаг ахан дүүст мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:15 | Филоологос болон Иулиа, Нирэюс болон түүний эмэгтэй дүү, Олюмпаас мөн тэдэнтэй хамт байдаг бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:16 | Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндлээрэй. Та нарт Христийн чуулганууд мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:17 | Эдүгээ би та нараас хичээнгүйлэн гуйя. Ахан дүүс ээ, та нарын суралцсан сургаалын эсрэг хуваагдлууд болон бүдрүүлэлтүүд бий болгогчдыг хараандаа ав. Тэгээд тэднээс зайлсхий. | |
Roma | MonKJV | 16:18 | Учир нь ийм хүмүүс бидний Эзэн Есүс Христэд биш, харин өөрсдийнхөө ходоодонд үйлчилдэг бөгөөд сайн үгс, сайхан яриануудаар гэнэн цайлган хүмүүсийн зүрх сэтгэлийг мэхэлдэг. | |
Roma | MonKJV | 16:19 | Учир нь та нарын дуулгавартай байдал бүгдэд түгэн дуулджээ. Тиймээс би та нарын төлөө баярлаж байна. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, ёрын муугийн хувьд гэм буруугүй байхыг би хүсэж байна. | |
Roma | MonKJV | 16:20 | Мөн амар тайвны Шүтээн та нарын хөл дор Сатааныг удахгүй няцлах болно. Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нартай байг. Аминь. | |
Roma | MonKJV | 16:21 | Миний хамтран зүтгэгч Тимоотеос мөн миний хамаатан Луукиос, Иасон, Сосийпатрос нар та нарт мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:23 | Намайг болон чуулганыг бүхэлд нь зочлогч Гаиос та нарт мэнд хүргэж байна. Хотын даамал Ерастос мөн дүү Куартос нар та нарт мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:25 | Эдүгээ миний сайн мэдээ бас Есүс Христийн тунхаглалын дагуу, дэлхий үүссэнээс хойш нууцлагдсан байсан ч одоо эш үзүүлэгч нарын бичвэрүүдээр ил болгогдсон тэрхүү нууцын илчлэлийн дагуу, | |
Roma | MonKJV | 16:26 | мөнхийн Шүтээний тушаалын дагуу та нарыг батжуулах хүч чадалтай тэрбээр итгэлийн дуулгавартай байдлын төлөө бүх үндэстэнд танигдсан юм. | |