JOHN
Chapter 12
John | MonKJV | 12:1 | Дараа нь Есүс дээгүүр өнгөрөхөөс зургаа хоногийн өмнө Витаниа руу явлаа. Тэнд нас барчихсан байсан Лаазарос байлаа. Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосон юм. | |
John | MonKJV | 12:2 | Тэгэхэд тэд түүнд оройн хоол тэнд хийж өгсөн бөгөөд Маарта үйлчилжээ. Харин түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүсийн нэг нь Лаазарос байлаа. | |
John | MonKJV | 12:3 | Тэр үед Марийа маш үнэтэй, цэвэр нардын анхилуун тосноос нэг лийтраг аваад, Есүсийн хөлийг тосолж улмаар хөлийг нь үсээрээ арчив. Тэгэхэд гэр анхилуун тосны үнэрээр дүүргэгдлээ. | |
John | MonKJV | 12:5 | Юунд энэ анхилуун тосыг гурван зуун динаарионоор зараад, мөнгийг нь ядууст өгсөнгүй вэ? гэлээ. | |
John | MonKJV | 12:6 | Гэхдээ үүнийг тэр ядуусыг хайхарсандаа бус, харин хулгайч байсан тул хэлсэн ажээ. Мөн түүнд уут байсан бөгөөд дотор нь хийснийг авч явдаг байв. | |
John | MonKJV | 12:9 | Түүний тэнд байсныг Жүүдүүдээс олон хүн тийнхүү мэдлээ. Тэгээд тэд зөвхөн Есүсээс болоод биш, харин үхэгсдээс түүний босгосон Лаазаросыг бас харахаар ирэв. | |
John | MonKJV | 12:12 | Баярт ирсэн байсан олон хүн Есүсийг Иерусалим руу дараа өдөр нь ирж явааг сонсоод, | |
John | MonKJV | 12:13 | дал модны мөчрүүд авч улмаар түүнийг угтахаар очоод, Осаннаа. Эзэний нэрээр ирж байгаа Израйлийн Хаан ерөөлтэй еэ гэж хашгиралдав. | |
John | MonKJV | 12:15 | Сионы охин, бүү ай. Ажигтун, Хаан чинь илжигний дудран дээр суугаад ирж явна хэмээн бичигдсэний дагуу ажээ. | |
John | MonKJV | 12:16 | Тэгэхэд шавь нар нь эхэндээ эдгээр зүйлийг ойлгосонгүй. Харин Есүс алдаршуулагдахад эдгээр зүйл түүний тухай бичигдсэн байсныг мөн өөрсдөө эдгээрийг түүнд хийж өгснөө тэд тэр үед санажээ. | |
John | MonKJV | 12:17 | Түүнчлэн Лаазаросыг тэрбээр үхэгсдээс босгож, булшнаас дуудан гаргах үед түүнтэй хамт байсан хүмүүс гэрчилсэн юм. | |
John | MonKJV | 12:18 | Үүнээс болоод хүмүүс түүнтэй бас уулзав. Яагаад гэвэл тэд түүнийг ийм гайхамшиг бүтээсэн гэдгийг сонсжээ. | |
John | MonKJV | 12:19 | Тиймээс Фарисачууд хоорондоо, Та нар ямар ч ашиг олоогүй гэдгээ харж байна уу? Үзэгтүн, түүний хойноос дэлхий дагаж байна гэлцэв. | |
John | MonKJV | 12:21 | Тэгээд тэд Галийлийн Витсайдагийнх болох Фийлиппос руу ирээд, Эрхэм ээ, бид Есүсийг хармаар байна гэж түүнээс гуйв. | |
John | MonKJV | 12:22 | Фийлиппос очоод, Андреаст хэлжээ. Улмаар Андреас, Фийлиппос хоёр цааш нь Есүст хэллээ. | |
John | MonKJV | 12:24 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Буудайн үр газарт унаж үхэхгүй бол энэ нь дангаараа л үлддэг. Харин үхвэл их жимсийг гаргадаг. | |
John | MonKJV | 12:25 | Амиа хайрладаг хүн үүнийгээ алдах болно. Тэгээд энэ дэлхийд амиа үзэн яддаг хүн үүнийгээ мөнхийн амьдрал руу хадгална. | |
John | MonKJV | 12:26 | Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл намайг дагаг. Тэгээд би хаана байна тэнд бас миний зарц байх болно. Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл Эцэг минь түүнийг өргөмжилнө. | |
John | MonKJV | 12:27 | Одоо миний сэтгэл түгшиж байна. Тэгээд би юу гэх вэ? Эцэг минь, энэ цагаас намайг авраач. Гэхдээ үүний төлөө би энэ цаг руу ирсэн. | |
John | MonKJV | 12:28 | Эцэг минь, нэрээ алдаршуулаач гэж хариулжээ. Тэгтэл тэнгэрээс, Би алдаршуулсан. Бас дахин алдаршуулах болно гэх дуу хоолой гарав. | |
John | MonKJV | 12:29 | Дэргэд нь байсан хүмүүс тийнхүү сонсохдоо тэнгэр дуугарлаа гэжээ. Бусад нь, Элч түүнтэй ярьсан гэлээ. | |
John | MonKJV | 12:30 | Есүс хариулж улмаар, Энэ дуу хоолой надаас болоод биш, харин та нарын төлөө гарсан. | |
John | MonKJV | 12:34 | Хүмүүс түүнд хариулан, Христ мөнх оршдог гэж бид хуулиас сонссон. Гэтэл та хэрхэн, Хүмүүний Хүү өргөгдөх ёстой гэж хэлнэ вэ? Хэн энэ хүмүүний Хүү юм бэ? гэлээ. | |
John | MonKJV | 12:35 | Тэгтэл Есүс тэдэнд, Цаашид энэхүү гэрэл хэсэг зуур та нартай хамт байна. Та нарт гэрэл байгаа дээр алх. Эс бөгөөс та нарыг харанхуй нөмөрнө. Яагаад гэвэл харанхуйд алхаж буй хүн хаашаа явж буйгаа мэддэггүй. | |
John | MonKJV | 12:36 | Та нар гэрлийн хүүхдүүд болохын тулд та нарт гэрэл байгаа дээр энэхүү гэрэлд итгэ гэжээ. Есүс эдгээр зүйлийг хэлчихээд улмаар явж, тэднээс нуугджээ. | |
John | MonKJV | 12:37 | Хэдийгээр тэрбээр ийм олон гайхамшгийг тэдний өмнө бүтээсэн ч тэд түүнд итгэсэнгүй. | |
John | MonKJV | 12:38 | Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар, Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Мөн Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ? хэмээн хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байлаа. | |
John | MonKJV | 12:40 | Тэр тэдний нүдийг сохор болгож бас зүрх сэтгэлийг нь хатууруулжээ. Энэ нь тэд нүдээрээ харахгүй, зүрх сэтгэлээрээ ойлгохгүй бас үл өөрчлөгдөж улмаар би тэднийг эдгээхгүйн тулд юм гэсэн. | |
John | MonKJV | 12:42 | Гэсэн хэдий ч ахлах тахилч нарын дундаас бас олон хүн түүнд итгэжээ. Гэвч тэд Фарисачуудаас болоод синагогиос хөөгдөхгүйн тулд үүнийгээ илэрхийлсэнгүй. | |
John | MonKJV | 12:44 | Тэгээд Есүс хашгирч улмаар, Надад итгэж буй нь надад бус, харин намайг илгээсэн түүнд итгэж буй хэрэг. | |
John | MonKJV | 12:46 | Би энэ дэлхийд ирж байгаа гэрэл. Энэ нь надад итгэдэг хэнийг ч болов харанхуйд байлгахгүйн тулд юм. | |
John | MonKJV | 12:47 | Тэгээд хэн нэг нь миний үгсийг сонсоод үл итгэвэл би түүнийг шүүхгүй. Учир нь би энэ дэлхийг шүүхээр бус, харин энэ дэлхийг аврахаар ирсэн. | |
John | MonKJV | 12:48 | Надаас татгалзаж, миний үгсийг хүлээн авдаггүй хүнд түүнийг шүүх нэгэн бий. Миний хэлсэн тэр үг, яг энэ л түүнийг сүүлчийн өдөрт шүүх болно. | |
John | MonKJV | 12:49 | Яагаад гэвэл би өөрөөсөө яриагүй. Харин намайг илгээсэн Эцэг тэр л, миний юу хэлэх бас юу ярих тушаалыг надад өгсөн. | |