Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 11
Roma MonKJV 11:1  Тэгвэл би хэлье. Шүтээн өөрийн ард түмнийг зайлуулсан уу? Огтхон ч үгүй. Учир нь би ч бас Аврахаамын үр удмын, Бэниамин овгийн Израйль хүн.
Roma MonKJV 11:2  Шүтээн урьдаас мэдэж байсан өөрийн ард түмнийг зайлуулаагүй. Элийагийн тухай бичвэр юу гэж хэлдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр Шүтээнд Израйлийн эсрэг,
Roma MonKJV 11:3  Эзэн, тэд эш үзүүлэгч нарыг тань алсан бөгөөд тахилын ширээнүүдийг тань нураасан. Улмаар би ганцаар үлдсэн бөгөөд тэд амийг минь эрж байна гэж хэлэн хэрхэн зуучиллаа даа.
Roma MonKJV 11:4  Харин түүнд хэлсэн Шүтээний хариу юу байсан бэ? Баалын дүрсэнд өвдөг сөгдөөгүй тэдгээр долоон мянган эрийг би өөртөө үлдээсэн гэсэн.
Roma MonKJV 11:5  Ийнхүү яг үүнчлэн өнөө үед ч бас энэрлийн сонголтын дагуу үлдэгсэд бий.
Roma MonKJV 11:6  Улмаар сонголт нь энэрлээр юм бол цаашид үйлсүүдээс биш байна. Эс бөгөөс энэрэл нь цаашид энэрэл биш. Харин үйлсүүдээс юм бол энэ нь цаашид энэрэл биш байна. Эс бөгөөс үйлс нь цаашид үйлс биш.
Roma MonKJV 11:7  Тэгвэл яах вэ? Израйль эрж хайсан зүйлээ олж аваагүй. Харин сонгогдсон нь үүнийг олж авсан бөгөөд үлдсэн нь
Roma MonKJV 11:8  энэ өдрийг хүртэл сохор болгогдсон (энэ нь, Шүтээн тэдэнд унтаа байдлын сүнс, харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн гэж бичигдсэний дагуу ажээ).
Roma MonKJV 11:9  Мөн Давийд, Тэдний ширээ өөрсдөд нь урхи бас занга бас бүдрүүлэх саад бас хариу шан болог.
Roma MonKJV 11:10  Тэдний нүд юм харахгүйн тулд харанхуйлагдаг. Мөн нуруу нь үргэлж бөхийг гэсэн байдаг.
Roma MonKJV 11:11  Тэгвэл би хэлье. Тэд бүдэрсэн нь унах ёстойн тулд уу? Огтхон ч үгүй. Харин тэдний атаархлыг өдөөхийн тулд аврал тэдний уналтаар дамжин Жүүд бусчуудад иржээ.
Roma MonKJV 11:12  Эдүгээ, хэрэв тэдний уналт нь дэлхийн баялгууд мөн тэдний уруудалт нь Жүүд бусчуудын баялгууд юм бол тэдний дүүрэн байдал нь хэчнээн илүү агууг байлгах вэ?
Roma MonKJV 11:13  Учир нь би Жүүд бусчууд руу томилогдсон төлөөлөгчийн хувиар Жүүд бусчууд та нартай ярьж байна. Би алба үйлчлэлээ эрхэмд тооцдог.
Roma MonKJV 11:14  Миний махбод болсон тэдний атаархлыг ямар нэг аргаар өдөөвөл улмаар тэднээс заримыг нь аварч болох юм.
Roma MonKJV 11:15  Учир нь тэдний гологдолт нь дэлхийн эвлэрэл юм бол тэдний хүлээн авагдалт нь үхэгсдээс амьдрал руу байхаас өөр юу байх билээ?
Roma MonKJV 11:16  Учир нь анхны жимс ариун бол бөөн нь ч бас ариун байна. Мөн үндэс нь ариун бол мөчрүүд ч ийм байна.
Roma MonKJV 11:17  Гэтэл чидуны мөчрүүдийн зарим нь таслагдсан бөгөөд тэдгээрийн оронд зэрлэг чидуны мод болох чи залгагдан, уг модны үндэс ба шимээс хүртэлцэж байгаа юм бол
Roma MonKJV 11:18  мөчрүүдийн өөдөөс бүү сайрх. Харин чи сайрхваас, чи үндсийг бус, харин үндэс чамайг тээдэг шүү.
Roma MonKJV 11:19  Тиймээс, Би залгагдаж болохын тулд тэр мөчрүүд таслагдсан гэж чи хэлнэ.
Roma MonKJV 11:20  Тийм ээ. Тэд үл итгэлээс болоод таслагдсан харин чи итгэлээр зогсож байна. Бүү ихэрх харин эмээгтүн.
Roma MonKJV 11:21  Учир нь угаас байсан мөчрүүдийг Шүтээн хэлтрүүлээгүй юм бол чамайг ч бас хэлтрүүлэхгүй байх вий.
Roma MonKJV 11:22  Тиймээс Шүтээний элэгсэг байдал болон хатуурхлыг ажигтун. Үнэндээ хатуурхал нь унасан тэдгээрийн дээр харин элэгсэг байдал нь хэрэв чи түүний элэгсэг байдал дотор байсаар байвал чам дээр байна. Эс бөгөөс чи ч бас таслагдана.
Roma MonKJV 11:23  Мөн тэд ч бас үл итгэл дотроо үлдэхгүй бол залгагдах болно. Учир нь Шүтээн тэднийг дахин залгах чадвартай.
Roma MonKJV 11:24  Яагаад гэвэл угаас зэрлэг байсан чидунаас таслагдсан чи сайн чидун модонд угаас биш байдлаар залгагдсан юм бол угаас байснууд нь өөрсдийн чидун модонд хэр зэрэг илүүтэй залгагдах вэ?
Roma MonKJV 11:25  Учир нь ахан дүүс ээ, Израйлийн хэсэгт нь сохор байдал тохиолдоод байгаа нь Жүүд бусчуудын дүүрэн байдал ирэх хүртэл юм гэдэг энэ нууцын талаар мэдэхгүй байхыг чинь би хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар өөрсдийнхөөрөө мэргэн болчихвий.
Roma MonKJV 11:26  Тэгээд бүх Израйль ийн аврагдана. Энэ нь, Чөлөөлөгч Сионоос гарч ирэх бөгөөд Иакоовоос сүсэг бишрэлгүй байдлыг эргүүлнэ.
Roma MonKJV 11:27  Учир нь тэдний гэмүүдийг зайлуулахдаа тэдэнд өгөх миний гэрээ бол энэ юм гэж бичигдсэний дагуу билээ.
Roma MonKJV 11:28  Сайн мэдээний хувьд, тэд та нараас болоод дайснууд юм. Харин сонголтын хувьд, тэд эцэг өвгөдөөсөө болоод хайрлагдагсад мөн.
Roma MonKJV 11:29  Учир нь Шүтээний бэлгүүд болон дуудлага нь буцалтгүй байдаг.
Roma MonKJV 11:30  Яагаад гэвэл та нар өнгөрсөн үеүдэд Шүтээнд итгээгүй байсан боловч одоо тэдний үл итгэлээр дамжуулан өршөөлийг хүртээд байгаа шиг,
Roma MonKJV 11:31  эдүгээ тэд ч бас ийнхүү итгээгүй байгаа нь та нар дахь өршөөлөөр дамжуулан тэд ч бас өршөөл хүртэж болохын тулд юм.
Roma MonKJV 11:32  Учир нь Шүтээн бүх хүнд өршөөл хүртээхийн тулд бүгдийг нь үл итгэл дотор хашсан.
Roma MonKJV 11:33  Шүтээний мэргэн ухаан, мэдлэг хоёрын баялгуудын гүнийг ээ! Түүний шүүлтүүд хэчнээн тайлагдашгүй бас арга замууд нь хэчнээн илрүүлэгдэшгүй юм бэ!
Roma MonKJV 11:34  Учир нь Эзэний оюун бодлыг хэн мэдсэн юм бэ? Эсвэл хэн түүний зөвлөгч байсан юм бэ?
Roma MonKJV 11:35  Эсвэл хэн түүнд эхэлж өгчихөөд, өөртөө эргүүлж төлүүлэх юм бэ?
Roma MonKJV 11:36  Яагаад гэвэл бүх зүйл түүнээс бас түүгээр мөн түүний төлөө байдаг. Түүн рүү яруу алдар үүрд байх болно. Аминь.