Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 21
John MonKJV 21:1  Эдгээр зүйлийн дараа Тивериас тэнгисийн эрэг дээр Есүс өөрийгөө шавь нартаа дахин харуулсан бөгөөд тэрбээр ийн харуулсан юм.
John MonKJV 21:2  Сиймон Пээтрос, Дийдюмос гэгддэг Томаас, Галийлд байдаг Канаагийн Натанаил мөн Зеведаиосын хөвгүүд бас өөр хоёр шавь хамт байлаа.
John MonKJV 21:3  Сиймон Пээтрос тэдэнд, Би явж загасчиллаа гэв. Тэд түүнд, Бид бас чамтай хамт явъя гэлээ. Тэд яваад, шууд завинд орсон бөгөөд тэр шөнө юу ч барьсангүй.
John MonKJV 21:4  Харин эдүгээ өглөө болоход Есүс эрэг дээр зогсож байв. Гэсэн ч мөнөөх шавь нар Есүс байсныг нь мэдсэнгүй.
John MonKJV 21:5  Дараа нь Есүс тэдэнд, Хүүхдүүд ээ, та нарт ямар нэг хоол байна уу? гэхэд тэд түүнд, Үгүй гэж хариулжээ.
John MonKJV 21:6  Гэтэл тэр тэдэнд, Тороо завины баруун тал руу хая. Тэгээд олно гэв. Тиймээс тэд хаялаа. Улмаар маш олон загас байсан учраас тэд үүнийг татан гаргаж чадахгүй байв.
John MonKJV 21:7  Тэгэхэд Есүсийн хайрладаг байсан мөнөөх шавь нь Пээтрост, Энэ Эзэн байна гэжээ. Тиймээс, Энэ Эзэн байна гэхийг Сиймон Пээтрос сонсоод, загасчны хувцсаа бүслэн, (учир нь тэр нүцгэн байжээ) өөрөө тэнгис рүү үсрэв.
John MonKJV 21:8  Тэгэхэд бусад шавь нар загастай тороо чирсээр жижиг завиар ирлээ (учир нь тэд газраас холгүй харин хоёр зуу орчим тохойд байсан).
John MonKJV 21:9  Тэд газар луу гарч ирмэгцээ тэнд цогшсон гал бас дээр нь тавьсан загас мөн талхыг харав.
John MonKJV 21:10  Есүс тэдэнд, Сая барьсан загаснаасаа аваад ир гэлээ.
John MonKJV 21:11  Сиймон Пээтрос явж, зуун тавин гурван том загасаар дүүрэн торыг газар луу татаж гаргав. Ийм олон байсан ч тэр тор урагдаагүй байлаа.
John MonKJV 21:12  Есүс тэдэнд, Нааш ир, хоолло гэв. Харин мөнөөх шавь нар түүнийг Эзэн байсныг мэдсэн тул нэг нь ч түүнээс, Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.
John MonKJV 21:13  Тэгээд Есүс очоод, талх авч улмаар тэдэнд өгөв. Мөн загасыг ч адил.
John MonKJV 21:14  Есүс үхэгсдээс босгогдсоноосоо хойш шавь нартаа өөрийгөө гурав дахиа харуулсан нь энэ юм.
John MonKJV 21:15  Ийнхүү тэднийг хооллочихоод байхад Есүс Сиймон Пээтрост, Ионаагийн хүү Сиймон оо, чи намайг эднээс илүү хайрладаг уу? гэв. Тэрбээр түүнд, Тийм ээ, Эзэн. Таныг хайрладгийг минь та мэддэг гэлээ. Тэр түүнд, Миний хургануудыг тэжээ гэв.
John MonKJV 21:16  Тэр хоёр дахь удаагаа дахин түүнд, Ионаагийн Сиймон оо, чи намайг хайрладаг уу? гэлээ. Тэрбээр түүнд, Тийм ээ, Эзэн. Таныг хайрладгийг минь та мэддэг гэв. Тэр түүнд, Миний хонийг тэжээ гэлээ.
John MonKJV 21:17  Гурав дахь удаагаа түүнд, Ионаагийн хүү Сиймон оо, чи намайг хайрладаг уу? гэлээ. Чи намайг хайрладаг уу? гэж гурав дахиа түүнд хэлсэн учраас Пээтрос гунигтай болов. Тэгээд түүнд, Эзэн, та бүгдийг мэддэг. Таныг хайрладгийг минь та мэднэ гэлээ. Есүс түүнд, Миний хонийг тэжээ.
John MonKJV 21:18  Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Чи залуу байхдаа өөрийгөө бүсэлж, хүссэн газар луугаа алхдаг байсан. Харин чи өтөл болоод, гараа урагш сунгахад өөр хүн чамайг бүсэлж, хүсээгүй газар луу чинь авч явна гэв.
John MonKJV 21:19  Гэтэл тэр үүнийг ярьсан нь ямар үхлээр Шүтээнийг алдаршуулахыг нь илэрхийлжээ. Тэгээд тэр ийн хэлчихээд түүнд, Намайг дага гэлээ.
John MonKJV 21:20  Тэгтэл Пээтрос эргэхдээ Есүсийн хайрладаг байсан бас оройн зоогийн үеэр түүний цээжинд налаад, Эзэн, танаас урвах нь хэн юм бэ? гэж хэлж байсан, дагаж явсан шавийг харжээ.
John MonKJV 21:21  Пээтрос түүнийг хараад Есүст, Эзэн, энэ хүн яах вэ? гэв.
John MonKJV 21:22  Есүс түүнд, Хэрэв би, намайг иртэл тэр байж байг гэж хүслээ ч чамд ямар хамаатай юм бэ? Чи намайг дага гэлээ.
John MonKJV 21:23  Дараа нь ах дүү нарын дунд мөнөөх шавийг үхэхгүй гэсэн гэдэг яриа тархав. Гэтэл Есүс түүнд, Тэр үхэхгүй гэж биш, харин, Хэрэв би, намайг иртэл тэр байж байг гэж хүслээ ч чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн юм.
John MonKJV 21:24  Энэ бол эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн тэр шавь билээ. Түүний гэрчлэл бол үнэн гэдгийг бид мэддэг.
John MonKJV 21:25  Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл бий. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн бичвэл бичигдсэн тэр номнуудыг дэлхий өөрөө багтааж чадахгүй байсан байх гэж би бодож байна. Аминь.