Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 10
John MonKJV 10:1  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хонины хашаа руу хаалгаар нь ордоггүй харин өөр замаар авирдаг тэр хүн бол хулгайч бас дээрэмчин мөн.
John MonKJV 10:2  Харин хаалгаар нь ордог хүн бол хонины хоньчин билээ.
John MonKJV 10:3  Хаалгач түүнд нээж өгдөг. Мөн хонь түүний дуу хоолойг сонсдог. Тэгээд тэрбээр хонио нэрээр нь дуудаж улмаар тэднийг дагуулан гардаг.
John MonKJV 10:4  Тэгээд тэр хонио гаргачихаад тэдний өмнө явдаг бөгөөд хонь түүнийг дагадаг. Учир нь тэд түүний дуу хоолойг мэддэг.
John MonKJV 10:5  Түүнчлэн тэд үл таних хүнийг дагахгүй харин ч түүнээс зугтана. Учир нь тэд үл таних хүмүүсийн дуу хоолойг мэддэггүй гэв.
John MonKJV 10:6  Есүс тэдэнд энэ зүйрлэлийг ярьсан боловч түүний өөрсдөд нь ярьсан зүйлс юу байсныг тэд ойлгосонгүй.
John MonKJV 10:7  Дараа нь Есүс дахиад тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Би бол хонины тэрхүү хаалга.
John MonKJV 10:8  Миний өмнө ирсэн тэд бүгд хулгайчид бас дээрэмчид юм. Гэсэн ч тэднийг хонь сонсоогүй.
John MonKJV 10:9  Би бол тэрхүү хаалга. Хэрэв хэн нэгэн надаар дамжин дотогш орвол аврагдана. Тэгээд орж бас гарч улмаар бэлчээр олох болно.
John MonKJV 10:10  Хулгайч хулгайлах мөн алах бас устгах гэхээс өөрөөр ирдэггүй. Би тэднийг амьдралтай улмаар илүү бялхсан амьдралтай байлгахын тулд ирж байна.
John MonKJV 10:11  Би бол тэрхүү сайн хоньчин. Сайн хоньчин хониныхоо төлөө амиа өгдөг.
John MonKJV 10:12  Харин чоно ирж байгааг хоньчин нь бус хөлсний хүн харвал хонь өөрийнх нь биш болохоор хонийг орхиод зугтдаг. Тэгэхэд чоно хонийг барьж улмаар тэднийг тарааж бутраадаг.
John MonKJV 10:13  Тэгээд хөлсний хүн зугтаадаг. Яагаад гэвэл тэр хөлсний хүн бөгөөд хонины төлөө санаа тавьдаггүй.
John MonKJV 10:14  Би бол тэрхүү сайн хоньчин бөгөөд өөрийнхийгөө мэддэг. Мөн минийх ч намайг мэддэг.
John MonKJV 10:15  Эцэг намайг мэддэг шиг би ч бас Эцэгийг мэддэг. Мөн би амиа хониныхоо төлөө тавьж өгч байна.
John MonKJV 10:16  Түүнчлэн надад өөр хонь бий. Тэд бол энэ хашааных биш. Би тэднийг ч бас авчрах ёстой бөгөөд тэд миний дуу хоолойг сонсох болно. Улмаар нэг сүрэг, нэг хоньчин байх болно.
John MonKJV 10:17  Тийм учраас Эцэг минь намайг хайрладаг. Яагаад гэвэл би амиа дахин хүлээн авахын тулд үүнийг тавьж өгч байна.
John MonKJV 10:18  Үүнийг хэн ч надаас авахгүй. Харин би өөрөөсөө үүнийг тавьж өгч байна. Үүнийг тавьж өгөх эрх мэдэл надад бий. Бас үүнийг дахин авах эрх мэдэл надад бий. Энэ тушаалыг би Эцэгээсээ хүлээж авсан гэв.
John MonKJV 10:19  Тийнхүү энэ үгсээс болоод Жүүдүүдийн дунд дахин хагарал бий болжээ.
John MonKJV 10:20  Гэтэл тэднээс олон нь, Тэр чөтгөртэй бас солиотой. Та нар юунд түүнийг сонсоно вэ? гэлээ.
John MonKJV 10:21  Бусад нь, Эдгээр нь чөтгөртэй хүний үгс биш. Чөтгөр сохор хүний нүдийг нээж чадна гэж үү? гэлцэв.
John MonKJV 10:22  Эдүгээ Иерусалимд шинэчлэн сэргээсний баяр болжээ. Тэгэхэд өвөл байсан юм.
John MonKJV 10:23  Улмаар Есүс сүмд Соломооны сүүдрэвчээр алхав.
John MonKJV 10:24  Тэр үед Жүүдүүд түүнийг тойрч зогсоод түүнд, Та хэр удаан биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв та мөнөөх Христ юм бол бидэнд тодорхой хэлээч гэлээ.
John MonKJV 10:25  Есүс тэдэнд, Би та нарт хэлсэн. Тэгэхэд та нар итгээгүй. Эцэгийнхээ нэрээр миний хийдэг тэдгээр ажлууд нь миний тухай гэрчилдэг.
John MonKJV 10:26  Харин миний та нарт хэлсэнчлэн та нар бол миний хониноос биш учраас та нар итгэдэггүй.
John MonKJV 10:27  Миний хонь дуу хоолойг минь сонсдог. Мөн би тэднийг мэддэг. Бас тэд намайг дагадаг.
John MonKJV 10:28  Би тэдэнд мөнхийн амьдрал өгдөг. Тэгээд тэд хэзээ ч мөхөхгүй мөн хэн ч тэднийг миний гараас булааж авахгүй.
John MonKJV 10:29  Миний Эцэг бол бүхнээс илүү агуу. Тэр тэднийг надад өгсөн. Мөн хэн ч тэднийг миний Эцэгийн гараас булааж чадахгүй.
John MonKJV 10:30  Би болон Эцэг нэг юм гэж хариулав.
John MonKJV 10:31  Тэгэхэд нь Жүүдүүд түүн рүү чулуудахаар чулуунуудыг дахин авлаа.
John MonKJV 10:32  Есүс тэдэнд, Би та нарт Эцэгээсээ олон сайн үйлсийг харуулсан. Та нар тэр үйлсүүдийн алиных нь төлөө над руу чулуудах гээ вэ? гэж хариулжээ.
John MonKJV 10:33  Жүүдүүд түүнд, Сайн үйлсийн төлөө бус, харин чи хүмүүн байтлаа өөрийгөө Шүтээн болгож байгаа учраас шүтээнийг доромжлохуйгаас болоод чам руу чулуудъя гэж хариулав.
John MonKJV 10:34  Есүс тэдэнд, Танай хуулинд, Та нар бол шүтээнүүд гэж би хэлсэн хэмээн бичигдээгүй гэж үү?
John MonKJV 10:35  Хэрэв Шүтээний үг өөрсдөд нь ирсэн тэр хүмүүсийг шүтээнүүд гэж тэр дуудсан юм бол бас бичвэр зөрчигдөж чадахгүй.
John MonKJV 10:36  Эцэгийн ариусган тусгаарлаж, дэлхий рүү илгээсэн хүн би, Би бол Шүтээний Хүү гэж хэлсэн учраас та нар, Чи шүтээнийг доромжилж байна гэж байна уу?
John MonKJV 10:37  Хэрэв би Эцэгийнхээ ажлуудыг хийхгүй байгаа юм бол надад бүү итгэ.
John MonKJV 10:38  Харин би хийж байгаа юм бол та нар надад итгэхгүй ч гэсэн ажлуудад итгэ. Тэгвэл миний дотор Эцэг мөн түүний дотор би байдаг гэдгийг та нар мэдэж бас итгэх болно гэлээ.
John MonKJV 10:39  Тиймээс тэд түүнийг барих гэж дахин эрмэлзэв. Гэвч тэр тэдний гараас зугтаад
John MonKJV 10:40  улмаар Иорданаас цааш, Иоаннисийн анх баптизм хийсэн газар луу дахин явлаа. Тэгээд тэндээ байв.
John MonKJV 10:41  Тэгэхэд түүн дээр олон хүн ирлээ. Улмаар тэд, Иоаннис ямар ч гайхамшиг бүтээгээгүй. Харин энэ хүний талаар Иоаннисийн ярьсан бүх зүйл үнэн байжээ гэлцлээ.
John MonKJV 10:42  Тэгээд тэнд олон хүн түүнд итгэжээ.