Site uses cookies to provide basic functionality.

OK
HEBREWS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 7
Hebr MonKJV 7:1  Учир нь Шалеемийн хаан, хамгийн дээд Шүтээний тахилч энэхүү Малкийцээдэк нь хаадыг цавчин устгалтаас буцаж яваа Аврахаамтай уулзан, түүнийг ерөөсөн билээ.
Hebr MonKJV 7:2  Түүнд бас Аврахаам бүх зүйлийн аравны нэгийг өгсөн. Анх энэ нь зөв байдлын Хаан харин дараа нь бас Шалеемийн Хаан буюу амар тайвны Хаан гэж хөрвүүлэгдсэн байдаг.
Hebr MonKJV 7:3  Тэрбээр эцэггүй, эхгүй, удам угсаагүй, өдрүүдийн эхлэл ч үгүй, амьдралын төгсгөл ч үгүй. Гэхдээ Шүтээний Хүүтэй адил болгогдон, үргэлжлүүлэн тахилч байгаа.
Hebr MonKJV 7:4  Эдүгээ энэ хүн ямар агуу байсныг бодоод үз. Бүр өвөг эцэг Аврахаам хүртэл түүнд олзныхоо аравны нэгийг өгсөн.
Hebr MonKJV 7:5  Түүнчлэн үнэндээ тахилчийн албыг хүлээн авдаг Лэвийгийн хөвгүүд хэдийгээр Аврахаамын ташаанаас гарсан боловч тэд хуулийн дагуу ард түмнээс буюу ахан дүүсээсээ аравны нэгийг авах тушаалтай байдаг.
Hebr MonKJV 7:6  Харин удам угсаа нь тэднээс биш гэж тооцогддог тэрбээр Аврахаамаас аравны нэгийг хүлээн авсан бөгөөд мөнөөх амлалтуудтай байсан түүнийг ерөөсөн.
Hebr MonKJV 7:7  Тэгээд ямар ч маргаангүйгээр бага нь илүү нэгнээр ерөөгддөг.
Hebr MonKJV 7:8  Мөн аравны нэгийг үхэх хүмүүс нь энд, харин амьдардаг гэдэг нь гэрчлэгдэж байгаа тэрбээр тэнд хүлээн авдаг.
Hebr MonKJV 7:9  Бас ингэж хэлж ч болох юм. Аравны нэгийг хүлээн авдаг Лэвий ч бас Аврахаамаар дамжуулан аравны нэгийг төлсөн.
Hebr MonKJV 7:10  Учир нь Малкийцээдэк эцэгтэй нь уулзах үед тэр түүний ташаанд байсан.
Hebr MonKJV 7:11  Тиймээс хэрэв төгс байдал нь үнэхээр Лэвийчүүдийн тахилчийн албаар (учир нь ард түмэн үүний дор хуулийг хүлээн авсан) байсан юм бол Ахарооны цол хэргэмийн дагуу дуудагдаагүй харин Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу босох өөр тахилчийн хэрэг цаашид юу байхсан бэ?
Hebr MonKJV 7:12  Учир нь тахилч байхуй шилжигдэхэд хуулийн өөрчлөлт ч бас шаардлагатай болсон.
Hebr MonKJV 7:13  Яагаад гэвэл эдгээр зүйлийн өгүүлээд байгаа тэр нэгэн нь өөр овогт хамаатай. Энэ овгоос хэн ч тахилын ширээний дэргэд үйлчилж байгаагүй.
Hebr MonKJV 7:14  Учир нь бидний Эзэн Иэхудаагаас гаралтай нь тодорхой. Энэ овгийн талаар Мошээ тахилчийн албатай холбоотой зүйл юу ч яриагүй.
Hebr MonKJV 7:15  Мөн Малкийцээдэктэй адил байдлын дагуу өөр нэг тахилч боссон тул энэ нь илүү тодорхой байна.
Hebr MonKJV 7:16  Тэрбээр махбодын тушаалын хуулийн дагуу биш, харин төгсгөлгүй амьдралын хүч чадлын дагуу болгогдсон.
Hebr MonKJV 7:17  Учир нь тэр, Чи бол Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу мөнхийн тахилч мөн хэмээн гэрчилдэг.
Hebr MonKJV 7:18  Учир нь үнэндээ түрүүлж ирсэн тушаалын хүчингүй болгогдолт гэж байгаа нь үүний сул дорой бас ашиг тусгүй байдлаас болдог.
Hebr MonKJV 7:19  Яагаад гэвэл хууль юуг ч төгс болгодоггүй, харин илүү сайн найдварыг авчрахуй л төгс болгодог. Үүгээр бид Шүтээн рүү ойртдог.
Hebr MonKJV 7:20  Түүнчлэн тэрбээр тангараггүй болдог шигээр биш тахилч болгогдсон.
Hebr MonKJV 7:21  (Учир нь мөнөөх тахилч нар тангараггүйгээр болгогдсон. Харин энэхүү нэг нь өөрт нь, Эзэн андгайлсан бөгөөд эргэхгүй. Чи бол мөнхөд Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуух тахилч мөн гэж түүгээр хэлэгдсэн тангарагтайгаар болгогдсон.)
Hebr MonKJV 7:22  Есүс ийм агуугаар илүү сайн гэрээний баталгаа болгогдсон.
Hebr MonKJV 7:23  Мөн тэд үнэндээ олуулаа тахилч байсан. Яагаад гэвэл үргэлжлүүлэх нь тэдэнд үхлээр үл зөвшөөрөгддөг байсан.
Hebr MonKJV 7:24  Харин энэ хүн, мөнхөд үргэлжилдэг нэгэн тул шилжигдэшгүй тахилчийн албатай байдаг.
Hebr MonKJV 7:25  Тиймээс тэр өөрөөр нь дамжин Шүтээн рүү ирэгсдийн төлөө зуучлахаар мөнхөд амьдардаг тул тэднийг төгс аврах бас чадвартай.
Hebr MonKJV 7:26  Учир нь ариун, хор хөнөөлгүй, бузарлагдаагүй, гэмтнүүдээс салангид бас тэнгэрүүдээс илүү өндөр болгогдсон ийм тэргүүн тахилч бидэнд зохистой.
Hebr MonKJV 7:27  Мөнөөх тэргүүн тахилч нар эхлээд өөрийн гэмүүдийн төлөө, дараа нь ард түмний төлөө өдөр бүр тахил өргөдөг шиг түүнд ингэх хэрэг байдаггүй. Учир нь тэр өөрийгөө өргөхдөө үүнийг нэг л удаа хийсэн.
Hebr MonKJV 7:28  Яагаад гэвэл хууль нь хүмүүсийг сул дорой байдалтай тэргүүн тахилч нар харин хуулиас хойш байсан тэрхүү тангаргын үг нь мөнхөд төгс болгогдсон Хүүг тэргүүн тахилч болгож байна.