Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 2
John MonKJV 2:1  Тэгээд гурав дахь өдөр нь Галийлийн Канаад нэг хурим болжээ. Тэгэхэд тэнд Есүсийн эх байлаа.
John MonKJV 2:2  Тэгтэл хуриманд Есүс болон түүний шавь нар ч бас уригджээ.
John MonKJV 2:3  Улмаар хүмүүс дарсаар дутахад Есүсийн эх түүнд, Эд нарт дарс алга гэлээ.
John MonKJV 2:4  Есүс түүнд, Эмэгтэй, би болон та юу юм бэ? Миний цаг хараахан ирээгүй байна гэжээ.
John MonKJV 2:5  Ээж нь зарц нарт, Тэр та нарт юу хэлнэ түүнийг нь хий гэлээ.
John MonKJV 2:6  Тэгэхэд Жүүдүүдийн ариусгалын дагуу усны зургаан чулуун сав тэнд тавигдсаны тус бүр нь хоёр эсвэл гурван метритийсийг агуулдаг байжээ.
John MonKJV 2:7  Есүс тэдэнд, Усны савнуудыг усаар дүүргэ гэв. Тэгэхэд тэд амсар хүртэл нь дүүргэжээ.
John MonKJV 2:8  Дараа нь тэдэнд, Одоо хутгаж аваад, найрын ахлагчид аваачиж өг гэлээ. Тэгэхэд тэд аваачиж өгөв.
John MonKJV 2:9  Гэтэл найрын ахлагч дарс болгогдсон усыг амсах үедээ энэ нь хаанаас байсныг мэдсэнгүй. (Харин ус хутгаж өгсөн зарц нар мэдэж байсан.) Мөнөөх найрын ахлагч сүйт залууг дуудаж
John MonKJV 2:10  улмаар түүнд, Хүн бүр эхлээд сайн дарсаа, дараа нь хүмүүсийг нэлээд уусан тэр үед тааруухнаа сөгнөдөг. Гэтэл чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ гэв.
John MonKJV 2:11  Есүс гайхамшгуудынхаа энэ эхлэлийг Галийлийн Канаад үйлдсэн бөгөөд яруу алдраа харуулсан юм. Улмаар түүнд шавь нар нь итгэжээ.
John MonKJV 2:12  Үүний дараа тэр болон түүний эх, дүү нар нь мөн шавь нар нь Капернаум руу уруудав. Гэхдээ тэнд олон хоног байсангүй.
John MonKJV 2:13  Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхөж байсан бөгөөд Есүс Иерусалим руу өгсөв.
John MonKJV 2:14  Тэгээд сүм дотор шар үхэр, хонь болон тагтаа худалдаж байсан хүмүүсийг бас мөнгө солигчид сууж байгааг олж харлаа.
John MonKJV 2:15  Улмаар тэрбээр жижигхэн уяануудаар шилбүүр хийгээд, сүмээс хонь, шар үхэр бүгдийг тууж гарган, солигчдын мөнгийг асгаж, ширээнүүдийг нь хөмрүүлжээ.
John MonKJV 2:16  Тэгээд тагтаа зарж байсан хүмүүст, Эднийгээ эндээс ав. Миний Эцэгийн өргөөг наймааны өргөө бүү болго гэлээ.
John MonKJV 2:17  Тэгэхэд түүний шавь нар, Таны өргөөний төлөөх зүтгэл намайг цөлмөлөө хэмээн бичигдсэн байдгийг санав.
John MonKJV 2:18  Дараа нь Жүүдүүд хариулж улмаар түүнд, Ийм зүйлс үйлдэхийг тань харж байгаа бидэнд та ямар шинж тэмдэг үзүүлж байгаа юм бэ? гэлээ.
John MonKJV 2:19  Есүс хариулж улмаар тэдэнд, Энэ сүмийг устга. Тэгээд гурав хоногийн дотор би үүнийг босгоно гэв.
John MonKJV 2:20  Тэгэхэд нь Жүүдүүд, Энэ сүм дөчин зургаан жил баригдсан. Гэтэл та үүнийг гурван өдрийн дотор босгох юм уу? гэжээ.
John MonKJV 2:21  Харин тэрбээр биеийнхээ сүмийн талаар ярьж байлаа.
John MonKJV 2:22  Тиймээс өөрсдөд нь үүнийг хэлж байсныг шавь нар нь түүнийг үхэгсдээс босгогдох үед санажээ. Улмаар тэд бичвэр болон Есүсийн хэлсэн үгэнд нь итгэсэн юм.
John MonKJV 2:23  Эдүгээ түүнийг дээгүүр өнгөрөхөөр, баярын өдрөөр Иерусалимд байхад нь олон хүн түүний бүтээсэн тэрхүү гайхамшгуудыг хараад, нэрэнд нь итгэжээ.
John MonKJV 2:24  Харин Есүс бүх хүнийг мэдэж байсан учраас өөрийгөө тэдэнд даатгасангүй.
John MonKJV 2:25  Тийм учраас хэн нэг нь хүмүүний тухай гэрчлэх хэрэггүй байлаа. Учир нь хүмүүний дотор юу байдгийг тэр мэдэж байсан юм.