JOHN
Chapter 2
John | MonKJV | 2:1 | Тэгээд гурав дахь өдөр нь Галийлийн Канаад нэг хурим болжээ. Тэгэхэд тэнд Есүсийн эх байлаа. | |
John | MonKJV | 2:6 | Тэгэхэд Жүүдүүдийн ариусгалын дагуу усны зургаан чулуун сав тэнд тавигдсаны тус бүр нь хоёр эсвэл гурван метритийсийг агуулдаг байжээ. | |
John | MonKJV | 2:7 | Есүс тэдэнд, Усны савнуудыг усаар дүүргэ гэв. Тэгэхэд тэд амсар хүртэл нь дүүргэжээ. | |
John | MonKJV | 2:8 | Дараа нь тэдэнд, Одоо хутгаж аваад, найрын ахлагчид аваачиж өг гэлээ. Тэгэхэд тэд аваачиж өгөв. | |
John | MonKJV | 2:9 | Гэтэл найрын ахлагч дарс болгогдсон усыг амсах үедээ энэ нь хаанаас байсныг мэдсэнгүй. (Харин ус хутгаж өгсөн зарц нар мэдэж байсан.) Мөнөөх найрын ахлагч сүйт залууг дуудаж | |
John | MonKJV | 2:10 | улмаар түүнд, Хүн бүр эхлээд сайн дарсаа, дараа нь хүмүүсийг нэлээд уусан тэр үед тааруухнаа сөгнөдөг. Гэтэл чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ гэв. | |
John | MonKJV | 2:11 | Есүс гайхамшгуудынхаа энэ эхлэлийг Галийлийн Канаад үйлдсэн бөгөөд яруу алдраа харуулсан юм. Улмаар түүнд шавь нар нь итгэжээ. | |
John | MonKJV | 2:12 | Үүний дараа тэр болон түүний эх, дүү нар нь мөн шавь нар нь Капернаум руу уруудав. Гэхдээ тэнд олон хоног байсангүй. | |
John | MonKJV | 2:14 | Тэгээд сүм дотор шар үхэр, хонь болон тагтаа худалдаж байсан хүмүүсийг бас мөнгө солигчид сууж байгааг олж харлаа. | |
John | MonKJV | 2:15 | Улмаар тэрбээр жижигхэн уяануудаар шилбүүр хийгээд, сүмээс хонь, шар үхэр бүгдийг тууж гарган, солигчдын мөнгийг асгаж, ширээнүүдийг нь хөмрүүлжээ. | |
John | MonKJV | 2:16 | Тэгээд тагтаа зарж байсан хүмүүст, Эднийгээ эндээс ав. Миний Эцэгийн өргөөг наймааны өргөө бүү болго гэлээ. | |
John | MonKJV | 2:17 | Тэгэхэд түүний шавь нар, Таны өргөөний төлөөх зүтгэл намайг цөлмөлөө хэмээн бичигдсэн байдгийг санав. | |
John | MonKJV | 2:18 | Дараа нь Жүүдүүд хариулж улмаар түүнд, Ийм зүйлс үйлдэхийг тань харж байгаа бидэнд та ямар шинж тэмдэг үзүүлж байгаа юм бэ? гэлээ. | |
John | MonKJV | 2:19 | Есүс хариулж улмаар тэдэнд, Энэ сүмийг устга. Тэгээд гурав хоногийн дотор би үүнийг босгоно гэв. | |
John | MonKJV | 2:20 | Тэгэхэд нь Жүүдүүд, Энэ сүм дөчин зургаан жил баригдсан. Гэтэл та үүнийг гурван өдрийн дотор босгох юм уу? гэжээ. | |
John | MonKJV | 2:22 | Тиймээс өөрсдөд нь үүнийг хэлж байсныг шавь нар нь түүнийг үхэгсдээс босгогдох үед санажээ. Улмаар тэд бичвэр болон Есүсийн хэлсэн үгэнд нь итгэсэн юм. | |
John | MonKJV | 2:23 | Эдүгээ түүнийг дээгүүр өнгөрөхөөр, баярын өдрөөр Иерусалимд байхад нь олон хүн түүний бүтээсэн тэрхүү гайхамшгуудыг хараад, нэрэнд нь итгэжээ. | |