JOHN
Chapter 13
John | MonKJV | 13:1 | Эдүгээ энэ дэлхий дээрх өөрийнхнөө хайрласан, эцэс хүртэл тэднийг хайрласан Есүс энэ дэлхийгээс Эцэг рүү явах цаг нь ирснийг дээгүүр өнгөрөх баярын өмнө мэджээ. | |
John | MonKJV | 13:2 | Тэгээд оройн зоог дуусаж байхад түүнээс урвах Сиймоны хүү Иудаас Искариотисийн зүрх сэтгэлд элээ аль хэдийн орсон байжээ. | |
John | MonKJV | 13:3 | Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн гэдгийг мөн Шүтээнээс ирсэн бас Шүтээн рүү явж байна гэдгээ Есүс мэдэж байлаа. | |
John | MonKJV | 13:4 | Тэрбээр оройн хоолноос босож, хувцсаа хажуудаа тавив. Тэгээд алчуур аван, өөртөө бүсэллээ. | |
John | MonKJV | 13:5 | Дараа нь саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угааж эхэлсэн бөгөөд бүсэлсэн байсан алчуураараа арчив. | |
John | MonKJV | 13:6 | Тэгээд тэрбээр Сиймон Пээтрос руу очлоо. Тэгэхэд Пээтрос түүнд, Эзэн, та миний хөлийг угаах гэж үү? гэв. | |
John | MonKJV | 13:7 | Есүс хариулж улмаар түүнд, Чи одоо миний юу хийж байгааг мэдэхгүй. Харин үүний дараа мэдэх болно гэлээ. | |
John | MonKJV | 13:8 | Пээтрос түүнд, Та хэзээ ч миний хөлийг угаахгүй гэхэд Есүс түүнд, Хэрэв би чамайг угаахгүй бол чамд надтай хамаатай хэсэг байхгүй гэж хариулав. | |
John | MonKJV | 13:9 | Сиймон Пээтрос түүнд, Эзэн, зөвхөн миний хөлийг ч биш бас гар мөн толгойг минь гэлээ. | |
John | MonKJV | 13:10 | Есүс түүнд, Угаалгасан хүн хөлөөс бусдыг нь угаалгах шаардлагагүй. Үнэндээ бүхэлдээ цэвэр байдаг. Тэгээд та нар цэвэр гэхдээ бүгд биш гэв. | |
John | MonKJV | 13:11 | Учир нь тэр өөрөөс нь хэн урвахыг мэдэж байсан юм. Тийм учраас тэр, Та нар бүгдээрээ цэвэр биш гэжээ. | |
John | MonKJV | 13:12 | Ингээд тэр тэдний хөлийг угаасны дараа хувцсаа авч дахин суугаад тэдэнд, Би та нарт юу хийж өгснийг мэдэж байна уу? | |
John | MonKJV | 13:14 | Тэгвэл та нарын Эзэн бас Багш би хөлийг чинь угаасан бол та нар ч бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. | |
John | MonKJV | 13:15 | Учир нь би та нарт үлгэр жишээ өглөө. Энэ нь би та нарт үйлдсэн шиг та нар ч бас үйлдэхийн тулд юм. | |
John | MonKJV | 13:16 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Боол бол эзнээсээ илүү агуу биш. Мөн илгээгдсэн хүн өөрийг нь илгээсэн нэгнээс илүү агуу биш. | |
John | MonKJV | 13:18 | Би бүгдийн чинь тухай яриагүй байна. Би хэнийг сонгосноо мэддэг. Харин энэ нь, Надтай хамт талх иддэг нэгэн миний эсрэг өсгийгөө өргөсөн хэмээх бичвэр биелэгдэхийн тулд юм. | |
John | MonKJV | 13:19 | Эдүгээ энэ зүйл болохоос өмнө та нарт хэлж байгаа нь ийм зүйл болоход та нар, Би бол тэр гэдэгт итгэж болохын тулд юм. | |
John | MonKJV | 13:20 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний илгээсэн хэнийг ч болов хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв. | |
John | MonKJV | 13:21 | Есүс ингэж хэлэхдээ сүнсэн дотроо шаналж байсан юм. Тэгээд гэрчлэн, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэлээ. | |
John | MonKJV | 13:23 | Эдүгээ шавь нарынх нь нэг Есүсийн энгэрт налсан байжээ. Түүнийг Есүс хайрладаг байсан. | |
John | MonKJV | 13:24 | Тиймээс түүн рүү Сиймон Пээтрос, хэн нэгний тухай тэр ярьсан нь хэн болохыг асуугаач гэж дохив. | |
John | MonKJV | 13:26 | Есүс, Би талхны хэлтэрхийг авч дүрээд хэнд өгнө энэ нь тэр юм гэж хариулав. Тэгээд талхны хэлтэрхийг дүрэн, Сиймоны Иудаас Искариотист өглөө. | |
John | MonKJV | 13:27 | Улмаар талхны хэлтэрхийний дараа түүн рүү Сатаан оров. Тэгэхэд Есүс түүнд, Чи хийж байгаагаа түргэн хий гэлээ. | |
John | MonKJV | 13:28 | Эдүгээ тэрбээр үүнийг юуны төлөө түүнд хэлснийг хооллохоор хажуулсан нэг ч хүн мэдсэнгүй. | |
John | MonKJV | 13:29 | Учир нь Иудааст мөнгөний уут байдаг тул Есүс түүнд, Бидэнд баяраар хэрэгтэй зүйлийг худалдаж ав гэж эсвэл түүнийг ядууст ямар нэг зүйл өг гэж хэллээ хэмээн тэдний зарим нь бодсон юм. | |
John | MonKJV | 13:31 | Тийнхүү түүнийг гарч явахад Есүс, Одоо хүмүүний Хүү алдаршуулагдаж байна. Мөн түүний дотор Шүтээн алдаршуулагдаж байна. | |
John | MonKJV | 13:32 | Хэрэв Шүтээн түүний дотор алдаршуулагдвал Шүтээн ч бас өөрийнхөө дотор түүнийг алдаршуулах бөгөөд түүнийг тэр даруй алдаршуулна. | |
John | MonKJV | 13:33 | Бяцхан хүүхдүүд ээ, цаашид би та нартай хэсэг зуур байна. Та нар намайг эрж хайна. Мөн би Жүүдүүдэд, Миний явах газар луу та нар очиж чадахгүй гэж хэлж байсныхаа адил одоо ч бас би та нарт хэлж байна. | |
John | MonKJV | 13:34 | Би та нарт, Та нар нэг нэгнээ хайрла гэдэг, бүр би та нарыг хайрласан шиг та нар ч бас нэг нэгнээ хайрла гэдэг шинэ тушаалыг өгч байна. | |
John | MonKJV | 13:35 | Хэрэв та нар нэг нэгнээ хайрлавал үүгээр чинь та нарыг миний шавь нар мөн гэдгийг бүгд мэднэ гэлээ. | |
John | MonKJV | 13:36 | Сиймон Пээтрос түүнд, Эзэн, та хаашаа явж байгаа юм бэ? гэхэд нь Есүс түүнд, Миний явж буй газар луу чи намайг одоо дагаж чадахгүй. Харин намайг хожим дагана гэж хариулав. | |
John | MonKJV | 13:37 | Пээтрос түүнд, Эзэн, би яагаад таныг одоо дагаж чадахгүй гэж? Би таны төлөө амиа тавина гэлээ. | |