JOHN
Chapter 8
John | MonKJV | 8:2 | Улмаар өглөө эрт тэрбээр сүм рүү дахин очжээ. Тэгэхэд хамаг ард түмэн түүн рүү ирлээ. Тэгээд тэр суугаад, тэдэнд заан сургав. | |
John | MonKJV | 8:3 | Тэгтэл завхайрал дундаа баригдсан нэгэн эмэгтэйг бичээчид болон Фарисачууд түүн рүү авчирчээ. Тэгээд эмэгтэйг голд зогсоогоод | |
John | MonKJV | 8:5 | Эдүгээ ийм хүн чулуугаар шидүүлэх ёстой гэдгийг Мошээ бидэнд хуулиар тушаасан. Харин та юу хэлэх вэ? гэжээ. | |
John | MonKJV | 8:6 | Харин түүнийг сорин, үүнийг хэлсэн нь тэд түүнийг буруутгаж болохын тулд ажээ. Гэтэл Есүс тэднийг сонсоогүй мэт доош бөхийгөөд, хуруугаараа газарт бичив. | |
John | MonKJV | 8:7 | Тэгээд тэд түүнээс үргэлжлүүлэн асуусаар байхад нь тэр өндийгөөд тэдэнд, Та нарын дундаас гэмгүй нь эхлээд эмэгтэй рүү чулуу шидэг гэжээ. | |
John | MonKJV | 8:9 | Тэгэхэд үүнийг сонссон тэд ухамсраараа гэмшүүлэгдэж, хамгийн ахмадаасаа эхлээд сүүлчийнх хүртэл нэг нэгээрээ явж оджээ. Улмаар Есүс ганцаараа үлдсэн бөгөөд нөгөө эмэгтэй голд зогссоор байлаа. | |
John | MonKJV | 8:10 | Есүс өндийгөөд, эмэгтэйгээс өөр хэн ч байхгүйг харахдаа түүнд, Эмэгтэй, чамайг буруутгагч тэд хаана байна? Хэн ч чамайг ялласангүй юу? гэв. | |
John | MonKJV | 8:11 | Тэгэхэд эмэгтэй, Хэн ч үгүй, Эзэн гэлээ. Тэгээд Есүс түүнд, Би ч бас чамайг яллахгүй. Яв, тэгээд цаашид бүү гэм хий гэв. | |
John | MonKJV | 8:12 | Дараа нь Есүс тэдэнтэй дахин ярьж, Би бол дэлхийн гэрэл. Намайг дагадаг хүн харанхуйд алхахгүй харин амьдралын гэрэлтэй болно гэлээ. | |
John | MonKJV | 8:13 | Тиймээс Фарисачууд түүнд, Та өөрийнхөө тухай гэрчилж байна. Таны гэрчлэл бол үнэн биш гэв. | |
John | MonKJV | 8:14 | Есүс хариулж улмаар тэдэнд, Би өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч миний гэрчлэл бол үнэн. Учир нь би хаанаас ирснээ бас хаашаа явахаа мэднэ. Харин та нар миний хаанаас ирснийг бас хаашаа явахыг ч мэдэхгүй. | |
John | MonKJV | 8:16 | Тэгээд эдүгээ би шүүвэл миний шүүлт бол үнэн. Учир нь би ганцаараа биш, харин би болон намайг илгээсэн Эцэг хамтдаа юм. | |
John | MonKJV | 8:18 | Би бол өөрийнхөө тухай гэрчилдэг нэгэн мөн. Бас намайг илгээсэн Эцэг миний тухай гэрчилдэг гэв. | |
John | MonKJV | 8:19 | Гэтэл тэд түүнд, Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс, Та нар намайг ч, Эцэгийг минь ч мэдэхгүй. Хэрэв та нар намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдсэн л байх байсан гэж хариуллаа. | |
John | MonKJV | 8:20 | Есүс сүм дотор заан сургаж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан дотор хэлжээ. Тэгэхэд хэн ч түүнийг барьсангүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байлаа. | |
John | MonKJV | 8:21 | Дараа нь Есүс дахиад тэдэнд, Би замаараа явах бөгөөд та нар намайг эрж хайна. Улмаар та нар гэмүүд дотроо үхэх болно. Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэв. | |
John | MonKJV | 8:22 | Дараа нь Жүүдүүд, Тэр өөрийгөө алах юм байх даа? Яагаад гэвэл тэр, Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэж байна гэлцлээ. | |
John | MonKJV | 8:23 | Тэгэхэд тэр тэдэнд, Та нар бол доороос, би бол дээрээс. Та нар бол энэ дэлхийнх, би бол энэ дэлхийнх биш. | |
John | MonKJV | 8:24 | Тийм учраас би та нарт гэмүүд дотроо та нар үхнэ гэж хэлсэн. Учир нь би бол тэр гэдэгт та нар үл итгэвэл та нар гэмүүд дотроо үхэх болно гэв. | |
John | MonKJV | 8:25 | Дараа нь тэд түүнд, Та хэн юм бэ? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Би анхнаасаа л та нарт тэр гэдгээ хэлсэн. | |
John | MonKJV | 8:26 | Би та нарын талаар хэлэх бас шүүх олон зүйлтэй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Тиймээс би түүнээс сонссон тэдгээр зүйлсээ дэлхийд ярьдаг гэв. | |
John | MonKJV | 8:28 | Дараа нь Есүс тэдэнд, Та нар хүмүүний Хүүг өргөсөн байх үедээ, Би бол тэр гэдгийг бас би өөрөөсөө юуг ч хийдэггүйг та нар мэдэх болно. Харин би эдгээрийг Эцэгийнхээ надад заасны дагуу ярьж байна. | |
John | MonKJV | 8:29 | Мөн намайг илгээсэн тэрбээр надтай хамт байна. Эцэг намайг ганцаарангаар нь орхиогүй. Учир нь би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг хийдэг гэлээ. | |
John | MonKJV | 8:31 | Дараа нь Есүс өөрт нь итгэсэн Жүүдүүдэд, Хэрэв та нар миний үгэн дотор үргэлжилбэл үнэхээр миний шавь нар байна. | |
John | MonKJV | 8:33 | Тэд түүнд, Бид Аврахаамын үр удам бөгөөд хэнд ч хэзээ ч боолчлогдож байгаагүй. Та яаж, Та нар чөлөөтэй болгогдоно гэж хэлж байна аа? гэж хариуллаа. | |
John | MonKJV | 8:34 | Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Гэм үйлддэг хэн ч бай гэмийн боол мөн. | |
John | MonKJV | 8:37 | Би та нарыг Аврахаамын үр удам гэдгийг мэднэ. Харин та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг эрмэлзэж байна. | |
John | MonKJV | 8:38 | Би Эцэгтэйгээ хамт харсан зүйлээ ярьдаг. Бас та нар эцэгтэйгээ хамт харсан зүйлээ хийдэг гэж хариуллаа. | |
John | MonKJV | 8:39 | Тэд хариулж улмаар түүнд, Аврахаам бол бидний эцэг гэв. Есүс тэдэнд, Хэрэв та нар Аврахаамын хүүхдүүд байсан бол Аврахаамын үйлсүүдийг хийх байсан. | |
John | MonKJV | 8:40 | Гэтэл одоо та нар Шүтээнээс сонссон тэрхүү үнэнийг та нарт хэлсэн хүн намайг алахыг эрмэлзэж байна. Аврахаам ийм юм хийгээгүй. | |
John | MonKJV | 8:41 | Та нар эцгийнхээ үйл хэргийг үйлддэг гэв. Тэгэхэд нь тэд түүнд, Бид садар самуунаас төрөөгүй. Бид нэг л Эцэг, нэг л Шүтээнтэй гэлээ. | |
John | MonKJV | 8:42 | Есүс тэдэнд, Хэрэв Шүтээн та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан. Учир нь би Шүтээнээс гарсан бөгөөд түүнээс ирж байна. Би өөрөөрөө ирээгүй харин тэр намайг илгээсэн юм. | |
John | MonKJV | 8:43 | Миний ярьсан зүйлийг та нар яагаад ойлгодоггүй вэ? Яагаад гэвэл та нар миний үгийг сонсож чаддаггүй. | |
John | MonKJV | 8:44 | Та нар бол өөрсдийн эцэг элээнийх бөгөөд та нар эцгийнхээ бузар хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр анхнаасаа л алуурчин байсан агаад үнэн дотор оршоогүй. Яагаад гэвэл түүний дотор үнэн байдаггүй. Тэр худал ярихдаа өөрөөсөө ярьдаг. Учир нь тэрбээр худалч бөгөөд үүний эцэг нь юм. | |
John | MonKJV | 8:46 | Та нарын хэн нь намайг гэмийн талаар гэмшүүлж байгаа юм бэ? Тэгээд хэрэв би үнэнийг хэлдэг юм бол та нар яагаад надад итгэдэггүй юм бэ? | |
John | MonKJV | 8:47 | Шүтээнээс байдаг нь Шүтээний үгсийг сонсдог. Тиймд та нар Шүтээнээс биш учраас сонсдоггүй юм гэв. | |
John | MonKJV | 8:48 | Гэтэл Жүүдүүд хариулж улмаар түүнд, Бид таныг Самареиа хүн бас чөтгөртэй гэж зөв хэлдэг биш үү? гэлээ. | |
John | MonKJV | 8:51 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл үзэхгүй гэж хариуллаа. | |
John | MonKJV | 8:52 | Тэгэхэд нь Жүүдүүд түүнд, Таныг чөтгөртэй гэдгийг бид одоо мэддэг боллоо. Аврахаам болон эш үзүүлэгч нар нас барсан. Гэтэл та, Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл амсахгүй гэж байна. | |
John | MonKJV | 8:53 | Бидний эцэг Аврахаамаас та илүү агуу юм уу? Тэр нас барсан. Мөн эш үзүүлэгч нар нас барсан. Та өөрийгөө хэн болгоод байна вэ? гэхэд | |
John | MonKJV | 8:54 | Есүс, Хэрэв би өөрийгөө өргөмжилдөг юм бол миний өргөмжлөл юу ч биш. Намайг өргөмжилдөг нь миний Эцэг юм. Та нар түүнийг өөрсдийнхөө Шүтээн мөн гэж хэлдэг. | |
John | MonKJV | 8:55 | Гэсэн ч та нар түүнийг мэдээгүй. Харин би түүнийг мэддэг. Тэгээд би түүнийг мэддэггүй гэж хэлбэл та нар шиг худалч болно. Харин би түүнийг мэддэг бөгөөд түүний үгийг сахидаг. | |
John | MonKJV | 8:56 | Та нарын эцэг Аврахаам миний өдрийг харах болсондоо хөөрөн баяссан. Тэгээд тэр харсан бас баярласан гэж хариуллаа. | |
John | MonKJV | 8:58 | Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Аврахаамыг байснаас өмнө би байдаг гэлээ. | |