HEBREWS
Chapter 13
Hebr | MonKJV | 13:2 | Танихгүй хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүн ийм байдлаар элч нарыг мэдэлгүйгээр зочилсон байдаг. | |
Hebr | MonKJV | 13:3 | Хүлээснүүдэд буй хүмүүсийг өөрөө тэдэнтэй хамт хүлэгдсэн мэтээр мөн зовоогдож буй хүмүүсийг өөрсдөө бас биенд нь байгаа мэтээр сана. | |
Hebr | MonKJV | 13:4 | Гэрлэлт бол бүгдэд хүндлэгдүүштэй бөгөөд ор нь бузарлагдаагүй байг. Харин янхантай явалдагчид болон завхайрагчдыг Шүтээн шүүнэ. | |
Hebr | MonKJV | 13:5 | Та нарын амьдралын хэв маяг шунахайралгүй байг. Мөн байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун бай. Учир нь тэр, Би чамайг хэзээ ч орхихгүй бас чамайг хаяхгүй гэж хэлсэн. | |
Hebr | MonKJV | 13:6 | Иймээс бид зоригтойгоор, Эзэн бол миний туслагч бөгөөд хүмүүний надад үйлдэх зүйлээс би айхгүй гэж хэлж болно. | |
Hebr | MonKJV | 13:7 | Та нарт Шүтээний үгийг ярьсан та нарыг захирдаг тэр хүмүүсийг сана. Тэдний амьдралын хэв маягийн төгсгөлийг харгалзан, итгэлийг нь даган дуурай. | |
Hebr | MonKJV | 13:9 | Янз бүрийн бас харийн сургаалуудаар бүү нааш цааш зөөгд. Учир нь зүрх сэтгэл хоолоор биш энэрлээр бататгагдсан байх нь сайн хэрэг. Хоолоор амьдрагсдад энэ нь ашигтай байгаагүй. | |
Hebr | MonKJV | 13:11 | Яагаад гэвэл цус нь гэмийн төлөө тэргүүн тахилчаар ариун газарт авчрагдсан тэрхүү адгууснуудын бие хуарангийн гадна шатаагддаг. | |
Hebr | MonKJV | 13:12 | Тиймээс Есүс ч бас өөрийнхөө цусаар ард түмнийг ариусгахын тулд дааман хаалганы гадна зовлон эдэлсэн. | |
Hebr | MonKJV | 13:15 | Тийм учраас түүгээр дамжуулан Шүтээнд магтаалын тахилыг үргэлжлүүлэн өргөцгөөе. Энэ нь түүний нэрэнд талархал өргөх бидний уруулын жимс юм. | |
Hebr | MonKJV | 13:16 | Харин сайныг үйлдэхийг бас хуваалцахыг бүү март. Учир нь Шүтээн ийм тахилуудад ихэд тааламжтай. | |
Hebr | MonKJV | 13:17 | Та нар захирагсдадаа дуулгавартай байж бас өөрсдийгөө захируул. Учир нь тэд өчиг өгөх ёстой хүмүүсийнхээ хувьд та нарын сэтгэлийг харж хамгаалдаг. Энэ нь тэд уг өчгийг баяр хөөртэйгөөр улмаар харуулсалтай бишээр хийхийн тулд юм. Яагаад гэвэл тийм нь та нарт ашиггүй. | |
Hebr | MonKJV | 13:18 | Бидний төлөө гуйлт хий. Учир нь бүх зүйлд шударгаар амьдрахыг хүсдэг бид сайн ухамсар бидэнд бий гэдэгт бат итгэдэг. | |
Hebr | MonKJV | 13:19 | Иймд би та нар луу удахгүй буцааж авчрагдуулагдахын тулд үүнийг илүү ихээр хийхийг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
Hebr | MonKJV | 13:20 | Эдүгээ хонины агуу хоньчин бидний Эзэн Есүсийг үхэгсдээс авчирсан амар тайвны Шүтээн мөнхийн гэрээний цусаар дамжуулан | |
Hebr | MonKJV | 13:21 | өөрийнхөө хүслийг биелүүлэх сайн ажил бүрт та нарыг төгс болгоно. Учир нь тэр өөрийнхөө мэлмийд тааламжтайг та нарын дотор Есүс Христээр дамжуулан хийдэг. Яруу алдар түүнд мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
Hebr | MonKJV | 13:22 | Мөн ахан дүүс ээ, уриалгын үгийг хүлцэн авахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. Учир нь би та нарт цөөн үгээр захидал бичлээ. | |
Hebr | MonKJV | 13:23 | Бидний ахан дүү Тимоотеос чөлөөтэй болгогдсоныг та нар мэдэж байгаа. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нарыг харна. | |
Hebr | MonKJV | 13:24 | Та нарыг захирдаг бүгдэд бас бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас буй тэд та нарт мэнд хүргэж байна. | |