Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 15
John MonKJV 15:1  Би бол жинхэнэ усан үзмийн мод бөгөөд миний Эцэг тариаланч нь юм.
John MonKJV 15:2  Миний доторх жимс тээдэггүй мөчир бүрийг тэр зайлуулдаг. Тэгээд жимс тээдэг мөчир бүрийг улам их жимс тээлгэхийн тулд тэрбээр эднийг тайрч торддог.
John MonKJV 15:3  Миний та нарт хэлсэн тэрхүү үгээр дамжин та нар эдүгээ цэвэр болсон байна.
John MonKJV 15:4  Миний дотор оршигтун. Би ч бас та нарын дотор оршино. Мөчир нь усан үзмийн модондоо байхгүй л бол өөрөөсөө жимс тээж чадахгүйтэй адил та нар миний дотор байхгүй л бол үүнчлэн чадахгүй.
John MonKJV 15:5  Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд нь. Миний дотор, би ч бас түүний дотор оршдог тийм хүн их жимс гаргадаг. Учир нь та нар надгүйгээр юу ч хийж чадахгүй.
John MonKJV 15:6  Хэрэв хүн миний дотор оршдоггүй бол мөчир мэт гадагш хаягдаж улмаар хувхайрдаг. Тэгээд хүмүүс тэдгээрийг цуглуулж мөн галд хаядаг бөгөөд тэд шатаагддаг.
John MonKJV 15:7  Хэрэв та нар миний дотор оршиж мөн миний үгс та нарын дотор оршвол та нар юу хүссэнээ гуйна, тэр нь та нарт биелэгдэнэ.
John MonKJV 15:8  Та нар их жимс тээх гэдэг энэ зүйлээр Эцэг минь алдаршуулагдана. Тийнхүү та нар миний шавь нар болно.
John MonKJV 15:9  Эцэг намайг хайрласан шиг би ч бас та нарыг хайрласан. Миний хайран дотор үргэлжлүүл.
John MonKJV 15:10  Би Эцэгийнхээ тушаалуудыг сахидаг бөгөөд түүний хайран дотор оршдогийн адил та нар миний тушаалуудыг сахивал миний хайран дотор оршино.
John MonKJV 15:11  Би эдгээр зүйлийг та нарт ярьсан нь миний баяр хөөр та нарын дотор оршиж бас та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд юм.
John MonKJV 15:12  Би та нарыг хайрласан шиг та нар нэг нэгнээ хайрла гэдэг энэ нь миний тушаал юм.
John MonKJV 15:13  Хүн найзуудынхаа төлөө амиа тавих гэдэг үүнээс илүү агуу хайр гэж хэнд ч байхгүй.
John MonKJV 15:14  Хэрэв миний та нарт тушаадаг юуг ч бай та нар хийвэл миний найзууд мөн.
John MonKJV 15:15  Би та нарыг цаашид боолууд гэж дуудахгүй. Учир нь боол эзнийхээ юу хийж байгааг мэддэггүй. Харин би Эцэгээсээ сонссон бүх зүйлээ та нарт мэдүүлсэн учраас би та нарыг найзууд гэж дуудлаа.
John MonKJV 15:16  Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон бас томилсон. Энэ нь та нар явж улмаар жимс гаргаад, жимс чинь хэвээр байхын тулд бас Эцэгээс миний нэрээр та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөхийн тулд юм.
John MonKJV 15:17  Би эдгээрийг та нарт тушааж байгаа нь та нар нэг нэгнээ хайрлахын тулд юм.
John MonKJV 15:18  Хэрэв дэлхий та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсан гэдгийг та нар мэднэ.
John MonKJV 15:19  Хэрэв та нар энэ дэлхийнх байсан бол дэлхий өөрийнхнөө хайрлах байсан. Гэтэл та нар дэлхийнх биш, харин би та нарыг дэлхийгээс сонгосон учир үүнээс болоод дэлхий та нарыг үзэн яддаг юм.
John MonKJV 15:20  Боол эзнээсээ илүү агуу биш гэж миний та нарт хэлсэн үгийг санагтун. Хэрэв тэд намайг хавчсан бол та нарыг ч бас хавчих болно. Хэрэв тэд миний хэлснийг сахисан бол та нарынхыг ч бас сахина.
John MonKJV 15:21  Гэхдээ намайг илгээсэн түүнийг тэд мэддэггүй учраас миний нэрээс болоод энэ бүх зүйлийг та нарт үйлдэнэ.
John MonKJV 15:22  Хэрэв би ирж улмаар тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэдэнд гэмийнх нь нөмрөг байхгүй.
John MonKJV 15:23  Намайг үзэн ядаж буй хүн Эцэгийг минь бас үзэн ядаж буй хэрэг.
John MonKJV 15:24  Хэрэв би өөр хэний ч хийгээгүй тийм ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэд намайг ч, миний Эцэгийг ч хоёуланг нь хараад бас үзэн ядлаа.
John MonKJV 15:25  Гэхдээ ийм зүйл болж байгаа нь тэдний хуулинд, Тэд намайг шалтгаангүй үзэн ядсан хэмээн бичигдсэн үг биелэгдэхийн тулд юм.
John MonKJV 15:26  Харин миний та нар луу Эцэгээс илгээх Тайтгаруулагч буюу Эцэгээс гарч ирдэг үнэний тэрхүү Сүнс ирэхдээ миний тухай гэрчилнэ.
John MonKJV 15:27  Мөн та нар эхнээсээ надтай хамт байсан учраас та нар ч бас гэрчилнэ.