JOHN
Chapter 3
John | MonKJV | 3:2 | Мөнөөх эр Есүс дээр шөнөөр ирж улмаар түүнд, Раввий, Та бол Шүтээнээс ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Шүтээн өөртэй нь хамт биш л бол хэн ч таны бүтээдэг тэр гайхамшгуудыг бүтээж чадахгүй гэв. | |
John | MonKJV | 3:3 | Есүс хариулж түүнд, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн дахин төрөхгүй л бол Шүтээний хаанчлалыг харж чадахгүй гэлээ. | |
John | MonKJV | 3:4 | Никоодимос түүнд, Хүн хөгшин байхдаа хэрхэн төрүүлэгдэж чадах билээ? Эхийнхээ хэвлий рүү хоёр дахиа ороод, төрж чадна гэж үү? гэв. | |
John | MonKJV | 3:5 | Есүс хариулж, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн уснаас болон Сүнснээс төрөхгүй л бол Шүтээний хаанчлалд орж чадахгүй. | |
John | MonKJV | 3:8 | Салхи хүссэн зүгтээ үлээдэг. Тэгэхэд чимээг нь чи сонсох боловч хаанаас ирж, хаашаа явж буйг нь хэлж чаддаггүй. Сүнснээс төрсөн хүн бүр яг үүнчлэн байдаг гэлээ. | |
John | MonKJV | 3:11 | Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Бид мэддэг зүйлээ ярьдаг бас харсан зүйлээ гэрчилдэг. Тэгэхэд та нар бидний гэрчлэлийг хүлээж авдаггүй. | |
John | MonKJV | 3:12 | Би та нарт газрын зүйлсийг ярихад та нар итгэдэггүй юм бол тэнгэрийн зүйлсийг яривал та нар яаж итгэх юм бэ? | |
John | MonKJV | 3:13 | Тэгээд тэнгэрт байдаг, тэнгэрээс бууж ирсэн хүмүүний Хүүгээс өөр хэн ч тэнгэр лүү өгсөөгүй. | |
John | MonKJV | 3:16 | Учир нь Шүтээн дэлхийг ийн хайрласан. Ингэхдээ цорын ганц төрсөн Хүүгээ өгсөн юм. Энэ нь түүнд итгэдэг хэн боловч мөхөхгүй харин мөнхийн амьдралтай болохын тулд билээ. | |
John | MonKJV | 3:17 | Учир нь Шүтээн дэлхийг яллахын тулд биш, харин Хүүгээр нь дамжин дэлхий аврагдаж болохын тулд түүнийг дэлхий рүү илгээсэн юм. | |
John | MonKJV | 3:18 | Түүнд итгэгч нь яллагдаагүй. Харин үл итгэгч нь аль хэдийн яллагдсан. Яагаад гэвэл тэрбээр Шүтээний цорын ганц төрсөн Хүүгийн нэрэнд итгээгүй. | |
John | MonKJV | 3:19 | Тэгээд буруутгал нь ийм юм. Энэ нь гэрэл дэлхийд ирчихсэн байгаа бөгөөд хүмүүсийн үйл хэрэг ёрын муу байсан учраас тэд гэрлээс илүү харанхуйг хайрласан. | |
John | MonKJV | 3:20 | Учир нь ёрын мууг үйлддэг хүн бүр гэрлийг үзэн яддаг бөгөөд үйл хэргээ буруутгуулахгүйн тулд гэрэл рүү ирдэггүй гэдэг зүйл юм. | |
John | MonKJV | 3:21 | Харин үнэнийг үйлддэг хүн үйл хэргээ Шүтээний дотор үйлдэгдсэн гэдгийг илэрхий болгохын тулд гэрэл рүү ирдэг гэжээ. | |
John | MonKJV | 3:22 | Эдгээрийн дараа Есүс болон түүний шавь нар Иудаиа нутагт ирэв. Улмаар тэр тэнд тэдэнтэй хамт байж мөн баптизм хийж байлаа. | |
John | MonKJV | 3:23 | Тэгэхэд Иоаннис ч бас Салеимийн ойролцоо Аиноонд баптизм хийж байлаа. Яагаад гэвэл тэнд ус ихтэй байжээ. Улмаар хүмүүс очоод, баптизм хийлгэж байв. | |
John | MonKJV | 3:25 | Гэтэл Иоаннисийн зарим шавь болон Жүүдүүдийн хооронд ариусгалын талаар мэтгэлцээн болов. | |
John | MonKJV | 3:26 | Улмаар тэд Иоаннис руу ирээд түүнд, Раввий, Таны гэрчилж байсан, тантай хамт Иорданы цаана байсан нөгөө хүн, ажигтун, тэр баптизм хийж байна. Мөн бүгд түүн рүү очиж байна гэжээ. | |
John | MonKJV | 3:27 | Иоаннис хариулж улмаар, Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. | |
John | MonKJV | 3:28 | Би бол мөнөөх Христ биш, харин түүний өмнө илгээгдсэн нь гэж хэлснийг минь та нар өөрсдөө гэрчилнэ. | |
John | MonKJV | 3:29 | Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу мөн. Харин сүйт залуугийн найз зогсоод, сүйт залууг сонсохдоо дуу хоолойноос нь болоод маш их баярлан хөөрдөг. Тиймээс миний баяр хөөр ийнхүү дүүрч байна. | |
John | MonKJV | 3:31 | Дээрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм. Дэлхийгээс байгаа нь дэлхийнх байдаг бөгөөд энэ дэлхийн тухай л ярьдаг. Тэнгэрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм. | |
John | MonKJV | 3:32 | Тэгээд тэр юу үзэж бас сонссон түүнийгээ гэрчилдэг. Тэгэхэд түүний гэрчлэлийг нэг ч хүн хүлээн авахгүй байна. | |
John | MonKJV | 3:34 | Учир нь Шүтээний илгээсэн хүн Шүтээний үгсийг ярьдаг. Яагаад гэвэл Шүтээн түүнд Сүнсийг хэмжүүрээр өгдөггүй. | |