JOHN
Chapter 11
John | MonKJV | 11:1 | Эдүгээ Марийа түүний эгч Маарта хоёрын хот болох Витаниагийн Лаазарос гэдэг нэгэн эр өвчтэй байжээ. | |
John | MonKJV | 11:2 | (Энэ нь Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан Марийа юм. Түүний дүү Лаазарос өвчтэй болжээ.) | |
John | MonKJV | 11:3 | Тиймээс эгч нар нь түүн рүү хүн илгээж, Эзэн, ажигтун, таны хайрладаг нэгэн өвдсөн байна гэж хэлүүллээ. | |
John | MonKJV | 11:4 | Улмаар Есүс үүнийг сонсоод, Энэ өвчин бол үхэл рүү бус, харин Шүтээний алдрын төлөө билээ. Энэ нь Шүтээний Хүү үүгээр алдаршуулагдахын тулд юм гэв. | |
John | MonKJV | 11:8 | Шавь нар нь түүнд, Раввий, Жүүдүүд саяхан тан руу чулуудахыг эрмэлзсэн. Та тийшээ дахиад явах нь уу? гэлээ. | |
John | MonKJV | 11:9 | Есүс, Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Хэрэв хэн нэг нь өдрөөр алхвал бүдрэхгүй. Яагаад гэвэл тэр энэ дэлхийн гэрлийг хардаг. | |
John | MonKJV | 11:10 | Харин хүн шөнөөр алхвал бүдэрнэ. Яагаад гэвэл түүний дотор гэрэл байхгүй гэж хариулав. | |
John | MonKJV | 11:11 | Тэр эдгээрийг хэлчихээд, дараа нь тэдэнд, Бидний анд Лаазарос нойрсож байна. Харин би түүнийг сэрээхээр явж байна гэлээ. | |
John | MonKJV | 11:12 | Дараа нь түүний шавь нар, Эзэн, хэрэв тэр нойрсож байгаа юм бол эдгэх юм байна гэв. | |
John | MonKJV | 11:13 | Харин Есүс түүний үхлийн талаар ярьсан юм. Гэтэл тэд унтаж амрах тухай ярьсан гэж боджээ. | |
John | MonKJV | 11:15 | Би тэнд байгаагүйдээ, та нар итгэж болох учраас би та нарын төлөө баяртай байна. Ямартай ч түүн рүү очицгооё гэв. | |
John | MonKJV | 11:16 | Дараа нь Дийдюмос гэгддэг Томаас бусад шавь нарт, Түүнтэй хамт үхэх байлаа ч бас явцгаая гэлээ. | |
John | MonKJV | 11:19 | Тэгэхэд дүүгийнхээ төлөө шаналж байсан Маарта, Марийа хоёрыг тайтгаруулахаар Жүүдүүдээс олон хүн тэдэн рүү иржээ. | |
John | MonKJV | 11:20 | Дараа нь Маарта Есүсийн ирж буйг сонсмогцоо түүнийг тосч уулзав. Харин Марийа гэртээ сууж байлаа. | |
John | MonKJV | 11:22 | Гэхдээ Шүтээнээс таны гуйх юуг ч бай Шүтээн танд одоо ч гэсэн өгнө гэдгийг би мэднэ гэлээ. | |
John | MonKJV | 11:26 | Тэгээд надад итгэж, амьдардаг хэн ч бай хэзээ ч үүрд үхэхгүй. Чи үүнд итгэдэг үү? гэв. | |
John | MonKJV | 11:27 | Тэр түүнд, Тийм ээ, Эзэн. Та бол энэ дэлхийд ирэх ёстой мөнөөх Христ, Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэдэг гэлээ. | |
John | MonKJV | 11:28 | Улмаар тэр ийн хэлчихээд, замаараа явж, дүү Марийагаа нууцаар дуудаад, Багш ирээд, чамайг дуудаж байна гэв. | |
John | MonKJV | 11:30 | Тэгэхэд Есүс хот руу хараахан орж ирээгүй харин Маартагийн өөрийг нь тосож уулзсан тэр газарт байж байлаа. | |
John | MonKJV | 11:31 | Тэгэхэд гэрт нь хамт байж, Марийаг тайтгаруулж байсан Жүүдүүд түүнийг яаран босоод, гарч явахыг харахдаа, Тэрээр булш руу нь очиж, тэнд уйлахаар явчихлаа гээд түүнийг дагажээ. | |
John | MonKJV | 11:32 | Дараа нь Марийа Есүсийн байсан газар ирж, түүнийг хараад, хөлд нь унан түүнд, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан гэв. | |
John | MonKJV | 11:33 | Есүс эмэгтэйн тийнхүү уйлахыг мөн түүнтэй хамт ирсэн Жүүдүүд ч бас уйлахыг харахдаа сүнсэн дотроо дургүйцэн санаа алдаж улмаар шаналжээ. | |
John | MonKJV | 11:37 | Харин тэдний зарим нь, Сохрын нүдийг нээсэн хүн энэ хүнийг хүртэл үхүүлэхгүй байж чадаагүй юм болов уу? гэжээ. | |
John | MonKJV | 11:38 | Тиймээс Есүс дотроо дахин дургүйцэн санаа алдсаар булш руу очив. Гэтэл энэ нь агуй байсан бөгөөд дээр нь чулуу тавиатай байжээ. | |
John | MonKJV | 11:39 | Есүс, Чулууг зайлуул гэлээ. Талийгаачийн эгч Маарта түүнд, Эзэн, тэр дөрөв хонож байгаа учраас өдийд өмхийрсөн байгаа гэв. | |
John | MonKJV | 11:40 | Есүс түүнд, Хэрэв чи итгэх юм бол Шүтээний яруу алдрыг харах болно гэж би чамд хэлсэн биш үү? гэлээ. | |
John | MonKJV | 11:41 | Тэгэхэд нь тэд талийгаачийг тавьсан байсан газраас чулууг зайлуулжээ. Тэгэхэд Есүс харцаа өөд өргөөд, Эцэг минь, та намайг сонссонд баярлалаа. | |
John | MonKJV | 11:42 | Эдүгээ та намайг үргэлж сонсдог гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ та намайг илгээсэн гэдэгт миний хажууд зогсож байгаа хүмүүс итгэж болохын тулд тэдний төлөө би үүнийг хэллээ гэв. | |
John | MonKJV | 11:44 | Тэгтэл талийгаач гар хөл нь оршуулгын даавуугаар боолттой гарч ирлээ. Мөн түүний нүүр алчуураар ороогдсон байв. Есүс тэдэнд, Түүнийг тайл. Тэгээд явуул гэжээ. | |
John | MonKJV | 11:45 | Тэгэхэд Марийа руу ирсэн Жүүдүүдээс олон нь Есүсийн хийсэн зүйлсийг хараад, түүнд итгэжээ. | |
John | MonKJV | 11:47 | Тэгэхэд нь ахлах тахилч нар болон Фарисачууд зөвлөлийг цуглуулаад, Энэ хүн олон гайхамшиг бүтээж байгаа учраас яах вэ? | |
John | MonKJV | 11:48 | Хэрэв түүнийг энэ чигээр нь орхивол бүгд түүнд итгэх болно. Тэгвэл Ромчууд ирээд, биднээс газар болон үндэстэнг хоёуланг нь авчихна гэлээ. | |
John | MonKJV | 11:49 | Гэтэл тэдний нэг, тухайн жил тэргүүн тахилч байсан Каиафас тэдэнд, Та нар бүр юу ч ойлгохгүй байна. | |
John | MonKJV | 11:50 | Бүхэл үндэстэн мөхөхгүйн тулд ард түмний төлөө ганц хүн үхэх нь бидний хувьд дээр гэдгийг ч бодож үзэхгүй байна гэв. | |
John | MonKJV | 11:51 | Тэгэхэд үүнийг тэр өөрөөсөө хэлээгүй. Харин тухайн жил тэргүүн тахилч байсан тэр, Есүс энэ үндэстний төлөө | |
John | MonKJV | 11:52 | мөн зөвхөн энэ үндэстний төлөө ч бус, харин хаа сайгүй тараагдсан Шүтээний хүүхдүүдийг нэг дор цуглуулахын тулд үхэх ёстой гэж эш үзүүлжээ. | |
John | MonKJV | 11:54 | Тиймээс Есүс цаашид Жүүдүүдийн дунд ил явсангүй. Гэхдээ тэндээс цөлд ойр байдаг нутаг руу, Эфраим гэдэг хот руу явсан бөгөөд тэндээ шавь нартайгаа хамт байлаа. | |
John | MonKJV | 11:55 | Тэгтэл Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхсөн байсан бөгөөд олон хүн дээгүүр өнгөрөхөөс өмнө өөрсдийгөө ариусгахаар нутгаасаа Иерусалим руу өгсжээ. | |
John | MonKJV | 11:56 | Тэгэхэд тэд Есүсийг хайж, сүм дотор зогсож байхдаа хоорондоо, Та нар юу гэж бодож байна? Тэрбээр баярт ирэхгүй юм болов уу? гэлцэв. | |