Site uses cookies to provide basic functionality.

OK
ROMANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 15
Roma MonKJV 15:1  Тэгвэл хүчтэй байгаа бид өөрсдөдөө нийцүүлэлгүй, сул дорой нэгний чадваргүй байдлуудыг тээх ёстой.
Roma MonKJV 15:2  Бидний хүн бүр ойр нэгнийхээ босгон байгуулагдалт руу сайных нь төлөө түүнд нийцүүлье.
Roma MonKJV 15:3  Учир нь Христ ч хүртэл өөртөө нийцүүлээгүй. Харин ч, Таныг буруутгасан тэдний буруутгалууд над дээр буусан хэмээн бичигдсэний дагуу байсан.
Roma MonKJV 15:4  Яагаад гэвэл аль эрт бичигдсэн байсан зүйлс нь бидний суралцахуйн төлөө бичигджээ. Энэ нь бичвэрүүд дэх тэвчээр болон тайтгарлаар дамжуулан бид найдвар авахын тулд юм.
Roma MonKJV 15:5  Эдүгээ тэвчээр болон тайтгаруулалтын Шүтээн та нарыг Христ Есүсийн дагуу нэг нэгнээ гэсэн адил санаа бодолтой байхыг соёрхож байна.
Roma MonKJV 15:6  Энэ нь та нар нэг санаа бодол мөн нэг амаар Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэгийг алдаршуулахын тулд юм.
Roma MonKJV 15:7  Иймд Христ биднийг Шүтээний сүр жавхаа руу хүлээн авсны адил та нар ч бас нэг нэгнээ хүлээн авагтун.
Roma MonKJV 15:8  Эдүгээ, Есүс Христ бол Шүтээний үнэний төлөө хөвч хөндүүлэлтийн үйлчлэгч байсан нь эцэг өвгөдөд өгөгдсөн амлалтуудыг баталгаажуулахын тулд
Roma MonKJV 15:9  мөн Шүтээнийг өршөөлөөс нь болоод Жүүд бусчууд алдаршуулж болохын тулд юм гэдгийг би хэлье. Энэ нь, Үүний улмаас би Жүүд бусчуудын дунд таныг ил тунхаглаж, таны нэрийг дуулна хэмээн бичигдсэний дагуу билээ.
Roma MonKJV 15:10  Мөн дахиад тэр, Жүүд бусчууд аа, та нар түүний ард түмэнтэй хамт хөөрөн баяс гэсэн байдаг.
Roma MonKJV 15:11  Мөн дахиад, Бүх Жүүд бусчууд аа, Эзэнийг магтацгаа. Бас ард түмэн та нар бүгдээрээ түүнийг шагшицгаа гэсэн.
Roma MonKJV 15:12  Бас дахиад, Ишаигийн үндэс бий болох бөгөөд тэр нь Жүүд бусчуудыг хаанчлахаар босно. Түүнд Жүүд бусчууд бат найдах болно хэмээн Ишаиа хэлсэн.
Roma MonKJV 15:13  Эдүгээ найдварын энэхүү Шүтээн та нарыг итгэхүй доторх бүх баяр хөөр, амар тайвнаар дүүргэдэг нь та нар Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан найдвараар бялхаж болохын тулд юм.
Roma MonKJV 15:14  Мөн ахан дүүс минь, сайн байдлаар дүүрэн, бүх мэдлэгээр дүүргэгдсэн та нар ч бас нэг нэгнээ сургамжлан хүмүүжүүлэх чадвартай гэдэгт би өөрөө ч бас та нарын талаар үнэмшүүлэгдсэн.
Roma MonKJV 15:15  Гэсэн ч ахан дүүс ээ, Шүтээнээс надад өгөгдсөн тэрхүү энэрлээс болоод би та нарт зарим зүйлийг сануулахын тулд илүү зоригтой бичлээ.
Roma MonKJV 15:16  Тэрхүү энэрэл нь би Шүтээний сайн мэдээнд үйлчлэн, Жүүд бусчуудад Есүс Христийн үйлчлэгч байх явдал юм. Энэ нь Ариун Сүнсээр ариусгагдсан Жүүд бусчуудыг тааламжтай өргөл болгохын тулд юм.
Roma MonKJV 15:17  Тиймээс Шүтээнтэй холбоотой тэдгээр зүйл дотор Есүс Христээр дамжуулан сайрхах зүйл надад бий.
Roma MonKJV 15:18  Учир нь Жүүд бусчуудыг үг ба үйлсээр дуулгавартай болгох гэж Христийн надаар хийлгээгүй тэдгээр зүйлийн аль нэгнийх нь талаар би ярьж зүрхлэхгүй.
Roma MonKJV 15:19  Үг ба үйлс нь Шүтээний Сүнсний хүч чадлаар дамжуулан хүчирхэг тэмдгүүд болон гайхамшгуудаар үйлдэгдсэн. Тиймээс Иерусалимаас Иллюрикомын эргэн тойронд Христийн тухай сайн мэдээг би бүрэн тунхагласан.
Roma MonKJV 15:20  Тийм ээ, би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр гараагүй газарт сайн мэдээг тунхаглахыг тийнхүү хичээсэн.
Roma MonKJV 15:21  Харин энэ нь, Түүний тухай хэнд яригдаагүй байна тэр хүмүүс харах болно. Бас сонсоогүй хүмүүс нь ойлгох болно хэмээн бичигдсэний дагуу юм.
Roma MonKJV 15:22  Энэ шалтгаанаас болоод би бас та нар луу очихоос олонтаа саатуулагдаж байсан.
Roma MonKJV 15:23  Харин эдүгээ эдгээр бүс нутагт өөр газар байхгүй мөн энэ олон жил та нар луу очих хүсэл их байсан тул
Roma MonKJV 15:24  би хэдийд Испани руу аялна тэр үедээ та нар луу очно. Учир нь би аян замдаа та нартай уулзаад, та нартай хамт байгаадаа эхлээд сэтгэл ханавал тэндээсээ цааш та нараар үдүүлнэ хэмээн найдаж байна.
Roma MonKJV 15:25  Харин би одоо Иерусалим руу ариун хүмүүст үйлчлэхээр явж байна.
Roma MonKJV 15:26  Учир нь Иерусалимд байгаа ядуу ариун хүмүүсийн төлөө тодорхой хандивыг бий болгох нь Македони болон Ахаиагийн хүмүүст таалагджээ.
Roma MonKJV 15:27  Энэ нь тэдэнд үнэхээр таалагдсан. Мөн тэд бол тэдний өртөнгүүд. Яагаад гэвэл Жүүд бусчууд тэдний сүнсний зүйлсээс хамтран хүртэлцэгчид болгогдсон юм бол махбодод хамаатай зүйлсээр тэдэнд үйлчлэх нь бас тэдний үүрэг юм.
Roma MonKJV 15:28  Тиймээс би үүнийг дуусгаад, энэ жимсийг тэдэн рүү тамгалчихаад, та нараар дамжин Испани руу явна.
Roma MonKJV 15:29  Мөн би та нар луу очихдоо Христийн сайн мэдээний ивээлийн дүүрэн байдал дотор очно гэдэгтээ итгэлтэй байна.
Roma MonKJV 15:30  Эдүгээ ахан дүүс ээ, та нар Шүтээн рүү хандсан миний төлөөх гуйлтууддаа надтай хамт зүтгэхийг би бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар дамжуулан та нараас хичээнгүйлэн гуйж байна.
Roma MonKJV 15:31  Энэ нь би Иудаиа дахь үл итгэдэг хүмүүсээс чөлөөлөгдөж болохын тулд мөн Иерусалимын төлөөх үйлчлэл минь ариун хүмүүсээр хүлээн авагдаж болохын тулд,
Roma MonKJV 15:32  би та нар луу баяр хөөртэйгээр Шүтээний хүслээр очиж мөн та нартай хамт сэргэж болохын тулд юм.
Roma MonKJV 15:33  Эдүгээ амар тайвны Шүтээн та бүгдтэй хамт байг. Аминь.