JOHN
Chapter 19
John | MonKJV | 19:2 | Тэгээд цэргүүд өргөстэй бутаар титэм сүлжиж, түүний толгой дээр тавиад, нил ягаан нөмрөг түүнд нөмөргөжээ. | |
John | MonKJV | 19:4 | Тэгэхэд Пилаатос дахиад гадагш гарч улмаар тэдэнд, Ажигтун, би түүнийг гадагш та нар луу авчирч байна. Энэ нь би түүнээс ямар ч буруу олохгүй байна гэдгийг та нар мэдэхийн тулд юм гэжээ. | |
John | MonKJV | 19:5 | Тэгэхэд өргөстэй бутан титэм болон нил ягаан нөмрөг өмсгөөтэй Есүс гадагш гарч ирэв. Тэгэхэд Пилаатос тэдэнд, Энэ хүнийг харцгаа! гэлээ. | |
John | MonKJV | 19:6 | Тэгэхэд ахлах тахилч нар болон албатууд түүнийг хараад, Цовдол, цовдол гэж хашгиралдав. Пилаатос тэдэнд, Та нар түүнийг ав. Тэгээд цовдолцгоо. Учир нь би түүнээс ямар ч бурууг олохгүй байна гэжээ. | |
John | MonKJV | 19:7 | Жүүдүүд түүнд, Бидэнд хууль бий. Тэгээд манай хуулиар бол тэр үхэх ёстой. Яагаад гэвэл тэр өөрийгөө Шүтээний Хүү болгосон юм гэж хариуллаа. | |
John | MonKJV | 19:9 | Тэгээд шүүхийн танхим руудахин ороод Есүст, Чи хаанаас юм бэ? гэлээ. Харин Есүс түүнд ямар ч хариу өгсөнгүй. | |
John | MonKJV | 19:10 | Тэгэхэд Пилаатос түүнд, Чи надтай ярихгүй юм уу? Чамайг цовдлох эрх мэдэл бас чамайг суллах эрх мэдэл надад байгаа гэдгийг чи мэдэхгүй гэж үү? гэв. | |
John | MonKJV | 19:11 | Есүс, Дээрээс танд өгөгдөөгүйсэн бол та миний эсрэг ямар ч эрх мэдэлгүй байх байсан. Тиймээс намайг танд тушаасан нь илүү гэмтэй гэж хариулжээ. | |
John | MonKJV | 19:12 | Үүнээс хойш Пилаатос түүнийг суллахыг эрмэлзжээ. Гэтэл Жүүдүүд, Хэрэв та энэ хүнийг явуулбал Кайсарын анд биш. Өөрийгөө хаан болгож буй хэн ч бай Кайсарын эсрэг ярьж буй хэрэг гэж хашгиралдлаа. | |
John | MonKJV | 19:13 | Тэгэхэд Пилаатос тэр үгийг сонсоод, Есүсийг гадагш авч гаран улмаар Шигтгэсэн чулуу буюу еврей хэлээр Гавватаа гэдэг нэртэй газарт байдаг шүүхийн суудалд суужээ. | |
John | MonKJV | 19:14 | Тэгэхэд энэ нь дээгүүр өнгөрөхийн бэлтгэл өдөр бас бараг зургаадахь цаг байсан юм. Тэгээд тэрбээр Жүүдүүдэд, Хаанаа харагтун! гэв. | |
John | MonKJV | 19:15 | Гэтэл тэд, Түүнийг зайлуул, зайлуул, түүнийг цовдол гэж хашгиралдлаа. Пилаатос тэдэнд, Танай хааныг би цовдлох юм уу? гэв. Ахлах тахилч нар, Кайсараас өөр хаан бидэнд байхгүй гэж хариулжээ. | |
John | MonKJV | 19:16 | Тиймээс тэр үед түүнийг цовдлуулахаар тэр тэдэнд тушаалаа. Улмаар тэд Есүсийг аваад, дагуулан явав. | |
John | MonKJV | 19:17 | Тэгээд тэрбээр загалмайгаа үүрсээр гавлын буюу еврейгээр Гулгоолет гэж нэрлэгддэг газар луу явжээ. | |
John | MonKJV | 19:18 | Тэнд тэд Есүсийг бас өөр хоёр хүнийг хоёр талд нь түүнтэй хамт улмаар түүнийг дунд нь цовдоллоо. | |
John | MonKJV | 19:19 | Тэгэхэд Пилаатос нэгэн цол бичээд, загалмай дээр нь хадуулав. Харин бичигдсэн нь, НАЗАРЕТИЙН ЕСҮС ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн байлаа. | |
John | MonKJV | 19:20 | Есүсийн цовдлогдсон газар нь хотод ойрхон байсан бөгөөд энэ цол нь еврей, грек, латинаар бичигдсэн байсан тул үүнийг тэр үед Жүүдүүдийн олон нь уншжээ. | |
John | MonKJV | 19:21 | Тиймээс Жүүдүүдийн ахлах тахилч нар Пилаатост, Жүүдүүдийн хаан гэж биш, харин, Би бол Жүүдүүдийн Хаан гэж тэр хэлсэн хэмээн бич гэжээ. | |
John | MonKJV | 19:23 | Тэгээд цэргүүд Есүсийг цовдолчихоод, хувцаснуудыг нь авч, цэрэг тус бүрт нэг оногдохоор дөрвөн хэсэг болгов. Тэгэхдээ дотуур өмсгөлийг нь ч бас. Улмаар дотуур өмсгөл нь зүйдэлгүй, дээрээсээ битүү нэхэгдсэн байжээ. | |
John | MonKJV | 19:24 | Тиймээс тэд өөр хоорондоо, Үүнийг уралгүй харин хэнийх болохынх нь төлөө шавга орхиё гэлцсэн нь, Тэд миний гадуур хувцсыг дундаа хувааж мөн миний хувцасны төлөө шавга орхино хэмээх бичвэр биелэгдэхийн тулд байжээ. Тиймээс цэргүүд эдгээрийг үйлдсэн юм. | |
John | MonKJV | 19:25 | Эдүгээ Есүсийн загалмайн дэргэд түүний эх, эхийнх нь дүү охин, Клопаасын эхнэр Марийа болон Марийа Магдалиний нар зогсож байлаа. | |
John | MonKJV | 19:26 | Есүс эхийгээ мөн хажууд нь зогсож байгаа, хайрладаг байсан шавиа хараад эхдээ, Эмэгтэй, ажигтун таны хүү! гэв. | |
John | MonKJV | 19:27 | Дараа нь мөнөөх шавьд, Ажигтун чиний эх! гэлээ. Ингээд мөнөөх шавь тэр цагаас эмэгтэйг өөрийн гэртээ аваачжээ. | |
John | MonKJV | 19:28 | Үүний дараа, Есүс бүх зүйл хэдийн гүйцээгдсэнийг мэдэхдээ бичвэр биелэгдэхийн тулд, Цангаж байна гэв. | |
John | MonKJV | 19:29 | Эдүгээ тэнд цагаан цуугаар дүүрэн сав байжээ. Тэгээд тэд хөвсгөр эдийг исгэлэн дарсанд дүрж, юссопос дээр тавиад, түүний аманд хүргэлээ. | |
John | MonKJV | 19:30 | Есүс тийнхүү цагаан цууг хүлээн авчихаад, Гүйцээгдлээ гэв. Тэгээд толгойгоо гудайлган, сүнсээ тавилаа. | |
John | MonKJV | 19:31 | Тэр үед Жүүдүүд Пилаатосоос тэдний хөлийг хугалж, зайлуулахыг гуйжээ. Яагаад гэвэл бэлтгэл өдөр байсан учраас цогцоснууд загалмай дээр шаббаат өдөр (учир нь тэр шаббаат өдөр өндөр өдөр байлаа) үлдэх ёсгүй ажээ. | |
John | MonKJV | 19:32 | Тэгтэл цэргүүд ирээд, түүний хамт цовдлогдсон эхний бас нөгөө хүний хөлийг хугалав. | |
John | MonKJV | 19:33 | Харин тэд Есүс рүү ирэхдээ түүнийг аль хэдийн үхсэн байгааг хараад, хөлийг нь хугалсангүй. | |
John | MonKJV | 19:34 | Гэтэл цэргүүдийн нэг нь түүний хажуу руу жадаар хатгалаа. Тэгэхэд шууд цус ба ус гарав. | |
John | MonKJV | 19:35 | Улмаар үүнийг харсан хүн гэрчилсэн бөгөөд түүний гэрчлэл үнэн болой. Тэрбээр үнэн ярьж байна гэдгээ мэддэг. Энэ нь та нар итгэж болохын тулд юм. | |
John | MonKJV | 19:36 | Учир нь, Түүний нэг ч яс хугарахгүй гэсэн бичвэр биелэгдэхийн тулд эдгээр зүйл болжээ. | |
John | MonKJV | 19:38 | Тэгээд үүний дараа Ариматаиагийн Иосээф Пилаатосоос Есүсийн цогцсыг авч явъя гэж гуйлаа. Тэрбээр Есүсийн шавь байсан боловч Жүүдүүдээс айдаг учраас нууцлаг байжээ. Тэгэхэд нь Пилаатос зөвшөөрөв. Тиймээс тэр ирээд, Есүсийн цогцсыг авч явлаа. | |
John | MonKJV | 19:39 | Тэгэхэд Есүс дээр анх шөнөөр очиж байсан Никоодимос бас тэнд ирсэн бөгөөд зуун лийтра орчим смюрна болон зуун настын холимог авчирчээ. | |
John | MonKJV | 19:40 | Дараа нь тэд Есүсийн цогцсыг аваад, Жүүдүүдийн оршуулах уламжлалын дагуу анхилуун үнэртэнтэй маалинган даавуунуудад түүнийг ороожээ. | |
John | MonKJV | 19:41 | Эдүгээ түүний цовдлогдсон газарт нэгэн цэцэрлэг байсан бөгөөд тэр цэцэрлэг дотор нэгэн шинэ булш байв. Тэнд хүн хэзээ ч тавигдаагүй байжээ. | |