Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 9
John MonKJV 9:1  Улмаар тэрбээр хажуугаар нь өнгөрөхдөө төрөхөөсөө сохор нэг хүнийг харав.
John MonKJV 9:2  Гэтэл шавь нар нь түүнээс, Раввий, хэн нь гэм хийсэн учраас энэ хүн сохор төрсөн юм бэ? Өөрөө юү эсвэл эцэг эх нь үү? гэж асуулаа.
John MonKJV 9:3  Есүс, Энэ хүн ч, түүний эцэг эх ч гэм хийснээс биш. Харин Шүтээний ажлууд түүний дотор ил болгогдохын тулд юм.
John MonKJV 9:4  Намайг илгээсэн түүний ажлуудыг өдөр байгаа дээр нь би хийх ёстой. Шөнө болоход хэн ч ажиллаж чадахгүй.
John MonKJV 9:5  Би дэлхийд байгаа цагтаа дэлхийн гэрэл байна гэж хариуллаа.
John MonKJV 9:6  Тэр ингэж хэлчихээд, газар дээр нулиман, шүлсээрээ шавар зуурч улмаар шаврыг сохор хүний нүдэнд түрхэв.
John MonKJV 9:7  Тэгээд түүнд, Явж, Шиллоахын (Илгээсэн гэж хөрвүүлэгддэг) усан санд угаа гэлээ. Тэгэхэд нь тэрбээр замаараа явж угаасан бөгөөд харсаар иржээ.
John MonKJV 9:8  Тиймээс түүний хөршүүд болон сохор байсан түүнийг өмнө нь харж байсан хүмүүс, Суугаад, гуйлга гуйдаг байсан хүн энэ биш үү? гэлцэв.
John MonKJV 9:9  Зарим нь, Энэ бол тэр мөн гэхэд зарим нь, Түүнтэй адилхан л юм гэв. Харин тэр, Би мөн гэлээ.
John MonKJV 9:10  Тиймээс тэд түүнд, Нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэв.
John MonKJV 9:11  Тэр хариулж улмаар, Есүс гэдэг хүн шавар зуурч, миний нүдэнд түрхсэн. Тэгээд надад, Шиллоахын усан сан руу явж, угаа гэсэн юм. Тэгэхэд нь би очиж угаасан бөгөөд хараатай болсон гэлээ.
John MonKJV 9:12  Тэгэхэд нь тэд түүнд, Тэр хаана байна? гэхэд тэр, Би мэдэхгүй гэлээ.
John MonKJV 9:13  Тэд өмнө нь сохор байсан түүнийг Фарисачууд руу аваачив.
John MonKJV 9:14  Тэгэхэд Есүс шавар зуурч, түүний нүдийг нээсэн үе нь шаббаат өдөр байжээ.
John MonKJV 9:15  Тэр үед дахиад түүнээс Фарисачууд ч бас яаж хараатай болсныг нь асуулаа. Тэр тэдэнд, Тэрбээр миний нүдэн дээр шавар тавьсан. Тэгээд би угаасан бөгөөд харж байна гэв.
John MonKJV 9:16  Тиймээс Фарисачуудын зарим нь, Энэ хүн бол Шүтээнээс биш. Яагаад гэвэл тэрбээр шаббаат өдрийг сахидаггүй гэлээ. Бусад нь, Гэмтэн хүн ийм гайхамшгуудыг яаж бүтээж чадах билээ? гэлцжээ. Улмаар тэдний дунд хагарал бий болов.
John MonKJV 9:17  Тэд сохор хүнд дахин, Чиний нүдийг нээсэн тэр хүний талаар чи юу хэлэх вэ? гэхэд тэрбээр, Тэр бол эш үзүүлэгч гэв.
John MonKJV 9:18  Гэвч Жүүдүүд түүний талаар түүнийг сохор байсан мөн хараатай болсон гэдэгт хараатай болсон түүний эцэг эхийг дуудах хүртлээ итгэсэнгүй.
John MonKJV 9:19  Тэгээд тэд тэднээс, Сохор төрсөн гэж та нарын хэлдэг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл тэр одоо яаж хардаг болов оо? гэж асуулаа.
John MonKJV 9:20  Түүний эцэг эх хариулж улмаар тэдэнд, Энэ манай хүү гэдгийг бас сохор төрсөн гэдгийг нь бид мэднэ.
John MonKJV 9:21  Гэхдээ тэр одоо ямар аргаар хардаг болсныг бид мэдэхгүй. Бас хэн түүний нүдийг нээснийг мэдэхгүй. Тэр насанд хүрсэн. Түүнээс асуу. Тэр өөрийнхөө төлөө ярих болно гэв.
John MonKJV 9:22  Эцэг эх нь Жүүдүүдээс айсан тул эдгээрийг хэлжээ. Учир нь хэн нэг нь түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрвөл тэр хүн синагогиос хөөгдөх ёстой гэдэгт Жүүдүүд аль хэдийн тохиролцчихсон байжээ.
John MonKJV 9:23  Тиймээс эцэг эх нь, Тэр насанд хүрсэн. Түүнээс асуу гэсэн аж.
John MonKJV 9:24  Тэгэхэд нь тэд сохор байсан хүнийг дахин дуудаад түүнд, Шүтээнд магтаал өргө. Энэ хүн бол гэмтэн гэдгийг бид мэднэ гэлээ.
John MonKJV 9:25  Тэгэхэд нь тэр хариулж улмаар, Тэр гэмтэн мөн эсэхийг би мэдэхгүй. Би сохор байсан, одоо харж байна гэдэг ганц зүйлийг би мэдэж байна гэв.
John MonKJV 9:26  Тэгтэл тэд түүнд дахин, Тэр чамд юу хийсэн бэ? Тэр яаж чиний нүдийг нээсэн юм бэ? гэжээ.
John MonKJV 9:27  Тэр тэдэнд, Би та нарт аль хэдийн хэлсэн. Гэтэл та нар сонсоогүй. Юуг дахин сонсохыг хүсээ вэ? Та нар ч бас түүний шавь нар болохыг хүсээ юү? гэж хариулав.
John MonKJV 9:28  Тэгэхэд нь тэд түүнийг доромжлоод, Чи бол түүний шавь. Харин бид бол Мошээгийн шавь нар.
John MonKJV 9:29  Шүтээн Мошээд ярьсан гэдгийг бид мэднэ. Харин энэ хүний талаар, түүний хаанаас болохыг бид мэдэхгүй гэв.
John MonKJV 9:30  Мөнөөх эр хариулж улмаар тэдэнд, Тэр миний нүдийг нээсэн. Тэгэхэд та нар түүний хаанаас болохыг мэдэхгүй байна гэдэг чинь яасан гайхалтай юм бэ.
John MonKJV 9:31  Эдүгээ Шүтээн гэмтнүүдийг сонсдоггүйг бид мэднэ. Харин хүн Шүтээний мөргөлчин байж, түүний хүслийг биелүүлбэл тэр түүнийг сонсдог.
John MonKJV 9:32  Цаг хугацаа эхэлснээс хойш сохор төрсөн хүний нүдийг хэн нэгэн нээсэн гэж дуулдаагүй.
John MonKJV 9:33  Хэрэв энэ хүн Шүтээнээс байгаагүй бол тэр юу ч хийж чадахгүй байсан гэхэд
John MonKJV 9:34  тэд хариулж улмаар түүнд, Чи бүхэлдээ гэмүүд дотор төрсөн атлаа чи бидэнд сургаж байна уу? гээд түүнийг хөөн гаргажээ.
John MonKJV 9:35  Түүнийг хөөн гаргасан гэдгийг Есүс сонсов. Улмаар түүнийг олоод түүнд, Чи Шүтээний Хүүд итгэж байна уу? гэлээ.
John MonKJV 9:36  Тэр хариулж, Тэр хэн юм бэ, Эзэн? Энэ нь би түүнд итгэж болохын тулд юм гэжээ.
John MonKJV 9:37  Тэгэхэд Есүс түүнд, Чи түүнийг харсан бөгөөд чамтай ярьж байгаа нь тэр мөн гэлээ.
John MonKJV 9:38  Тэгэхэд нь тэр, Эзэн, би итгэж байна гэв. Тэгээд түүнд мөргөжээ.
John MonKJV 9:39  Тэгтэл Есүс, Би хардаггүйг нь хардаг мөн хардгийг нь сохор болгохын тулд шүүлтийн төлөө энэ дэлхийд ирээд байна гэлээ.
John MonKJV 9:40  Тэгээд түүнтэй хамт байсан хэдэн Фариса хүн энэ үгсийг сонсоод түүнд, Бид ч бас сохор уу? гэв.
John MonKJV 9:41  Есүс тэдэнд, Хэрэв та нар сохор байсан бол гэмгүй байх байсан. Гэтэл эдүгээ та нар, Бид хардаг гэж байна. Тиймээс та нарын гэм хэвээр үлдэж байна гэжээ.