JOHN
Chapter 20
John | MonKJV | 20:1 | Харин долоо хоногийн эхний өдөр эдүгээ харанхуй байхад Марийа Магдалиний булш руу эрт очоод, булшнаас чулуу зайлуулагдсаныг харжээ. | |
John | MonKJV | 20:2 | Тэгээд тэр гүйн, Сиймон Пээтрос болон Есүсийн хайрладаг байсан өөр шавь дээр очоод тэдэнд, Тэд Эзэнийг булшнаас аваад явчихжээ. Тэгээд түүнийг хаана тавьсныг нь бид мэдэхгүй гэв. | |
John | MonKJV | 20:4 | Тэгэхдээ хоёул хамт гүйсэн бөгөөд нөгөө шавь Пээтросоос хурдан гүйж улмаар булшинд түрүүлж ирэв. | |
John | MonKJV | 20:5 | Тэгээд тэр бөхийж, шагайхдаа маалинган даавуунууд хэвтэж байгааг харлаа. Гэсэн ч дотогш орсонгүй. | |
John | MonKJV | 20:6 | Дараа нь түүний ард явсан Сиймон Пээтрос ирээд, булш руу орж, маалинган даавуунууд хэвтэж байгааг харав. | |
John | MonKJV | 20:7 | Тэгтэл маалинган даавуунуудтай хамт түүний толгойг бүтээсэн алчуур нь хэвтэж байсангүй. Харин тусдаа нэг газарт эвхээстэй байлаа. | |
John | MonKJV | 20:9 | Учир нь тэрбээр үхэгсдээс босох ёстой гэсэн бичвэрийг тэд өмнө нь огт мэддэггүй байжээ. | |
John | MonKJV | 20:11 | Харин Марийа уйлсаар булшны гадна зогсож байлаа. Тийнхүү уйлж байхдаа доош бөхийн, булшны дотогш харав. | |
John | MonKJV | 20:12 | Тэгэхэд цагаан хувцастай хоёр элчийн нэг нь Есүсийн цогцсыг тавьсан байсан газрын толгойд, нөгөө нь хөлд сууж байхыг харлаа. | |
John | MonKJV | 20:13 | Тэгтэл тэд түүнд, Эмэгтэй, чи яагаад уйлна вэ? гэв. Тэр тэдэнд, Яагаад гэвэл тэд Эзэнийг минь аваад явчихжээ. Тэгээд түүнийг хаана тавьсныг нь би мэдэхгүй байна гэлээ. | |
John | MonKJV | 20:14 | Тэгээд тэр ийн хэлчихээд, буцаж эргэхдээ зогсож байгаа Есүсийг харсан бөгөөд Есүс байсныг нь мэдсэнгүй. | |
John | MonKJV | 20:15 | Есүс түүнд, Эмэгтэй, чи яагаад уйлна вэ? Чи хэнийг эрж хайгаа вэ? гэхэд тэрээр түүнийг цэцэрлэгч байх гэж бодоод түүнд, Эрхэм ээ, хэрэв та түүнийг авсан бол түүнийг хаана тавьснаа хэлээч. Би түүнийг аваад явъя гэлээ. | |
John | MonKJV | 20:16 | Есүс түүнд, Марийа гэв. Эмэгтэй эргээд түүнд, Раввони гэлээ. Энэ нь Багш гэсэн үг. | |
John | MonKJV | 20:17 | Есүс түүнд, Надад битгий хүр. Учир нь би Эцэг рүүгээ хараахан дээш гараагүй байна. Харин ахан дүүс дээр минь очоод тэдэнд, Би өөрийнхөө Эцэг буюу та нарын Эцэг рүү бас миний Шүтээн буюу та нарын Шүтээн рүү дээш гарч байна гэдгийг хэл гэлээ. | |
John | MonKJV | 20:18 | Марийа Магдалиний очоод, Эзэнийг харсан гэдгээ мөн түүний өөрт нь хэлсэн эдгээр зүйлийг шавь нарт ярив. | |
John | MonKJV | 20:19 | Тэгэхэд долоо хоногийн эхнийх байсан яг тэр өдрийн үдэш, шавь нар нь Жүүдүүдээс айдгаасаа болоод цугласан байсан газрын хаалганууд хаалттай байхад Есүс ирээд, голд нь зогсон улмаар тэдэнд, Та нарт амар тайван байг гэлээ. | |
John | MonKJV | 20:20 | Тэгээд тэр ингэж хэлчихээд, гар болон хажуу талаа харуулав. Тэгээд шавь нар Эзэнийг харахдаа баяртай болжээ. | |
John | MonKJV | 20:21 | Тэгэхэд Есүс дахин тэдэнд, Та нарт амар тайван байг. Эцэг намайг илгээсэн шиг би ч бас та нарыг илгээж байна гэв. | |
John | MonKJV | 20:22 | Тэгээд тэр үүнийг хэлчихээд, тэдэн рүү үлээн улмаар тэдэнд, Та нар Ариун Сүнсийг хүлээж ав. | |
John | MonKJV | 20:23 | Та нар хэний ч бай гэмүүдийг уучилбал тэдгээр нь тэдний хувьд уучлагдана. Та нар хэний ч бай гэмүүдийг хэвээр үлдээвэл тэдгээр нь хэвээр үлдээгдэнэ гэлээ. | |
John | MonKJV | 20:24 | Харин Есүсийг ирсэн тэр үед арван хоёрын нэг Дийдюмос гэж дуудагддаг Томаас тэдэнтэй хамт байгаагүй юм. | |
John | MonKJV | 20:25 | Тиймээс бусад шавь нар түүнд, Бид Эзэнийг харсан гэв. Харин тэр тэдэнд, Би түүний гаран дахь хадаасны ормыг харж, хадаасны ормонд хуруугаа хийж, түүний хажуу руу гараа хийхээс нааш итгэхгүй гэлээ. | |
John | MonKJV | 20:26 | Тэгээд найм хоногийн дараа шавь нар нь дахин дотор байсан бөгөөд тэдний хамт Томаас байв. Хаалганууд хаагдчихсан байхад Есүс ирээд, голд нь зогсон, Та нарт амар тайван байг гэлээ. | |
John | MonKJV | 20:27 | Дараа нь тэрбээр Томааст, Хуруугаа энд хүргэ. Тэгээд миний гарыг хар бас гараа хүргэ. Бас миний хажуу руу хий. Тэгээд итгэлгүй биш, харин итгэлтэй бай гэжээ. | |
John | MonKJV | 20:29 | Есүс түүнд, Томаас, чи намайг харсан учраас итгэлээ. Хараагүй атлаа итгэсэн хүмүүс жаргалтай гэв. | |
John | MonKJV | 20:30 | Үүнээс гадна энэ номонд бичигдээгүй өөр олон шинж тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үнэхээр үйлдсэн юм. | |