Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Roma MonKJV 5:1  Тиймээс итгэлээр цагаатгагдаж байгаа бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Шүтээнтэй эв найрамдалтай байна.
Roma MonKJV 5:2  Бидний дотор нь зогсож байгаа энэхүү энэрэл рүү бид бас түүгээр дамжуулан итгэлээр нэвтрэх эрхтэй болсон бөгөөд Шүтээний яруу алдрын найдвар дотор хөөрөн баярладаг.
Roma MonKJV 5:3  Мөн зөвхөн үүнд ч төдийгүй зовлон зүдүүрүүд дунд ч алдаршуулдаг нь зовлон зүдүүр нь тэвчээрийг
Roma MonKJV 5:4  бас тэвчээр нь туршлагыг бас туршлага нь найдварыг ажиллуулдгийг
Roma MonKJV 5:5  бас найдвар нь ичээдэггүй гэдгийг мэддэг учраас юм. Яагаад гэвэл Шүтээний хайр нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин бидний зүрх сэтгэлд цутгагдсан.
Roma MonKJV 5:6  Учир нь биднийг хүч тэнхээгүй хэвээр байхад Христ сүсэг бишрэлгүй хүмүүсийн төлөө товлогдсон цагт үхсэн.
Roma MonKJV 5:7  Яагаад гэвэл зөв хүний төлөө хүн үхэх нь ховор. Гэвч сайн хүний төлөө зарим нь үхэхээр зориглож магад.
Roma MonKJV 5:8  Харин биднийг гэмтнүүд хэвээр байхад Христ бидний төлөө үхсэн. Үүгээр Шүтээн хайраа бидэнд батлан харуулж байна.
Roma MonKJV 5:9  Тиймээс эдүгээ түүний цусаар цагаатгагдсан бид түүгээр дамжуулан хилэгнэлээс бүр илүүтэйгээр аврагдана.
Roma MonKJV 5:10  Учир нь бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр дамжуулан Шүтээнтэй эвлэрсэн юм бол эвлэрүүлэгдсэн бид түүний амьдралаар дамжуулан бүр илүүтэйгээр аврагдана.
Roma MonKJV 5:11  Мөн бид зөвхөн үүнд ч төдийгүй бас эдүгээ өөрсдийн Эзэн Есүс Христээр эвлэрүүллийг хүлээн авсан бид түүгээр дамжуулан Шүтээн дотор баярладаг.
Roma MonKJV 5:12  Үүний учир нь гэм нэг хүнээр дэлхий рүү орсон бөгөөд гэмээр үхэл ирсэн шиг мөн үүнчлэн бүх хүн гэм үйлдсэн учраас үхэл бүх хүнд дамжсанд байгаа юм.
Roma MonKJV 5:13  (Учир нь хууль хүртэл гэм дэлхийд байсан. Гэхдээ хуульгүй байх үед гэм тооцогддоггүй байсан.
Roma MonKJV 5:14  Гэсэн ч үхэл Адаамаас эхлээд Мошээг хүртэл, бүр хожим ирэх байсан түүний хэлбэр болох Адаамын хууль зөрчилттэй адилаар гэм үйлдээгүй хүмүүсийн дээр хүртэл ноёрхсон.
Roma MonKJV 5:15  Харин бас үүнчлэн үнэгүй бэлэг нь алдаа зөрчилтэй адил биш. Учир нь ганц хүний алдаа зөрчлөөр олон хүн үхсэн юм бол, ганц хүн Есүс Христээр байдаг энэрлээр ирдэг бэлэг бас Шүтээний энэрэл нь олон хүнд бүр илүүтэйгээр бялхсан.
Roma MonKJV 5:16  Тэгээд энэхүү бэлэг нь гэм хийсэн нэгнээр ирсэн зүйлтэй адилгүй. Учир нь шүүлт нэгээс яллагдалт руу байсан харин үнэгүй бэлэг нь олон алдаа зөрчлөөс цагаатгал руу байна.
Roma MonKJV 5:17  Учир нь нэг хүний нэг алдаа зөрчлөөр үхэл нэгнээр ноёрхсон юм бол, энэрлийн бас зөв байдлын бэлэгний бялхсан байдлыг хүлээн авагчид нь амьдралд нэгнээр буюу Есүс Христээр бүр илүүтэйгээр ноёрхоно.)
Roma MonKJV 5:18  Тиймээс нэг хүний алдаа зөрчлөөр бүх хүний дээр ял руу хүргэдэг шүүлт ирсний адил мөн үүнчлэн нэг хүний зөв байдлаар бүх хүний дээр амьдралын цагаатгал руу хүргэдэг үнэгүй бэлэг нь ирсэн.
Roma MonKJV 5:19  Учир нь нэг хүний дуулгаваргүй байдлаар олон хүн гэмтэн болгогдсон шиг, үүнчлэн нэг хүний дуулгавартай байдлаар олон хүн зөв болгогдоно.
Roma MonKJV 5:20  Түүнчлэн алдаа зөрчил бялхахын тулд хууль орж ирсэн. Харин гэм бялхсан газар энэрэл бүр ихээр бялхсан байдаг.
Roma MonKJV 5:21  Энэ нь гэм үхэл рүү ноёрхож байсан шиг мөн үүнчлэн энэрэл нь бидний Эзэн Есүс Христээр байдаг мөнхийн амьдрал руу зөв байдлаар ноёрхохын тулд юм.