Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 16
John MonKJV 16:1  Та нар бүдрүүлэгдэхгүйн тулд би эдгээрийг та нарт хэллээ.
John MonKJV 16:2  Тэд та нарыг синагогиудаас хөөх болно. Тийм ээ, та нарыг хөнөөх хэн ч бай тэрбээр Шүтээнд үйлчлэл хийж байна гэж бодох цаг ирж байна.
John MonKJV 16:3  Тэгээд тэд Эцэгийг ч, намайг ч мэдээгүй учраас эдгээрийг та нарт үйлдэнэ.
John MonKJV 16:4  Харин цаг нь ирэхэд тэдний тухай ярьж байсныг минь та нар санахын тулд би эдгээрийг та нарт хэллээ. Гэхдээ би та нартай хамт байсан учраас эхэнд эдгээрийг та нарт хэлээгүй юм.
John MonKJV 16:5  Харин би одоо намайг илгээсэн түүн рүү явж байгаа бөгөөд та нарын нэг нь ч надаас, Та хаашаа явж байна вэ? гэж асуухгүй байна.
John MonKJV 16:6  Гэтэл би та нарт эдгээрийг хэлснээс болоод харуусал та нарын зүрх сэтгэлийг дүүргэжээ.
John MonKJV 16:7  Гэсэн ч би та нарт үнэнийг хэлье. Би явж байгаа нь та нарт ашигтай. Учир нь би явахгүй бол Тайтгаруулагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар луу илгээнэ.
John MonKJV 16:8  Улмаар тэр ирээд, гэмийн талаар бас зөв байдлын талаар мөн шүүлтийн талаар дэлхийг гэмшүүлнэ.
John MonKJV 16:9  Үнэхээр гэмийн тухайд, яагаад гэвэл тэд надад итгэдэггүй.
John MonKJV 16:10  Мөн зөв байдлын тухайд, яагаад гэвэл би Эцэг рүүгээ явж байгаа бөгөөд та нар намайг цаашид харахгүй.
John MonKJV 16:11  Түүнчлэн шүүлтийн тухайд, яагаад гэвэл энэ дэлхийн хунтайж шүүгдчихсэн.
John MonKJV 16:12  Надад та нарт хэлэх өөр олон зүйл байгаа боловч тэдгээрийг та нар одоохондоо тээж чадахгүй.
John MonKJV 16:13  Харин үнэний Сүнс тэр ирчихээд, та нарыг бүх үнэн рүү замчлах болно. Учир нь тэр өөрөөсөө ярихгүй харин юу сонсоно, түүнийгээ ярина. Түүнчлэн болох зүйлсийг та нарт мэдүүлнэ.
John MonKJV 16:14  Тэр намайг алдаршуулна. Учир нь тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно.
John MonKJV 16:15  Эцэгт байгаа тэр бүх зүйл минийх юм. Тиймээс би, Тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно гэж хэлсэн юм.
John MonKJV 16:16  Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэлээ.
John MonKJV 16:17  Тэгтэл түүний шавь нарын зарим нь хоорондоо, Тэр бидэнд, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэж хэлсэн нь юу юм бол? гэлцэв.
John MonKJV 16:18  Тиймээс тэд, Тун удалгүй гэсэн нь юу юм бол? Түүний юу хэлээд байгааг бид мэдэхгүй байна гэлээ.
John MonKJV 16:19  Эдүгээ тэднийг өөрөөс нь асуухыг хүсэж байгааг Есүс мэдсэн бөгөөд тэдэнд, Миний хэлсэн, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна гэсэн зүйлийн талаар та нар нэг нэгнээсээ лавлаж байна уу?
John MonKJV 16:20  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нар уйлж бас гашуудна. Харин дэлхий баярлан хөөрнө. Үнэндээ та нар зовиуртай байх боловч та нарын зовиур баяр хөөр болгогдоно.
John MonKJV 16:21  Эмэгтэй хүн төрөхдөө зовиуртай байдаг. Яагаад гэвэл түүний цаг ирээд байгаа юм. Харин хүүхдээ төрүүлмэгц энэ дэлхийд нэгэн хүн мэндэлсэн баяр хөөрөөс болоод шаналлаа цаашид үл санана.
John MonKJV 16:22  Тэгээд та нар одоо үнэндээ үүнчлэн зовиуртай байна. Харин би та нарыг дахин харна. Улмаар та нарын зүрх сэтгэл баярлан хөөрөх бөгөөд та нарын баяр хөөрийг хэн ч та нараас авахгүй.
John MonKJV 16:23  Тэгээд та нар надаас тэр өдөрт юу ч асуухгүй. Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний нэрээр Эцэгээс та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөх болно.
John MonKJV 16:24  Миний нэрээр та нар өнөөг хүртэл юу ч гуйгаагүй. Гуйгтун. Тэгвэл та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
John MonKJV 16:25  Би эдгээрийг та нарт зүйрлэлүүдээр ярьсан. Гэвч би та нарт цаашид зүйрлэлүүдээр ярихгүй харин Эцэгийн тухай та нарт ил тодоор тунхаглах тэр цаг ирж байна.
John MonKJV 16:26  Тэр өдөрт та нар миний нэрээр гуйна. Мөн би та нарт, Би та нарын талаар Эцэгээс гуйна гэж хэлж байгаа юм биш.
John MonKJV 16:27  Учир нь Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар намайг хайрласан бөгөөд намайг Шүтээнээс гарсан гэдэгт итгэсэн.
John MonKJV 16:28  Би Эцэгээс гарч ирсэн бөгөөд дэлхий дээр ирчихээд байна. Дахиад, би дэлхийг орхих бөгөөд Эцэг рүү явж байна гэлээ.
John MonKJV 16:29  Шавь нар нь түүнд, Хараач, та одоо ил тодоор ярьж байгаа бөгөөд ямар ч зүйрлэл хэлэхгүй байна.
John MonKJV 16:30  Та бүх зүйлийг мэддэг гэдгийг бас хэн ч танаас асуух хэрэггүй гэдгийг одоо бид мэдлээ. Таныг Шүтээнээс гарч ирсэн гэдэгт бид үүгээр итгэж байна гэв.
John MonKJV 16:31  Есүс тэдэнд, Та нар одоо итгэж байна уу?
John MonKJV 16:32  Ажигтун, цаг нь ирж байна. Тийм ээ, та нар нэг бүрчлэн өөрийнх рүүгээ тарж бутраагдан бас намайг ганцааранг минь орхих цаг одоо ирж байна. Гэсэн ч би ганцаараа биш. Яагаад гэвэл Эцэг надтай хамт байдаг.
John MonKJV 16:33  Би эдгээрийг та нарт хэлсэн нь та нар миний дотор амар тайван байж болохын тулд юм. Энэ дэлхийд та нар гай зовлонтой байх болно. Гэсэн ч зоригтой бай. Би энэ дэлхийг ялчихсан гэж хариуллаа.